Мэдээ мэдээлэл

May, 2018

  • 12 May

    Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина

    Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр буюу өнөөдөр /2018.05.12/ тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина. Мөн энэ арга хэмжээнд УИХ-ын зарим гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Нийслэлийн Засаг даргын Тамгны газрын удирдлагууд, иргэд, байгууллага хамт олны төлөөлөл оролцоно. Энэ хавар Үндэсний …

  • 12 May

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 05 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун …

  • 11 May

    Ханой хотын Намын хорооны дэд даргыг Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга С.Мөнхчулуун хүлээн авч уулзлаа

    Улаанбаатар, Ханой хотын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай “Санамж бичиг” байгуулсантай холбогдуулан Ханой хотын Намын хорооны дэд дарга Дао Дук Тон тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж буй юм. Айлчлалын хүрээнд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга С.Мөнхчулуун Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/-ын нийслэл Ханой хотын Намын хорооны дэд дарга Дао Дук Тон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн МАН-ын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга Б.Мөнхжаргал, …

  • 11 May

    Шөнийн гэрэлт гудамжны нээлт өнөөдөр болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд өнгөрсөн жил Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн Гэрэлт гудамж болгон тохижуулсан. Гэрэлт гудамжны энэ зуны нээлт өнөөдөр орой 20:00 цагаас болно. Нээлтийн арга хэмжээний үеэр DJ BTB, UB Drum бөмбөрийн хамтлаг, …

  • 11 May

    Шүгэлдэх гэж ядах сүржин гишүүн

    Нүүрсний хулгайн зарлал Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн айлчлалаа өндөрлүүлэх үеэрээ 4 дүгээх сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ирж нүүрсний тээврийн жолоочидтой уулзсан билээ. Энэ уулзалт дээр УИХ-ын гишүүн Л.Энхболд Эрдэнэс Тавантолгойн компаниас 268 мянган тонн нүүрс хулгайгдан, хил гарчихаад байгааг “илрүүлснээ” бахархалтайгаар мэдэгдсэн билээ. Гэнэтийн цочир мэдээлэл авсан Ерөнхий сайд Сангийн сайддаа цагдаагийнхныг оролцуулсан ажлын …

  • 11 May

    НИТХ-ын дарга С. Амарсайхан Налайх дүүргийн сувилагчдын баярын хуралд оролцлоо

    Жил бүрийн 05 сарын 12-ны өдөр олон улсын сувилагчдын баярын өдөр тохиодог билээ. Улсын хэмжээнд энэ жилийн сувилагчдын баярыг “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалья” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажилладаг сувилагч, эмнэлгийн тусгай дунд мэргэжилтнүүд өнөөдөр баяраа тэмдэглэж байна. Дүүргийн сувилагчдын баярын үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, …

  • 11 May

    Ерөнхий сайд сувилагч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сувилагч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын нэгдсэн төв эмнэлэг, эмнэлгийн тусгай мэргэжлийн төв, сувилагчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөл, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгийн нэгдсэн төв эмнэлэг болон сумын хүн эмнэлгийн сувилагчид оролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд маргааш тохиох “Олон улсын Сувилагчийн өдөр”-ийн мэнд хүргэлээ. Засгийн газрын тэргүүний хувьд сувилахуйн ухааны …

  • 11 May

    Харри, Меган Маркл нарын хуримын гэрчээр хунтайж Уильям сонгогджээ

    Их Британийн ханхүү Харри, Америкийн нэрт жүжигчин Меган Маркл нар өнгөрсөн оны 11-р сарын эхээр Лондонд сүй тавьснаа албан ёсоор мэдэгдэж хуримаа ирэх оны хавар хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл хосуудын хурим энэ сарын 19-нд хааны гэр бүлийн уламжлалын дагуу Кенсингтон Паласт болохоор болжээ.Харин Харри, Меган Маркл нарын хуримын гэрчээр ханхүү Харригийн ах хунтайж Уильям сонгогджээ. Меган Марклын талаар товчхон …

  • 11 May

    Битгий уйл, миний Монгол

    Р.ЭМҮЖИН. Дахиад зуун жил өнгөрөхөд миний шонхор Далавчтай байгаад ч нисэхгүй бол яах вэ Догшин түүхийн бардамхан дусал нулимс Дорнын Монгол өвдөг сөгдвөл яах вэ Ус усны эхэнд улаан шороо үлдвэл Уйлаад уйлаад урсгалтай болно гэж үү Уул уулын оргилд ухсан нүх хоцорвол Ухаараад ухаараад бэлээсээ хэтэрнэ гэж үү Цус нулимс урсаж цугаар олон зүдрэвч Цувж явсан он жилүүд хэзээ …

  • 11 May

    Орон сууцны хуурамч гэрчилгээг хэрхэн таних вэ?

    Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ буюу бидний нэрлэж заншсанаар орон сууцны ордер болон бусад баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан бусдыг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг цагдаагийн байгууллагад цөөн бус бүртгэгджээ. Ийм төрлийн гэмт хэрэгт орон сууц худалдан авч буй иргэд болон мөнхүү санхүүгийн байгууллагууд, тэр дундаа Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ), Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-д хохирогч болох тохиолдлууд гарч …

  • 11 May

    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томиллоо

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр  “Захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очирыг чөлөөлж, оронд нь Д.Тэрбишдагва гишүүнийг томиллоо. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг нэмж томилохоор шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны …

  • 11 May

    Маргааш бүх нүх нийтээрээ мод тарих өдөр

    Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гарсан байдаг. Зарлигт дурдсанаар: Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгож зарласан бөгөөд энэ өдөр маргааш буюу 2018 оны тавдугаар сарын 11-ний өдөр тохиож байна. Дээрх зарлиг гарснаас хойш буюу 2010-2017 оны …

  • 11 May

    Л. Мөнхбаясгалан: Эрчүүд минь эх орон чинь эгэл жирийн аав хүнээр дутаж байна

    Найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэг, Б.Баатар нарын хамтран найруулсан, бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Яллагч” уран сайхны кино энэ сарын 3-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Яллагч” киноны эсрэг дүрд УДЭТ-ийн жүжигчин С.Болд-Эрдэнэ, гол дүрд УДБЭТ-ын гоцлол бүжигчин, балетчин Г.Маргад-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг болон бусад дүрүүдэд жүжигчин Э.Тодгэрэл, Ц.Алдармаа, О.Оюун, Д.Мөнхзул, Ш.Доржсүрэн нар тогложээ. “Яллагч” уран сайхны кино нь найруулагч Г.Эрдэнэбилэгийн бие даасан гурав дахь …

  • 11 May

    “Гэгээн Муза” 14 дэх удаагийн наадмын шилдгүүд Ням гаригт тодорно

    “Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадмын  шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 13-нд  Улсын Драмын Эрдмийн Театрт  болно. 14 дэх удаагийн олон улсын театрын наадамд “Хүүхэд оролцооны бүтээл” “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-өөр зохион байгуулагдаж байгаа юм. Наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украйн улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид …

  • 11 May

    Монгол бичгэн гэрлэн чимэглэлийг хотын төвд байршуулна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хурлаар Монгол хэл, Үндэсний бичгийг “Гэрлэн чимэглэл, зар сурталчилгааны байгууламж, хөшөө баримал”-аар дамжуулан сурталчлах, танин мэдүүлэх талаар хэлэлцсэн байна. Төлөвлөж буй ажлын тухай УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М.Гансэлэм зөвлөлийн гишүүдэд танилцуулжээ. Үндэсний хэл, бичгийг сурталчлах ажлын хүрээнд гурван үндсэн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм байна. Үүнд Улсын их дэлгүүрийн баруун зүүн …