Мэдээ мэдээлэл

August, 2018

  • 14 August

    Япон улсад хэт халууны улмаас 140 гаруй хүн нас баржээ

    Япон улсад хэт халууны улмаас 4 дүгээр сарын 30-наас хойш 144 хүн нас барж, 70 мянга гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Энэ тухай тус улсын гал түймэртэй тэмцэх газар мэдээлжээ. Халууны улмаас 8 дугаар сарын 6-наас хойш буюу нэг долоо хоногийн дотор 6 хүн нас барсан байна. Мөн халуунд цохиулсан 7079 хүнийг эмнэлэгт  хүргэжээ. Халуунд цохиулсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь …

  • 14 August

    А.Путин, А.Меркель нар уулзана

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы канцлер Ангела Меркельтэй уулзахаар энэ сарын 18-нд Берлинд айлчилна гэж Оросын төрийн тэргүүний хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.  

  • 14 August

    Цусны шинжилгээгээр бөөрний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой болжээ

    Бөөрний хорт хавдар үүсэх эрсдэл байгаа эсэхийг тогтооход тусалдаг илрүүлэгч молекул хүний цусанд байдаг болохыг илрүүлсэн тухай Их Британийн хавдар судлалын хүрээлэнгээс даваа гарагт нийтэлсэн судалгаанд тэмдэглэснийг “Синьхуа” агентлаг уламжлав. Хүний цусан дахь “КИМ-1” гэдэг уургийн молекулын түвшинг хэмжиж, тухайн хүний биед ирэх 5 жилд бөөрний хорт хавдар үүсэх магадлал байгаа эсэхийг тогтоох боломжтой болохыг судалгааны багийнхан олж илрүүлсэн байна. …

  • 14 August

    Нийгмийн даатгалын бүхий л мэдээллээ авч болох аппликэйшн хэрэглээнд нэвтэрлээ

    2018 оныг “Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан гар утас, ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан ашиглах шинэ аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Даатгуулагч энэхүү гар утасны аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нийгмийн даатгалын сангаас гаргуулсан зардал, төлбөр, нийгмийн даатгалын үйлчилгээ болон Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авах боломжтой аж. Иргэн App Store, Play Store-оос “Нийгмийн даатгал” гэж хайн бүртгүүлэх …

  • 14 August

    Осолдсон галт тэргэнд зорчиж явсан иргэдэд 300.000 мянган төгрөг олгоно

    Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох гэнэтийн хүчтэй аадар борооноос үүссэн үерийн улмаас Улаанбаатар-Сайншандын чиглэлд аялж явсан суудлын 286-р галт тэрэг 2018 оны 8 дугаар сарын 12-ны өглөө замаас гарч осолдсонтой холбогдуулан осол болох үед тус галт тэргэнд зорчиж явсан нийт зорчигчид, цуваанд ажил үүргээ гүйцэтгэж явсан төмөр замын болон бусад холбогдох байгууллагын ажиллагсад тус бүрт 300.0 /гурван зуу/ мянган төгрөгийн …

  • 14 August

    Япончууд яагаад илүүдэл жингээр шаналдаггүйн учрыг хэлжээ

    Япончууд илүүдэл жингээр шаналах нь ховор бөгөөд амьдралын хэв маяг, хоол тэжээлийн онцлог чанарын ачаар ойрын ирээдүйд ч таргалалт үүснэ гэж айлтгүй юм хэмээн Японы Улсын эрүүл мэндийн хүрээлэнгийн хоол тэжээлийн мэргэжилтэн, судлаач Хидэми Такимото хэлжээ. Өдрийн цайны цагаар юмуу их ажлын цаг дуусах үе буюу оройн хоолны үеэр Японы зоогийн газруудад сул ширээ барагтаа л байдаггүй учир дараалалд хүлээх …

  • 14 August

    Өвлийн олимпийн төрлөөс эрэгтэйчүүдийн хоккейн төрлийг хасч магадгүй

    2022 онд Бээжинд болох өвлийн олимпийн хөтөлбөрөөс эрэгтэйчүүдийн хоккейн төрлийг хасах хувилбарыг Олон улсын Олимпийн хороо /ОУОХ/ судалж байна. Энэ тухай “TSN” сувгийн сэтгүүлч Горд Миллер өөрийн твиттер хуудастаа Олон улсын хоккейн холбооны ерөнхийлөгч Рене Фазель-ийн ярьсныг иш татан дурджээ. Одоогийн байдлаар ОУОХ хоккейн тэмцээнтэй холбоотой 4 хувилбарыг судалж байгаа аж. Үүнд: нэгдүгээрт, Үндэсий хоккейн лигийн /ҮХЛ/ тоглогчдыг олимпод оролцуулах, …

  • 14 August

    Айраг өртөөний төмөр замыг засварлаж дуусжээ

    Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг наймдугаар сарын 12-ны үүрээр үерийн улмаас замаасаа гарч осолдсон. Ослын улмаас Дорноговь аймгийн Цомог -Айраг өртөөний орчмын зам эвдэрч галт тэрэгний хөдөлгөөнийг хаагаад байсан билээ. Харин өнөөдөр орой төмөр замыг сэргээн засварлаж дуусжээ. Ингэснээр галт тэрэгний гол замыг нээж тээвэрлэлт саадгүй явах боломжтой боллоо. Замыг засварлахаар ОХУ-ын сэргээн босголтын галт тэрэг, …

  • 14 August

    С.Бямбацогт нарын гишүүд хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тогтоолын төсөл санаачлав

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай энэхүү тогтоолын төсөлд Засгийн газрын саналыг авахаар хүргүүлжээ. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно” гэсэн зорилтыг тусгасан. Энэ зорилтоо бүрэн гүйцэд …

  • 14 August

    Энэ нийгэмд ховордсон өмгөөлөгч

    Өмгөөлөгчид гэхээр л мөнгөний төлөө ажилладаг хүмүүс гэж ойлгох нь бий. Гэтэл энэ ангилалд багатаамгүй өмгөөлөгчид мэр сэр байх юм. Энэ удаад бид өмгөөлөгч Р.Булгамааг онцлохоор шийдлээ.  Багш, Монгол улсын Арбитрын шүүхийн арбитрч, өмгөөлөгч, Ерөнхийлөгчийн хуулийн бодлого хариуцсан орон тооны бус зөвлөх гээд шавилхан биедээ ахадсан их ажилтай энэ бүсгүйг танихгүй хүн ховор биз. Өмгөөлсөн хэргээ эцсийг нь хүртэл өмгөөлсөн шиг …

  • 14 August

    Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 14-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, Дүүргийн Ахмадын хороо, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Яаралтай тусламжийн төв, Палентологийн төв, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Мянганы гол, МЦ, Дэлгэр Тэс, Вай …

  • 14 August

    Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр  нутгийн баруун хагаст дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу …

  • 13 August

    ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Р.Мэргэнийг томиллоо

    Засгийн газрын 8 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын хүсэлтийг хүлээн авч ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Харин дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх эрх хуулиараа Засгийн газарт хадгалагддаг. Зам, тээврийн хөгжлийн яам нэгдсэн удирдлага, зохион байгуулалтгүй болж, …

  • 13 August

    300 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэнэ

    Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газар ирэх оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглож, боловсруулсан түлшийг гэр ахуйн хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нүүрс боловсруулах үйлдвэр барьж, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэн, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг цогц арга хэмжээ авах юм. Ингэснээр агаарын бохирдол 50 хувиар буурах боломжтой гэж үзэж байна. Монгол Улсын сайд, Засгийн …