Мэдээ мэдээлэл

October, 2019

  • 29 October

    Нийслэлийн 380 жилийн ойд зориулан “Хийморь тэтгэсэн Улаанбаатар” баримтат киног бүтээжээ

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ой  өнөөдөр /2019.10.29/ тохиож байна. Ойг тохиолдуулан “Хийморь тэтгэсэн Улаанбаатар”  нэртэй  44 минут үргэлжлэх баримтат кино бүтээжээ .

  • 29 October

    Нийслэлийн түүхт 380 жилийн ойн барилдааныг нээж хотын Захирагч С.Амарсайхан үг хэллээ

    Нийслэлийн түүхт 380 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Бөхийн барилдааны зүүн жигүүрийг Монгол Улсын аварга Н.Батсуурь, баруун жигүүрийг Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс манлайлан барилдаж байна. Бөхийн барилдааны нээлтэд НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар оролцлоо. Ойн барилдааныг нээж хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Арваннэгдүгээр жарны цагаан …

  • 29 October

    Ш.Анхмаа:Сүүлийн гурван жилд 100 гаруй сургууль, цэцэрлэг ашиглалтад орууллаа

    Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаатай ярилцлаа. –НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ТОО ТӨЛӨВЛӨЖ БАЙСНААС ЭРС ХУРДТАЙ НЭМЭГДЭЖ БУЙ. ХҮН АМЫН ТОО ӨСӨН НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР АСУУДЛУУДЫГ ШИЙДЭХИЙН ЗЭРЭГЦЭЭ НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯМАР БОДЛОГО БАРИМТЛАН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ? Улаанбаатар хотын иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн тулд эхлээд судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл, боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байгааг, ямар үр дүнд хүрэх ёстойгоо тодотгов. …

  • 29 October

    Замын цагдаагийн гүүрэн гарцын B хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

    Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын үндсэн хэсэг буюу Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрний үндсэн хөдөлгөөнийг өнгөрөгч есдүгээр сарын 16-ны өдөр нээсэн билээ.  Тэгвэл өнөөдөр /2019.10.29/ тус гүүрэн гарцын B хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Иймд, иргэд жолооч та бүхэн Нарны замаас зүүнээс баруун гар тийш зорчихдоо баруун гар тийш эргэн зургийн дагуу хөдөлгөөнд оролцож, …

  • 29 October

    УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ -Нийслэлийн 380 жилийн ойд- Хүндэт нөхөд өө,Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ, Бүрэн эрхт тусгаар Монгол Улсын гал голомт – Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн нийт иргэд, төр, захиргааны байгууллагын ажилтан, ажиллагсад, их хотынхоо өнөр бүлийн гишүүн байгууллага, хамт олонд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Дэлхийн …

  • 29 October

    Ж.Ариунжаргал анхны дуугаараа олныг уяраана

    Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд “Зүүдний хаалган дээр” шинэхэн клипээ цацаж, олон залуусыг зүүдний ертөнцөөр гайхалтайгаар аялуулсаар байна.  Тэрбээр өөрийн шинэ уран бүтээлээ олны хүртээл болгоод зогсохгүй залгамж үе болсон залуу уран бүтээлчдээ дэмжиж ажиллаж буй. Түүнийг “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа гайхалтай уран бүтээлүүдийг хүргэхээр зэхэж байгаа талаар өмнө нь дуулгаж байсан билээ. Тэгвэл  “The Voice of Mongolia” шоунд түүний багт багтсан Ж.Ариунжаргалын “Тал нутгийн охин” …

  • 29 October

    Монголын сайтын холбоо УРИАЛГА гаргалаа

    Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо энэ өдрүүдэд 10 жилийнхээ ойтой золгож байна. “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбоо 2019 оны аравдугаар сарын 26-ны өдөр “ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨГЖИЛ 10 ЖИЛД” III  форумыг амжилттай  зохион байгууллаа. Форумд МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон сэтгүүлч бэлтгэж байгаа их дээд …

  • 29 October

    Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал болно

     Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.10.29/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагт товлогджээ. Түүнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн есдүгээр сарын 20-нд шилжих шөнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон юм. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг бэлтгэж, бусдад худалдсан гэх үндэслэлээр яллах …

  • 29 October

    Өнөөдөр нэг дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 29-ний Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ХАН-УУЛ ДҮҮРЭГ ⏱ 10:00-17:30 цагт: 9-р хороо Буянт-Ухаагийн 19-23-р гудамж, 107-р цэргийн ангийн хашаа, Хан дөлгөөн ХХК, Энх амгалан христийн цуглаан, 134-р цэцэрлэг, Аяут өрхийн эмнэлэг, Тавин ус, Ану сервис, Галуут Мандал ХХК-ууд болон эдгээрийн ойр …

  • 29 October

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. 2019 оны 10 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, …

  • 28 October

    “Экспорт Монгол-2019” олон улсын анхдугаар бизнес форум эхлэв

    Жил бүр зохион байгууллагддаг “Экспорт Монгол” бизнес форум энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна.  Энэ удаад “Олон Улсын Бизнес Форум” болж өргөжиж байгаагаараа өмнө зохиогдож байсан форумуудаас онцлогтой.  Уг форумд төр болон хувийн хэвшлийн байгууллагууд идэвхтэй оролцож, цаашид экспортын баримжаатай бүтээгдэхүүнийг  дэмжих юм. Монгол Улсын Хөгжлийн банк тав дахь жилдээ Экспорт Монгол форумыг хамтран зохион байгуулж байна. МУХБ-ны тухай хуулинд Хөгжлийн банкнаас …

  • 28 October

    “Хот байгуулалтын түүхэн үйл явц: Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал болж байна

    Нийслэлийн түүхт 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн ЗДТГ, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, нийслэлийн Архивын газар хамтран  “Хот байгуулалтын түүхэн үйл явц:  Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнг өнөөдөр зохион байгуулж байна. Нийслэл хотын бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явц, өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, эрдэмтэн судлаачдын судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулах, санал …

  • 28 October

    Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, иргэд, олон нийт өнөөдөр нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 380 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 …

  • 28 October

    Шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийг КИОСК машин ашиглан төлдөг боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлын үеэр Шүүхийн мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, “Гэрэгэ системс” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал А.Отгонбаяр нар шүүхэд нэвтэрч байгаа цахим үйлчилгээний талаар мэдээллээ. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөл “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран улсын тэмдэгтийн хураамжийг КИОСК машинаар төлөх үйлчилгээг 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шинээр нэвтрүүлэхээр боллоо. Хамгийн …

  • 28 October

    Нийслэлийн иргэдэд зориулсан махны өргөтгөсөн худалдаа анх удаа болно

    Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өргөтгөсөн хуралдаан, Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд махны өргөтгөсөн худалдааг аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 03-ны өдрүүдэд Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт анх удаа зохион байгуулах гэж байна. Уг өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн 330 сумдын төлөөлөл мал эмнэлгийн …