Мэдээ мэдээлэл

July, 2018

  • 30 July

    Триатлоны УАШТ-2018 тэмцээнд Н.Энхбаяр 4-р байр эзэлжээ

    Тэсвэр хатуужлын спорт гэгдэх триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ 27-29-ны өдрүүдэд  Архангай аймгийн Өгийнуурт болжээ.Тус тэмцээн нь Элит, сонирхогч, багийн буухиа ангилал гэсэн гурван төрөлд явагдаж нийт 220 тамирчид өрсөлдсөн байна. Энэ жилийн тэмцээний хамгийн содон оролцогчийн нэг нь Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр  байлаа. Тэрээр “Сонирхогч”-ийн 45-аас дээш насны ангилалд 300м сэлэлт-5км дугуй- 2км гүйлтэд амжилттай оролцож дөрөвдүгээр байр эзэлжээ.    

  • 30 July

    ХУД-ийн 11, 15-р хорооны цахилгаангүй болсон байруудад шуурхай бригад ажиллаж байна

    Нийслэлийн онцгой комиссын даргын тyшаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр ахалж байна. Тус ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хорооны хөрсний усанд автаж цахилгаангүй болсон 14 орон сууцны СӨХ, Орон сууцны конторын төлөөллийг оролцуулан хуралдаж Улаанбаатар хотын Захирагчийн харъяа ОСНААУГ-ын 90 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бригадыг дээрх байруудад хуваарилж, энэ амралтын өдрүүдээр айлуудыг эрчим хүчээр хангахын …

  • 30 July

    Наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгожээ

    Эрүүл мэндийн сайдын энэ сарын 20-ны өдрийн А/295 дугаар тушаалаар жил бүрийн наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Тэгвэл ирэх сард эрүүл мэндийн ажилтны эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд өөрийн байгууллагын түвшинд тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, салбарын шилдэг шалгаруулах ажлыг хийх аж. Мөн Эрүүл …

  • 30 July

    С.Амарсайхан: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг ийм байдлаар үргэлжлүүлэх боломжгүй

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаа, орчин нөхцөлд сэтгэл хангалуун бус байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд олноор мэдээлэх болсон. Энэ дагуу  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн (ҮЦХ) үйл ажиллагаатай НИТХ-ын дарга С.Амарсайхан энэ сарын 19-ний өдөр очиж танилцсан юм.  Түүний яриаг бичлэгээр хүргэж байна.    

  • 30 July

    Б.Жаргалсайхан:АТГ гэж М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын хувиараа эрхэлдэг аж ахуй бололтой

    Сүүлийн үед Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан Сошиал ертөнцөд нэлээдгүй идэвхтэй байж цаг үеийн асуудлуудаар хурц шүүмжлэлүүдийг хэлэх болсон. Тэрээр өнөөдөр АТГ–ын хэвлэлийн хурал мөн улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар үзэл бодлоо өөрийн хуудсаар дамжуулан илэрхийлсэн нь олны анхааралд өртөөд байна.

  • 30 July

    Үнэнд гүйцэгдсэн спикер

    60 тэрбумын бичлэгээс болж, УИХ-ын дарга М.Энхболд үнэнд гүйцэгдэж, Үндсэн хуулийн цэцийн хаалга татахдаа тулж байх шиг.  Авлигатай тэмцэх газар тэрхүү бичлэгийг “Эх хувь нь олдоогүй, нотлогдоогүй” гэх шалтгаанаар хав дарж ирсэн ч нээлттэй сонсгол хийх УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн саналд бүдэрлээ. Хэрэв төрийн албыг зарж, 60 тэрбум босгох тухай энэхүү яриа гүтгэлэг байсан нь үнэн юм бол яагаад хаврын ээлжит чуулган завсарлахаас урьтаж, энэ …

  • 30 July

    Н.Оюундарь: Иргэдийг шүд, амны хөндийн үзлэг, эмчилгээнд хамрууллаа

    Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ХБНГУ-аас хүрэлцэн ирсэн “Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг” төрийн бус байгууллагын эмч нартай хамтран Сэлэнгэ аймгийн иргэдэд шүд, амны хөндийн үзлэг, эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн талаараа өнөөдөр (2018.07.30) мэдээлэл өглөө. 26 эмч 14 хоногийн турш Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант, Алтанбулаг, Шаамар, Дулаанхаан, Сүхбаатар, Мандал, Хөтөл, Сайхан сумдад ажиллаж, 8500 гаруй иргэдийн шүд, амны хөндийг үзэж, анхан …

  • 30 July

    Д.Батбаатар: 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон хүмүүс байр сууриа илэрхийлэх нь зүйтэй

    МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар гишүүд, албан тушаалтнуудын сахилга, хариуцлагын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр”Намын боловсон хүчний бодлого алдагдаж, намын нэр хүндэд нөлөөлж байна. Иймд намын боловсон хүчинд анхаарах хэрэгтэй. Төрийн тодорхой албан тушаалд томилогдсон хүмүүс намын нэр хүндийг унагааж байна гэх шүүмжлэл гарч байна. Оффшор дансны асуудалд манай намын гишүүд холбогдвол хууль хяналтын байгууллагаар шалгуулж, эцсийн байдлаар тэр асуудалдаа холбогдолтой …

  • 30 July

    Индонезийн Ломбок аралд газар хөдөлж 14 амиа алджээ

    Индонезийн Ломбок аралд орон нутгийн цагаар өнөөдөр 7:00 цаг орчимд 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 14 хүн  нас барж 40 гаруй хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын  албаны хүмүүс мэдээлжээ. Ломбок арал нь  Бали арлаас зүүн тийш 40 км яваад хүрэх байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар аж. АНУ -ын геологийн судалгааны хүрээлэнгээс газар хөдлөлтийн голомт Ломбокоос хойд хэсэгт Матарам хотоос зүүн …

  • 30 July

    Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны долдугаар сарын 30-ны Даваа гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-20:00 цагт: 9-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65 А, Б байр, Дэлхийн зөн ОУБ, 3-р цэцэрлэг, 79-р сургууль, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дусал ХЭАА, Бархгол, …

  • 30 July

    Д.Чойжамц хамбын туслахыг яллагдагчаар татжээ

    Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамцын нарийн бичгийн дарга, лам Б.Бүрнээд холбогдох эрүүгийн хэргийг хянасан Баянгол дүүргийн прокурор шийдвэрийг хэвээр үлдээжээ. Тодруулбал, Б.Бүрнээ нь 2017 оны наймдугаар сард Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийн биед халдан зодож танхайрсан хэргээр хууль хяналтынханд шалгагдаж байсан юм. Тухайн үед З.Санждорж хамба Гандантэгчэнлин хийдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын …

  • 30 July

    Huawei компани Samsung-с түрүүлж нугардаг дэлгэцтэй утас худалдаанд гаргана

    Хятадын технологийн томоохон компани болох Huawei компани ирэх оны нэгдүгээр сарын эхээр хугардаггүй, аль ч тал руу нугарч болдог дэлгэцтэй ухаалаг утас худалдаанд гаргахаа мэдэгдлээ. Huawei болон Samsung компаниуд энэ талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байна. Huawei компани чухам хэзээ худалдаанд гаргахаа тодорхой хэлээгүй ч Samsung компанийн төлөвлөсөн хугацаанаас өмнө худалдаанд гаргах боломжтой гэж мэдэгджээ. Бээжин хотноо 1993 онд байгуулагдсан тус …

  • 30 July

    Хамгийн өндөр орлоготой “Инстаграм” оддыг нэрлэжээ

    “Hopper HQ” үйлчилгээний мэргэжилтнүүд хамгийн өндөр орлоготой Инстаграм оддыг нэрлэжээ. Энэхүү жагсаалтыг Ким Кардашины дүү Кайли Женнер тэргүүлсэн байна. Тэрбээр “Инстаграм” хуудсаараа дамжуулан хийдэг 1 зар сурталчилгаанаас 1 сая ам.долларыг олдог байна. Харин жагсаалтын хоёрдугаар байрт дуучин Селена Гомез бичигджээ. Түүний нэг зар сурталчилгаанаас авах орлого нь 800 мянган ам.доллар болдог аж. Португалийн хөлбөмбөгчин Криштиану Роналду 750 мянган ам.доллараар жагсаалтын …

  • 30 July

    УИХ-ын гишүүн асан С.Баярцогт орон нутагтаа тусламж үзүүлжээ

    2018 оны долоодугаар сарын 17-ны өдрөөс үргэлжлэн орсон аадар борооны улмаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үер усны аюулт үзэгдэл болж сумын хэмжээнд гамшгийн бэлэн байдал зарлажээ. Үерийн аюулыг арилгах, нөхөн сэргээлтийн ажил тус суманд үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт төрсөн нутагтаа очиж нөхцөл байдалтай танилцжээ. Тэрбээр сумынхаа удирдлагуудтай уулзаж, мэдээлэл авч,  сумынхаа сэргээн босголтын ажилд нэмэр болох үүднээс …

  • 30 July

    “Эзэнгүй” хариуцлагын “бай” нь хувийн хэвшил үү?

    “Буруугүй буруутан” гэх кино гарч байна. Прокурор байсан залуу хөрөнгөндөө дулдуйдаж муу бүхнийг хийдэг залууг байцааж эхэлснээр амьдрал нь сүйрдэг. Хэрэгтэн ажил мэргэжилдээ гарамгай прокурорыг эхнэр, хүүхдээ алсан алуурчин болгож дөнгөнө. Бас болоогүй цөөн хэдэн хүнээс бусад нь бүгд прокурор залууг хүн амины хэрэг хийчихлээ гэж итгэнэ. Харин итгэхгүй байгаа хэсэг нь том компанийн захирлын хүү гэгдэх хэрэгтнийг сэжиглэж, хардсаар… …