Цагдаагийн байгууллага нь 2019 оны эхний тавдугаар сарын байдлаар 246,018 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэжээ. Энэ нь сард 49,203, хоногт 1,640, цагт 70 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэсэн үг юм байна. Энэ хугацаанд улсын хэмжээнд 15,800 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 10,740 буюу 68 хувь нь Улаанбаатар хотод, 5,015 буюу 31.7 хувь нь орон нутагт …
Мэдээ мэдээлэл
June, 2019
-
5 June
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг халз мэтгэлцээнд дуудлаа
Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаа өнөөдөр /2019.06.05/ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардан жагслаа. Жагсаалын үеэр Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 6-ны өдөр ТВ4 телевизийн байранд 20:00 цагаас халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа хэлэв. Тэрбээр цааш хэлэхдээ “Өнөөдөр эрүүл мэндийн салбар маш олон үзүүлэлтээр уруудах чиглэлдээ орчихсон байна. …
-
5 June
Ж.Батзандан:Б.Булганыг эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд үзүүлэхээр бэлдэж байна
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг хянан шалгах Түр хорооны гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрбээр “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар ОУПХ-ны дүгнэлтийг судлах Түр хороо албан ёсоор байгуулагдсаныг мэдэж байгаа байх. Түр хороо байгуулагдсанаасаа хойш нэг сарын хугацаанд олон ажил хийлээ. Мөн өнөөдөр бид ОУПХ-ны гишүүдтэй уулзлаа. Тэд Б.Содномдаржаа, Т.Чимгээ, …
-
5 June
“Амин найзууд”-ын төрсөн өдөр нижгэр болжээ
ТЕГ-ын дарга асан Б.Хурц бусдыг эрүүдэн шүүсэн хэргээр 30 хоног хоригдоод өнгөрсөн 5-р сарын 23-нд суллагдсан билээ. Түүний 50 насны төрсөн өдөр 5-р сарын 29-ний өдөр тохиож өөрийн эзэмшлийн “Buddha Vista”-ийн “Grill Studio”-д баяраа нижгэр тэмдэглэсэн нь папарацид өртсөн байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр генерал Б.Хурц төрсөн өдрөө тэмдэглэх нэрийн дор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, тус банкны Гүйцэтгэх Захирал …
-
5 June
С.Эрдэнэ хэрвээ шударга үнэний төлөө явсан бол жагсах биш, У.Хүрэлсүхтэй хамтдаа тэмцэх байлаа
АН-ын дарга С.Эрдэнийг сайшаалаас илүү тааламжгүй муу нэр л ихэнхдээ дагалддаг. Тэрээр Монголын төрд зүтгэсэн олон жилийн хугацаандаа ард түмний сайн сайхан, улсын эрх ашгийн төлөө ажиллаж байгаагүй гэдэг нь нуух аргагүй үнэн. Үүнийгээ ч саяхан төв талбайд АН-ын нэрийг барьж хийсэн жагсаалаараа баталсан юм. Энэхүү жагсаал нь У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулах нэрийн дор өөрийн халаас нэгт нөхдөө хамгаалж их хэмжээний мөнгө зарцуулан байж намынхаа …
-
5 June
Эцэг хүү хоёрын хэргийг гацаанаас нь гаргая
Монгол улсын баатар Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэрэг таг гацаж замхрах шатандаа орлоо. Улс төрч улсын баатар эцэг, хүү хоёр хамтдаа холбогдсон анхны хэрэг гэдгээрээ Э.Бат-Үүлийн хэрэг хэрхэн шийдэгдэх нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Улсын баатар Э.Бат-Үүл хотын мээр байхдаа хүүгийнхээ компанид бусдыг дарамтлан давуу эрх олгож их хэмжээний мөнгө шамшигдуулж улсын төсөвт дарамт …
-
5 June
Хууль бусаар ажиллаж байсан ашигт малтмалын компаниудад хэрэг үүсгэлээ
“Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд орон нутаг дахь хууль хяналтын байгууллагуудын ажлыг уялдлуулах зорилгоор Булган аймгийн Прокурорын газраас санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шинжилгээний алба, Татварын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай хамтран Бүрэгхангай, Дашинчилэн сумдын газар дээр ашигт малтмалтай холбоотой …
-
5 June
Халуун усаар хүүхэд түлсэн багшийг өнөөдөр шүүнэ
Өнгөрөгч оны аравдугаар сард Баянгол дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг “Монгол маамуу” цэцэрлэгийн багш нэг ой 10 сартай хүүхдийг бүсэлхийнээс нь доош халуун усаар түлсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тус цэцэрлэгийн багш Д.Баясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” гэх эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Улмаар уг …
-
5 June
Баянгол дүүргийн 750 хүүхдийг зусланд амрааж, амьдрах ухааны сургалтад явуулна
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал Баянгол дүүргийн 750 хүүхдийг хотоор аялуулж, зусланд амраах үйл ажиллагааг зохион байгуулж байна. “Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд эх оронч хүмүүжил төлөвшилтэй, хамт олондоо зөв үлгэр дуурайл үзүүлдэг хүүхдүүд болон “Монгол хүүхэд ба эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд шүдээ бүрэн эрүүлжүүлсэн хүүхэд багачуудад зусланд амрах эрхийн бичиг олгожээ. Мөн “Уншлагыг дэмжих-2021” төслийн хүрээнд хамгийн олон ном уншсан, …
-
5 June
ДАШТ-2019: Монголын сагсан бөмбөгчид Латви, Беларусын багийг хожлоо
Д.Сүхбаатарын талбайд болж буй “FIBA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ-д өрсөлдөж байгаа Монгол Улсын эрэгтэй баг эхний хожлоо авлаа. Монгол, Латвийн тоглолт 20:16 онооны харьцаагаар манай залуусын хожлоор өндөрлөлөө. Дараа нь Беларусийн шигшээ багийг 21-15 харьцаагаар хугацаанаас өмнө хожив. 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж байна. Монголын эрэгтэй баг АНУ, Латви, …
-
5 June
Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 05-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: 3-р хороо 12-р хороолол 1, 2, 3, 3/А, 5, 5/А, 6/А, 7/А, 8/А, 9, 10, 11/А, 11/Б, 13, 47, 55, 56, 58, 59-р байрууд, Халх журам, Засагт хан, Зохиомж дээд сургуулиуд, 61-р цэцэрлэг, Үйлдвэр, хөдөө …
-
5 June
АИ-92 бензиний үнэ 50 төгрөгөөр буурна
Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнэд өөрчлөлт орохтой холбоотой мэдээллийг өчигдөр /2019.06.05/ өглөө. АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр АИ-92 бензиний үнэ 50 төгрөгөөр буурах болсон талаар мэдэгдлээ. Ц.Эрдэнэбаяр “Дэлхийн зах зээл дээрх брент газрын тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж байгаатай холбоотойгоор зургаадугаар сарын 15-наас манай бензиний үнэ буурах нөхцөл бүрдэж байна. Өнгөрсөн тавдугаар сард дизель түлшний жижиглэнгийн үнэ 40 …
-
5 June
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
2019 оны зургаадугаар сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хангайн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө …
-
4 June
“Оюуны ундраа групп” ХХК албан ёсны мэдэгдэл гаргаж байна
Сүүлийн үед цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай компанийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндэд удаа дараа зориуд, зохион байгуулалттайгаар халдсан худал гүтгэлэг доромжлол, буруу ташаа мэдээллийг олон нийтэд тараасаар байгаа тул доорх мэдэгдлийг хийж байна. “Оюуны ундраа групп” ХХКомпани нийгмийн хариуцлагын хүрээнд олон зуун ажлын байрыг бий болгож, улс эх орныхоо хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө Монгол …
-
4 June
Гэр хорооллыг барилгажуулах төслийн хэрэгжилтэд хяналт тавих хяналтын хороо байгуулагдлаа
5-р сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/461 тоот захирамжаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хэрэгжилтэд хяналт тавих хяналтын хороо байгуулагдлаа. Тус хяналтын хороо нь дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх нийт 25 байршлын 76 хэсэгчилсэн талбайн төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх, нөхөх олговрын хэмжээг тогтоох зорилгоор үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах эрх, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл