Мэдээ мэдээлэл

July, 2019

  • 10 July

    “Торгоны зам” авто ралли үргэлжилж байна

    Оросын Холбооны Улсын Эрхүү хотоос гараагаа эхэлсэн “Торгоны зам” авто раллид оролцогчид  2019 оны 07 дугаар сарын 09 нб өдөр  Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад раллигаа үргэлжлүүлж байна. Тус боомтоор хоёр минутад нэг автомашин хилээр нэвтрүүлж, 14:00 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл хилээр орж ирсэн байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй “Торгоны зам-2019” автораллид …

  • 10 July

    Цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

    Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан Улсын баяр наадмын үеийн хэв журмын хамгаалалтын төлөвлөгөө, алба хаагчийн ажил үүргийн хуваарь, чиг үүрэг зураглалын дагуу Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллагын бие бүрэлдэхүүн 2019 оны долоодугаар сарын 09-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллаж байна. Хамгаалалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний 61 байгууллагын 4,137 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Үүнд: Төв цэнгэлдэх хүрээлэнд 34 цагдаагийн газар, …

  • 10 July

    ОБЕГ-т гал унтраах зориулалтын гурван төрлийн 15 ширхэг автомашин хүлээлгэж өгчээ

    Монгол Улсын Засгийн газар, Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлжээ. Улмаар нийт гурван сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын гурван төрлийн 15 ширхэг автомашиныг өчигдөр ОБЕГ-т хүлээлгэн өгөв. Гал унтраах зориулалтын эдгээр автомашинуудыг НОБГ болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, …

  • 10 July

    Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд эхэллээ

    Өнөөдөр /2019.07.10/ Төрийн далбааны өдөр тохиож байна.  Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд болж байна. Энэ өдөрт хүндэтгэл үзүүлэн Чингисийн талбайд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын жагсаалыг арав жилдээ зохион байгуулж байгаа аж. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг 2008 …

  • 10 July

    Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

    Өнөөдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Тодруулбал, улсын дугаар нь 3, 8-өөр төгссөн дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй бөгөөд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан тул маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

  • 10 July

    С.Баярт холбогдох хэргийг наадмын дараа шүүхэд шилжүүлнэ

    АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусаад,  Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Түүнийг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь ннийлүүлэгчдийн гэрээг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа …

  • 10 July

    Жүжигчин Г.Ундармаа Баянхонгорын НЭ-ийн түргэний тасгийг тохижуулна

    Жүжигчин Г.Ундармаа Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийг тохижуулахаар болжээ.Тэрбээр MCS групптэй хамтран “Итгэлийн танхим” ТББ-аараа дамжуулан тохижуулахаар судалгаа хийж яваа аж. Жүжигчин бүсгүй  орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Орон нутгийн нэгдсэн эмнэлгийн тасгийг тохижуулахаар болж зураг төслөө хараад ямар байгаа бол доо гэж бодсон. Ирээд хартал тохитой сайхан байна. Засвар хийгдээгүй таван жил болсон гэнэ. Сэтгэлд нийцсэн тухтай …

  • 10 July

    Улаанбаатарт 30-32 хэм дулаан байна

    МАЛЧИД, ИРГЭД, НААДАМЧДЫН АНХААРАЛД Энэ сарын 11, 12-нд баруун аймгуудын нутгаар, 13, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст аагим халуун байх тул наршилт, үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 10-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ …

  • 9 July

    Сэлгээний галт тэрэг Приус маркийн автомашинтай мөргөлджээ

    Амгалангийн 413 км буюу “Том холбохын гарам” дээр сэлгээний галт тэрэг Тoyota Prius маркийн автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Гармын анхааруулах улаан гэрэл асаж, хаалт бууж байх үед уг Тoyota Prius маркийн автомашин гарам руу орсон байна. Автомашинд хоёр хүн зорчиж явсан бөгөөд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгалтын ажиллагааг …

  • 9 July

    Баярын өдрүүдэд болзошгүй эрсдлээс сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх ажлыг зохион байгуулах, болзошгүй байдлын үед үзүүлэх бэлэн байдлыг ханган ажиллах, “Хамтдаа суралцья” туршлага солилцох аяныг эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулах, улаанбурхан, улаанууд өвчин болон хепатитийн В вирусын халдвар, тарваган тахал өвчний эсрэг …

  • 9 July

    Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

    УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барив. Байнгын ажиллагаатай парламентын нийт гишүүдийн 75 орчим хувь нь дараагийн сонгуулийн үр дүнгээр шинэчлэгдэн сонгогддог болохыг холбогдох тоон мэдээллийн дүнгээс харж болно. Өөрөөр хэлбэл сонгогчид энэ хэмжээгээр өөрийн сонгосон парламентийн гишүүндээ хариуцлага хүлээлгэн, шинэ нэр дэвшигчийг сонгодог байна. Ард түмэн /сонгогчид/ …

  • 9 July

    Баяр наадмаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн онцгой комиссын дарга С.Амарсайхан баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас хамгаалах, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор нийслэлийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дарга нарыг энэ сарын 10-ны 09:00 цагаас 16-ны 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгүүлэх тухай тушаал гаргалаа.

  • 9 July

    Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна

    Засгийн газрын хуралдаан  өнөөдөр /2019.7.9/ болж  зарим  асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, дурсгал, ховордсон ургамал, амьтдыг хамгаалах зорилгоор зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Онон, Балжын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн …

  • 9 July

    Идлэг шонхор шувууг ашиг олох зорилгоор хилээр гаргахыг дахин хориглов

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ашиг олох зорилгоор идлэг шонхор шувууг гадаад улсад гаргахыг хориглосон шийдвэрийг таван жилийн хугацаагаар сунгав.Түүнчлэн хууль бусаар барьж гадаадад гаргахыг завдах зэргээс сэргийлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхор шувууг арилжааны зориулалтаар гадаад улсад гаргахыг хориглон 2015 оноос хойш арабын орнуудын хаан, шейх зэрэг өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөд …

  • 9 July

    НАМЗХ-ны залууc холбоогоо шинэчлэв

    МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны VI Их хурал “Эвийн хүчээ нэгтгэе” уриан дор өчигдөр болж өндөрлөлөө. Тус холбоо дүрэмдээ дөрвөн жил тутамд холбооны Их хурлаа хуралдуулна гэсэн заалттай. НАМЗХ 2015 оны зургадугаар сарын 20-ны өдөр тавдугаар их хурлаа хийсэн бөгөөд түүнээс хойш хуралдаагүй байсан нь дүрмээ зөрчсөн асуудал үүсээд байсан юм. Монгол орон даяар 70 орчим мянган гишүүнтэй тус холбооны VI Их …