Мэдээ мэдээлэл

May, 2019

  • 7 May

    “Улаанбаатар спорт менежмент” компани байгууллаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ. Нийслэлийн ИТХ-ын XXIV хуралдаанаар Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн билээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хуралдааныг нээж “Шинээр томилогдсон Тэргүүлэгчдэд ажлын амжилт хүсье. Нийслэлийн иргэдтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, холбогдох байгуулллагад чиглэл өгч байдгаараа Тэргүүлэгчдийн хуралдаан чухал юм. Тиймээс хуралдааны дэгийг баримтлан ажиллахыг хүсье” гэв. Тэргүүлэгчдийн шинэ бүрэлдэхүүний анхны хурлаар “Улаанбаатар спорт менежмент” ХХК байгуулах тухай, “Улаанбаатар хөгжлийн …

  • 7 May

    Дуучин Б.Нацагдорж Луис Фонсигийн дүрд хувирна

    Боловсрол телевизийн контент “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын эхний дугаар энэ сарын 5-нд үзэгчдийн хүртээл болж эхэлсэн билээ. Энэ удаагийн “Яг түүн шиг-4” шоунд өмнөх улиралд оролцож байсан шилдгийн шилдэг найман оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог. Тодруулбал,дуучин ая зохиогч Б.Нацагдорж, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, дуучин П.Баярцэнгэл, загвар өмсөгч С.Сарнай, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, дуучин Б.Маралжингоо, дуучин Б.Халиун, дуучин С.Сэрчмаа, дуучин Б.Амархүү. “Яг түүн шиг-4” шоуны …

  • 7 May

    Тарваган тахал өвчний халдварлах зам, урьдчилан сэргийлэх аргууд

    Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл ЗӨСҮТ-ийн 70282853, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү. Тарвага агнахгүй байх Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх Үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэхгүй байх Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх Тарвага болон мэрэгч амьтны …

  • 7 May

    Налайхын түр замыг усалж байна

    Налайх – Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын ажил үргэлжилж байна.Замын ажилтай холбогдуулан бүх жин нь 3.5 тонноос доош ачааны машин, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл зорчих боломжтой түр зам гаргаж, тээврийн хэрэгслийн холбогдох тэмдгүүдийг байршуулаад байгаа юм. Тус замаар зорчих хурдны дээд хязгаар нь 30 км/цаг. Хурд хэтрүүлбэл хайрга чулуу үсрэх, харагдах орчин хязгаарлагдах, хөвөө далангүй учир замаас …

  • 7 May

    Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүхээр шийднэ

    Хошууч генерал Б.Хурцыг Эрүүгийн цагдаагийн цагдаагийн албаны мөрдөгчид хойшлуулшгүй ажиллагаа явуулж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр 15 хоног цагдан хорих захирамж гарсан байдаг. Тэгвэл цагдан хоригдох хуулийн хугацаа маргааш буюу лхагва гарагт дуусч байгаа юм байна. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүхээр дахин хэлэлцэж шийдэх аж. Б.Хурцыг  С.Зоригийн …

  • 7 May

    Дуучин Д.Болд Э.Маргад-Эрдэнэ хүүд хандив өгчээ

    Төрийн соёрхолт, дуучин Д.Болд Өмнөд Солонгос улсад ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан “Bold 12 ертөнц” аялан тоглолтоо тавдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд хийжээ. Тэрбээр БНСУ-ын нийслэл Сөүл хот дахь тоглолтынхоо үеэр Э.Маргад-Эрдэнэ хүүгийн хэвтэн эмчлүүлж буй “Самсунг” эмнэлэгт очиж эргэн, эмчилгээнд нь хандив өгчээ. Дуучин Д.Болд гэргийн хамт Э.Маргад-Эрдэнэ хүү дээр очсон тухайгаа фэйсбүүк хуудаснаа нийтэлж, хүүтэй болон аав, ээжтэй нь хамт …

  • 7 May

    Б.Ганбат “Энэрэнгүй үйлстэн”-ээр шалгарлаа

    MҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг, МУЗН-тэй хамтран “Энэрэнгүй үйлстнүүдээ алдаршуулъя” аяныг улсын хэмжээнд энэ оны 03 дугаар сарын 01-ээс 05 дугаар сарын 01-нийг хүртэл зохион байгууллаа. Тус аяны хүрээнд шалгаруулсан шилдэг найман энэрэнгүй үйлстний нэгээр НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын жолооч, холбоочин, ахлах ахлагч Б.Ганбат шалгарлаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 10 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд тохиолдож …

  • 7 May

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит тэмцээн боллоо

    Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит “Шилжин явах цом”-ын төлөөх дөрвөн төрөлт спортын тэмцээнийг түрүү жилийн цомын эзэн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. Волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, дартс гэсэн дөрвөн төрөлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа байгууллагууд …

  • 7 May

    Их Британийн хунтайж Харри, гүнгийн авхай Меган Маркл нар хүүтэй болжээ

    Их Британийн хунтайж Харригийн эхнэр, гүнгийн авхай Меган Маркл өчигдөр /2019.05.06/ орон нутгийн цагаар 05.26 цагт амаржиж, хатан хааны гэр бүлийн шинэ гишүүн мэндэлжээ. Хунтайж Харри 3.3кг хүүтэй болсноо зарлаж, бүхий л хугацаанд гэр бүлийг нь дэмжиж, шинэхэн гишүүнийг сэтгэл догдлон хүлээсэн ард түмэндээ талархлаа илэрхийлсэн байна. Меган Марклийг амаржсаны дараа Букингемийн ордны гадна албан ёсны мэдэгдэл гаргаж байршуулсан ба …

  • 7 May

    Өнөөдөр долоон дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх 11:00-18:00 цагт12-р хороо Төмөр замын 1, 2, Чулуун овооны 1, 4, 5, 6, 7-р гудамжууд,  Чулуут АОС-ууд, Өсөх гурван тогтох, УВТ инвест ХХК-ууд, Иргэн Отгонбаяр, Болдбаатар, Өлзийсайхан, Ганзориг, Сод монгол ШТС болон эдгээрийн ойр орчмоор Сүхбаатар 11:00-15:00 цагт 1-р хороо Монголын хүүхдийн ордон, …

  • 7 May

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно. 2019 оны 05 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шүуурна. …

  • 6 May

    ЗӨВ ТУСГАЛ : Хайрлагдсан хүүхэд гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөх нь бага байдаг

    ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газар нь Дэлхийн Зөн ОУБ, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран “ЗӨВ ТУСГАЛ” хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа бөгөөд үр хүүхэддээ цаг зав гаргах, тэдэнтэй амьд харилцаа үүсгэж, ярилцаж, ойлгох нь аливаа гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлдэг болохыг хүүхдийн сэтгэл зүйч нар …

  • 6 May

    МАН-ын бүлэг Ерөнхий аудиторт Д.Занданбатыг дэмжив

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.05.06/ ээлжит хуралдаанаа хийлээ.Тус хурлаараа Ерөнхий аудиторыг томилох асуудлыг хэлэлцэж, Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг томилох саналыг бүлгийн гишүүдийн 94 хувь нь дэмжив. Улмаар уг саналыг холбогдох байнгын хороогоор энэ долоо хоногт хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах юм. Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Хүрэлбаатар нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн …

  • 6 May

    Хүүхдийн эрхийн асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2019.05.06/ хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Баасанхүү нар өргөн барив. Уг албан бичигт Улсын Их Хурлын 22 гишүүн гарын үсгээ зурж, дэмжжээ. УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хуулиудыг …

  • 6 May

    Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-г хэлэлцэв

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын НБХ-ын дарга М.Эрдэнэжаргал танилцуулав. Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-г “Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ”, “Нийгэм, спорт, соёл урлагийн арга хэмжээ”, “Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ” гэсэн үндсэн гурван бүлэгт хуваан ажлын хэсэг боловсруулсан байна. …