Мэдээ мэдээлэл

May, 2018

  • 5 May

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч, маргааш баруун зүгийн нутгаар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд говь талын нутгаар салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 05 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Ихэнх нутгаар бороо орохгүй. Салхи зүүн зүгийн …

  • 4 May

    Цэрэг татлагын эхний ээлж эхэллээ

    Цэргийн жинхэнэ албаны 2018 оны I ээлжийн татлага нийслэлийн Засаг даргын 2018 оны А/292 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд өнөөдөр эхэллээ. Цэрэг татлага энэ сарын 6-ыг хүртэл Баянгол 96, Баянзүрх 53, Сүхбаатар 31, Сонгинохайрхан 83, Хан-Уул 34, Чингэлтэй дүүргийн 24, Багануур дүүргийн Гүн галуутай сургуулийн байранд тус тус зохион байгуулагдана. Иймд цэргийн алба хаагаагүй 18-25 насны иргэд заасан хугацаанд харьяа …

  • 4 May

    Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хуваах асуудлыг намрын чуулганаар хэлэлцүүлнэ

    Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг өөрчлөн зохион байгуулах, шинээр хоёр дүүрэг бий болгох ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ахалж байгаа бөгөөд дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга болон холбогдох албаныхан ажлын хэсэгт багтаж байгаа аж. Хүн амын тоо нь 350 мянгад хүрсэн тус хоёр дүүргийн иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээ нь …

  • 4 May

    Нэг өдөр таван хүүхэд зам тээврийн осолд өртжээ

    Энэ долоо хоногт Замын цагдаагийн албаны ЖШУХ-д нийт 1,204 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 834 дуудлага бүртгэгдсэн байна. Осол хэргийн улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 16 нь бага насны хүүхэд тэр дундаа 13 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Энэ нь нэгдүгээрт эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулдаг, насанд …

  • 4 May

    Б.Баярцэцэг “НЕЖНОСТЬ” тоглолтоо толилуулна

    Дуучин Б.Баярцэцэг жилд ганцхан үдэш сонсогчдынхоо дурсамжийг сэргээж, мэдрэмж хөглөсөн орос дуунуудаас бүрдсэн бүрэн хэмжээний тоглолтоо толилуулдаг уламжлалтай. Энэ удаад тавдугаар сарын 11-нд “Niciton live” клубт “НЕЖНОСТЬ” театр-тоглолтоо толилуулахаар болжээ. Түүний хэлснээр “Содон, зөөлөн, гал халуун” энэ тоглолтод дурсамж хөглөж, сэтгэлд хоногшсон Орос киноны хит дуунууд, домогт диско хэмнэл цохилсон гайхам орой болох гэнэ. Дуучин бүсгүйн хувьд өнгөрсөн хугацаанд өөрийн …

  • 4 May

    “BARILGA EXPO 2018” Орон сууц, ногоон барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Барилгын салбарын хамгийн олон оролцогч, хамгийн олон үзэгчтэй, Ногоон хөгжлийг дэмжигч “BARILGA EXPO 2018” олон улсын үзэсгэлэн яармагийн Орон сууц, ногоон барилгын үзэсгэлэн өнөөдөр Мишээл экспо төвд нээлтээ хийлээ. Бүтээн байгуулагчдаа дэмжиж, тэдний төсөл хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулах зорилготой тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагааг Зохион байгуулах хорооны дарга Г.Батсүх нээж үг хэлсэн бол Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав оролцогч …

  • 4 May

    МУГЖ Ч.Насантогтохын “THE BEST OF” бие даасан тоглолт болно

    Зууны манлай Соёл-Эрдэнэ хамтлагийн гоцлол дуучин, МУГЖ, СУИС-ийн хүндэт профессор Ч.Насантогтохын төрсөн өдөр энэ сарын 09-ны өдөр болно. Тэрбээр төрсөн өдрөө урлагт хүчин зүтгэсэн 40 жилийн тайлангаа үзэгч, сонсогч фенүүдийнхээ хамт тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Тодруулбал, 2018 оны 05 сарын 9ны 19 цагт Соёлын Төв өргөөнд болох “THE BEST OF” бие даасан тоглолтоо хийхээр болсон бөгөөд тоглолтод түүний бүхий л хит …

  • 4 May

    12 ордны эмэгтэйчүүд ямар хүмүүс вэ?

    ХОНЬ Дурлал түүний хувьд чухал мэт боловч үнэн хэрэгтээ өөр бусад сонирхол нь илүү давамгайлна. Эр хүнгүйгээр удаан хугацаагаар байж чадна. Өөрийгөө эр хүнээс дутахгүй гэж боддог учраас хайр дурлалд ч амьдралд ч тэргүүлэх хүсэлтэй байдал нь эрчүүдийг эмзэглүүлдэг. Бүх ордуудын эмэгтэйчүүд дотроос ганцхан Хонь эмэгтэй эр хүнд гэр бүл болох санал тавьж чадна. Тэрээр эр нөхрөө өөрөө сонгохыг хүснэ. …

  • 4 May

    Д.Будзаан: Хүүхэд зодсон хэргийг кибер гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж байна

    Энэ сарын 2-ны өдөр  цахим сүлжээгээр нэгэн эрэгтэй хүүхдийг гэрт нь  зодож буй бичлэг тархаж эхэлсэн. Энэ бичлэгтэй холбоотой асуудлаар ЦЕГ–ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан мэдээлэл хийлээ. Тэрбээр “2018 оны 4-р сарын 25-ны өдрөөс эхлэн нийтийн цахим сүлжээгээр хүүхдээ зодож байгаа аавын бичлэг тавигдаж эхэлсэн. Энэхүү бичлэг Монгол Улсад хийгдээгүй, энэхүү бичлэг нь дээр байгаа хүү болон аав хоёр,Монгол Улсын иргэн …

  • 4 May

    Н.Цэрэнбат: Засгийн газрын хуралдаанаар шонхор шувуутай холбоотой асуудлыг хэлэлцээгүй

    УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувуу хууль бусаар хил гаргасан тухай асуудлыг дэлгэж, БОАЖ–ын сайдыг “Н.Цэрэнбат сайд аа, ажлаа хий. Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг зарсан байна” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр  Төрийн ордонд БОАЖ–ын сайд Н.Цэрэнбат энэ асуудалд тайлбар хийлээ. Тэрбээр “Миний бие Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилогдсоноос …

  • 4 May

    Тээврийн хэрэгслийн торгууль, татвар төлөх боломжтой ТҮЦ машиныг хэрэглээнд нэвтрүүллээ

    Улаанбаатар Хотын Банк, Метатек компани хамтран “ГЭРЭГЭ” цахим төлбөрийн машиныг анх удаа хэрэглээнд нэвтрүүлж, өнөөдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал зэрэг албаны төлөөллүүд оролцлоо. Эхний ээлжинд Тээврийн Хэрэгслийн татвар болон Торгуулийг төлөх боломжтой болж байгаа юм. Цаашдаа 30 гаруй төрийн үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байгаа …

  • 4 May

    “Бишгүүр – 2018” улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

    “Бишгүүр – 2018” улсын уралдаан Монголын хүүхдийн ордонд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийгмийн Бодлогын хорооны ивээл дор өчигдөр  амжилттай зохион байгуулагдлаа. “Хотоо цэвэрхэн байлгая” уриан дор зохион байгуулагдсан энэ удаагийн Бишгүүрийн улсын уралдааныг “Жаргалан” цогцолбор сургууль, “Түлхүүр” төрийн бус байгууллага анх санаачлан НИТХ, НБ-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулсан  юм. Энэ удаагийн Бишгүүрийн улсын уралдаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг …

  • 4 May

    Энэтхэгт шороон шуурга болж, 117 хүн амиа алджээ

    Энэтхэгийн хойд нутгаар хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 117 хүн амиа алджээ.Энэтхэгийн баруун хойд нутгийн Ражастхан, Баруун Бенгал мужуудад энэ долоо хоногийн лхагва гарагийн орой шороо шуурга шуурч, дараа нь аянга цахилгаантай бороо оржээ. Албаны хүмүүсийн хэлснээр, аянга бууснаар олон айл өрхийн гэр шатжээ. Байгалийн гамшгийн улмаас гэмтэж бэртсэн, орон гэрээ алдсан хүмүүст туслах шуурхай арга хэмжээ авахыг Энэтхэгийн Ерөнхий …

  • 4 May

    Хүүхдийн парк хураамжгүй боллоо

    Үндэсний соёл амралтын хүрээлэн рүү 1000 төгрөг төлөлгүй нэвтрэх боломжтой болжээ. Ингэснээр иргэд нэвтрэх тасалбаргүйгээр чөлөөтэй орж хүүхдээ салхилуулж, зугаалах боломжтой болсон байна. Өнөөдөр нээлтээ хийх гэж буй хүүхдийн парк улирлын нээлтийг тохиолдуулаад тавдугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд бүх тоглоом дээр 50 хувийн хямдралтай тоглох боломж олгож байгаа аж. Нээлтийн хөтөлбөр: – Хүүхдийн жүжиг – Циркийн үзүүлбэр – Хүүхэлдэйн жүжиг – …

  • 4 May

    Алина Загитовад Япон улсаас нохой бэлэглэнэ

    Өнгөрсөн хоёрдугаар сард зохиогдсон “Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Оросын Холбооны улсын  уран гулгагч Алина Загитовад Японд улсаас  гөлөг бэлэглэхээр болсон юм. Тэгвэл өчигдөр Японы Акита мужид болсон нохойн үзэсгэлэнгийн үеэр Олимпийн аварга, уран гулгалтын тамирчин Алина Загитовад бэлэглэх Акита үүлдрийн гөлөгийг танилцуулжээ. Түүнд бэлэглэх үүлдрийг гөлөгийг Алина Загитовагаар өөрөөр сонгуулж тэрээр хоёр сартай эм гөлөгийг сонгожээ. Гөлөгний эзэн Масами Хамада “Миний нохой сонгогдсонд баяртай байна. Энэ маань их нөхөрсөг зантай гөлөг тул хатагтай Загитовагийн хайрыг татна гэдэгт найдаж байна” гэж …