Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 11 November

    Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 82.1 хувьтай байна

    ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарынхаа газар, хэлтсийн дарга нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын сахилга, хариуцлагатай холбоотой албан даалгаварын дагуу төрийн албанд өндөр хариуцлагатай, шударга, үр дүн гаргаж ажилдаа эзэн болж ажиллахыг үүрэг болголоо. Энэ үеэр Сайд Б.Батзориг энэ өвлийг өнөтэй давах бэлтгэлийг бүрэн базаах, төрийн ажлыг цалгардуулалгүй хийх чиглэлийг салбарынхаа дарга нарт өгсөн юм. Энэ жил улсын хэмжээнд нийт 160.9 …

  • 11 November

    Ж.Үйлст: Охид гэлтгүй хөвгүүд ч хүчинд өртдөг

    Сэтгэл зүйч Ж.Үйлст бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр ихээхэн цацагдаж буйтай холбоотойгоор эцэг, эхчүүдэд хүүхдэдээ анхаарлаа хандуулах талаар зөвлөсөн юм.  Хүүхдийн хүчирхийлэл бараг дэлхий нийтийг хамраад байгаа бөгөөд жилд 1.7 тэрбум хүүхэд хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарчээ. Хүүхдийн хүчирхийлэлд дээрэлхэх, зодох, бэлгийн дарамт үзүүлэх, гэрт болон сургуулийн орчинд бие махбодид халдах зэрэг үйлдэл орж байна. …

  • 11 November

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна

    2017 оны 11 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, төвийн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр, …

  • 10 November

    Хүүхдийн мөнгө орсон эсэхийг дараах хаягаар шалгаарай

    УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар нийт хүүхдэд хүүхдийн мөнгийг бүрэн олгоход шаардагдах 104.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Ингэснээр долдугаар сараас хойш тасраад байсан нийт хүүхдийн мөнгө эцэг эхчүүдийн дансанд шилжиж эхлэлээ. Харин үлдэж буй 11,12-р сарын хүүхдийн мөнгийг тухайн сарын 20-с хойш сонгосон банкнаасаа авч болох гэнэ. Хэрэв та …

  • 10 November

    Найман давхраас дөрвөн хүн унаж, гурав нь нас баржээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5-р хороо Монгол кино үйлдвэрийн хойно байрлах 204 дүгээр байрны гадна талын фасадны ажил хийж байсан дөрвөн хүн найман давхраас унасан хэрэг гарчээ. Тодруулбал тэдний гурав нь газар дээрээ нас барж, үлдсэн нэг иргэнийг  яаралтай түргэн тусламжийн машинд хүлээлгэн өгсөн байна. Энэ талаарх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 15.01 цагт ирж, дуудлагын дагуу аврах баг ойр орчмыг …

  • 10 November

    Д.Буяннэмэхийг цагаатгасныг Улсын Дээд Шүүх хэвээр үлдээлээ

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Буяннэмэхэд холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ. Д.Буяннэмэх нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Тоёота Приус-11 маркийн автомашин дотор амь хохирогч П өөрийг нь хутгалж довтолсны улмаас санаа …

  • 10 November

    Ө.Энхтүвшин: Засгийн газраас чанарын дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлнэ

    Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимд “Үндэсний чанарын чуулган-2017”болж байна. Чуулганы ажиллагаанд амжилт хүсч Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд, Стандарт, хэмжилзүй, тохирлын үнэлгээний салбарын хамт олон, үе үеийн ахмадууд, чанарыг эрхэмлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд Та бүхэнд “Дэлхийн чанарын өдөр”-ийг тохиолдуулан Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлж байна. Анх 1989 онд Нэгдсэн үндэстний байгууллагын дэмжлэгээр …

  • 10 November

    Өмгөөлөгч Г.Батбаяр багш нарын “эсрэг ажилласан уу”

     “…Үе үе ажил хаяж байсан багш нар 516 мянган төгрөг аваад амаа таглуулчихлаа”, “…Ерөөсөө л багш нарын олон удаагийн ажил хаялт 500 мянган төгрөгийн өртөгтэй байж” гэх ийм л ойлголтыг зарим хүмүүс өгч байна.             Уг нь нэг багш сар бүр дундажаар 1.6 сая төгрөгийн цалин авахын тулд тэмцэл хийж, ажил хаяж байна гэж ойлгосон. Гэтэл гурван сар гаруйн хугацаанд …

  • 10 November

    Н.Төгсцогт: Лас Вегаст очиж тулалдах л үлдлээ

    Сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа энэ сарын 18-нд хийх гэж байна. Тэрбээр KING TUG хэмээх дэвжээний нэртэй тулалддаг бөгөөд мэргэжлийн бокст есөн тулаан хийж, бүгдэд нь КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа билээ. Энэ удаад Филиппиний боксчин Хармонито Дела Торретэй учраа таарлаа. Түүний өрсөлдөгч болох 23 настай “Алх” …

  • 10 November

    “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо”-д болж байна

      Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ хамтран зохион байгуулж буй “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр боллоо.  Тус арга хэмжээний нээлтийн үеэр нийслэлийн ЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр “Өнөөдрийн үзэсгэлэн нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлог юм. Нийслэлээ дэлхий дахинд таниулсан өөрийн …

  • 10 November

    “Дэлхийн шинжлэх ухааны өдөр”- ийг тэмдэглэн өнгөрүүллээ

    БСШУСЯ, Шинжлэх ухааны академи, ЮНЕСКО-гийн “Монголын Үндэсний комисс” анх удаа хамтран “Дэлхийн шинжлэх ухааны өдөр”-ийг ЮНЕСКО-гоос дэвшүүлсэн “Шинжлэх ухаан-Бүх нийтийн ойлголцол” нэгдмэл уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 2001 онд Парис хотноо болсон ЮНЕСКО-ийн  32 дугаар ерөнхий бага хурлаар Дэлхийн шинжлэх ухааны өдрийг жил бүрийн арванэгдүгээр сарын 10-нд нэгдмэл байдлаар тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Үүнээс хойш дэлхийн улс орнууд жил бүр тодорхой …

  • 10 November

    “Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэнгийн нээлт боллоо

    Улаанбаатарын их сургуулийн Археологийн музейн хосгүй үнэт олдворуудын дээжсээс дэлгэн үзүүлсэн “Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Үндэсний түүхийн музейд болов. Тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Улаанбаатарын Их Сургууль байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд ЮНЕСКО-гийн шийдвэрээр тэмдэглэдэг Дэлхийн шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан, Археологийн музейгээ олон түмэнд …

  • 10 November

    Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг Хятадын талаас хуурамчаар хэвлэсэн зөрчил илэрчээ

    “Мэргэшсэн жолооч”-ийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Гашуунсухайт болон бусад боомтуудад хуурамчаар хэвлэгдсэн зөрчил илэрсэн гэх мэдээлэл гарсантай холбогдуулан Автотээврийн үндэсний төвийн Захирлын зөвлөл хуралдлаа. Өнгөрсөн зургаадугаар сард хилийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар Гашуунсухайт-Ганцмодны боомтын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй үйл ажиллагаанд Замын цагдаагийн албатай хамтран хяналт тавьж, хуурамч гэх үнэмлэхийг илрүүлэн, хураан авсан байна. Автотээврийн үндэсний төвөөс хууль цагдаагийн байгууллагад хандсанаар …

  • 10 November

    Хар тас хаана ч сийхгүй

    90-ээд оны репэрүүдийн дурсамжийг сэргээж тэднийг дахин нэгтгэж чадсан реп челленжийн хаалт Хар тас хамтлагийн дуучин Пүүгий, МС нараар хаалтаа хийлээ. Хип хоп гэх урлагийг бий болгож өдий зэрэгт хүргэсэн эдгээр хамтлагуудыг цахим ертөнцөөр дамжуулан харах  сайхан байлаа. Тэд одоо ч гэсэн галтай цолтой байгаа гэдгээ ийнхүү батлан харууллаа. Ингээд 11-р сарын 11-ний өдөр UB PALACE-ийн их танхимд 90-ээд оны …

  • 10 November

    Нийслэлд хэрэгжүүлсэн Авто замын бүтээн байгуулалтын ажил 92 хувийн гүйцэтгэлтэй байна

    Нийслэлийн хэмжээнд энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр  32, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар  3, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 1, Концесс-эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2, нийт 38 төсөл, зам барилгын ажлыг хэрэгжүүллээ. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4 км авто зам,  Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх …