Мэдээ мэдээлэл

October, 2018

  • 10 October

    Зэвсгийн агуулахад гарсан дэлбэрэлтийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

    Мягмар гарагт Украины хойд нутгийн Чернигов бүс нутаг дахь зэвсгийн агуулахад гарсан дэлбэрэлт болон гал түймрийн улмаас 12500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

  • 10 October

    Жилд 20 000 орчим гэр үйлдвэрлэж, экспортлох боломжтой

    Монгол Улс жилд 2000 гаруй иж бүрэн монгол гэр экспортолж, 6000 орчим гэрийг дотоодын зах зээлд үйлдвэрлэн нийлүүлж байна. Монгол гэр үйлдвэрлэлийн чиглэлээр “Хангай гэр” ХХК, “Дээдсийн гэр” ХХК, “Халх гэр хужирт” ХХК,  “Монгол гэр хужирт” ХХК, “Зүүн сайн” ХХК, “Тэнгэрлэг өргөө” ХХК,  “Өвөг дээдсийн гэр” ХХК, “Хорол өргөө” ХХК, “Их өргөө” ХХК, “Монгол гэр” ХХК, “Өнө монгол гэр” ХХК, …

  • 10 October

    Бөөрөнцөг шидэлтийн төрөлд Э.Өнөрмаа мөнгөн медаль хүртлээ

     Индонези улсын Жакарта хотноо 10 дугаар сарын 6-13-нд үргэлжилж буй Азийн III паралимпийн наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг шидэлтийн Т40-41 ангилалд Э.Өнөрмаа мөнгөн медаль хүртлээ. Монгол Улсын баг тамирчдын хоёр дахь медалийн эзэн ийнхүү тодорлоо. Энэ удаагийн Азийн паралимпийн наадам нь спортын 18 төрөлд 3656 тамирчин 556 багц медалийн төлөө өрсөлдөж алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулах юм. Энэ наадамд Монгол …

  • 10 October

    Хууль зүйн байнгын хороо ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ

    УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Тухайлбал 09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороохуралдаж, гурван асуудал хэлэлцэхээр товлосон байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах …

  • 10 October

    Н.Цэрэнбат:Жуулчдад зориулсан аппликейшн гаргана

    Аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх уулзалт өчигдөр  Новотел зочид буудлын хурлын танхимд боллоо. Уг уулзалтад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцож, 2019 онд энэ салбарт ямар ажил хийхээр төлөвлөж байгаагаа салбарынхандаа танилцуулав. Тэрбээр “Төрийн захиргааны байгууллага, тур операторууд хүлээн зөвшөөрсөн аялал жуулчлалын гарын авлага боловсруулах нь энэ уулзалтын зорилго. Үүн дээр үндэслэж жуулчдад зориулсан аппликейшн гаргана. Аялал жуулчлалын салбарт 2019 онд 5 тэрбум …

  • 10 October

    Зах, худалдааны төвүүдээр нохойт эргүүл ажиллаж байна

    Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсээс Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран хариуцсан хороодын нутаг дэвсгэрт байрлах томоохон зах, худалдааны төвүүдэд өнгөрсөн сарын 29-нөөс эхэлсэн нохойт эргүүлийг үргэлжлүүлнэ. Албаны эрэлч нохойтой эргүүл хүмүүс ихээр төвлөрсөн “Нарантуул” олон улсын худалдааны төв болон бусад томоохон зах, худалдааны төвийн орчимд үүрэг гүйцэтгэснээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн …

  • 10 October

    Эхнэрээ дурссан ирланд эр 35 мянган еврогийн үнэтэй алмаазан бөгж залгижээ

    Туркийн Мармарис хотын үнэт эдлэлийн дэлгүүрт орж ирсэн Ирландын нэгэн жуулчин эр 35 мянган еврогийн үнэ бүхий алмаазан шигтгээтэй бөгжийг залгижээ.

  • 10 October

    Энэтхэгт “Зика” вирус дахин тархжээ

    2017 оны нэгдүгээр сараас хойш Энэтхэгийн баруун нутгийн Ражастан мужид гурав дахь удаагаа “Зика” вирусийн тархалт дэгджээ. Энэ удаагийн тархалтаар вирусийн халдвар авсан 22 хүн бүртгэгдсэн байна.

  • 10 October

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна. 2018 оны 10 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор …

  • 9 October

    Зарим барилгыг нийслэлийн өмчөөс хасав

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдааныхаа үеэр Улаанбаатарт өрнүүлэх бүтээн байгуулалттай холбогдуулан хуучирч муудсан зарим барилгыг нийслэлийн өмчөөс хаслаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” цогцолбор сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны өргөтгөлийн барилгыг өмчөөс хасах тогтоол гаргав. 1976 онд ашиглалтад оруулсан тус барилгыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан “Газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй” хэмээн дүгнэжээ. Тиймээс хуучин барилгыг буулгаж, …

  • 9 October

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан энэ сарын 31-нд болно

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдав. Хуралдааны эхэнд “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийн явц, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг батлах тухай хэлэлцэв. Дүүргүүдэд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хувь хүнийг хөгжлийг дэмжих, …

  • 9 October

    Хар тамхи авч явсан бүлэг залуусыг баривчилжээ

    Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас “Шөнийн Улаанбаатар” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ үеэр Эргүүл хамгаалалтын газрын эргүүл хамгаалалтын офицер, ахлах дэслэгч Х.Эрдэнэтогтох, дэд ахлагч Н.Даваадулам нар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис байж болзошгүй зүйл тээвэрлэж явсан иргэдийг илрүүлжээ. Тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 4-наас 5-нд шилжих шөнө Сүхбаатар …

  • 9 October

    Монгол лууван 800-1500 төгрөгийн үнэтэй байна

    Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний  28 нэрийн барааны үнэ тогтвортой,  долоон нэрийн барааны үнэ буурсан, нэг нэрийн барааны үнэ өсчээ. Тухайлбал,  “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Томоохон худалдааны төвүүд болох “Хүчит шонхор”, …

  • 9 October

    МЭХ-ны тэргүүнийг сонгох мандатын тоог нэмэгдүүлэхийг шаардлаа

    94 жилийн түүхтэй Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо энэ сарын 12-ны өдөр холбооны удирдлагаа сонгох гэж байна. Монгол улсын нийт хүн амын буюу 3,2 сая иргэний 53 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Монголын Эмэгтэйчүүдийн Холбоог нээлттэй болгох түр хорооноос шаардлага хүргүүллээ. Үндсэндээ тэдний шаардлага Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны гишүүн байгууллага гэх 43 төрийн бус байгууллага, 5 компанийн төлөөлөл болсон 160-хан хүн 1 сая 600 мянган …

  • 9 October

    Монголбанк есдүгээр сард ипотекийн зээлд 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгожээ

    Монголбанк 2018 оны есдүгээр сард ипотекийн зээлд зориулж 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгожээ. Ингэснээр 239 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагдсан байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар Монголбанкны эх үүсвэрээс 143.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 59.6 тэрбум төгрөг, нийт 203.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2,724 иргэнд олгожээ.