Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 12 November

    Монголын их амар амгалан

    Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан билээ. Тэрээр “Монголын их амар амгалан”, “Дорно” бүлэг шүлэг, “Агай” найраглал, “Хүннү туульс”, “Хүрэл чоно” зэрэг бүтээлээрээ Монголчуудын оюун санаа, сэтгэлгээний гүн гүнзгий байдлыг гаргаж чадсан. Эдгээр гайхамшигтай бүтээлээрээ дорнын ард …

  • 12 November

    Сонирхолтой Японы содон театр Кабуки

    Кабуки буюу Ногаку бол 14-өөс 15-р зуунд бий болсон Японы эртний театрын нэгэн төрөл юм. Тус театрын анхны хэлбэр нь Гикаку, Дэнгаку гэж нэрлэгддэг байв. Гикаку театрын анхны тоглолтыг Мимаси хэмээх хvн зохиожээ. Гикаку тоглолтыг буддын сүм, дуганы өмнөх талбайд явуулдаг байсан бөгөөд оролцогч бүр баг өмсдөг. 200 гаруй баг өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Кабуки театр нь уламжлалт урлагийн зарчмуудыг хадгалсан театрын …

  • 11 November

    Хуримын бялууны олон улсын үзэсгэлэнд М.Наранчимэг тусгай байр эзэлжээ

    Олон улсын бялуу урлаачдын Хуримын бялууны 24 дэх удаагийн үзэсгэлэн шоу есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 1-ний хооронд АНУ-ын Оклахама мужийн Тулса хотод болжээ.Тус шоунд эх орноо төлөөлөн “Sarancake” компанийн захирал М.Наранчимэг болон туслах урлаач, охин С.Энэрэлийн хамт өөрийн бүтээлээрээ оролцжээ. М.Наранчимэгийн бүтээл нийт 40 орны 200 гаруй бүтээлээс тусгай байрын шагналыг хүртжээ. Энэ жилийн тэмцээний сэдэв нь Үнэртэй ус …

  • 11 November

    “Харанга”-ын Чука урлагт зүтгэсэн 45 жилийн баяраа тэмдэглэнэ

    “Харанга” хамтлагийн гишүүн,  хөгжмийн зохиолч МУУГЗ Цэрэндоржийн Чулуунбат “BEST OF CHUKA-45” Оддын хүндэтгэлийн тоглолтоо 11 дүгээр сарын 21-ний өдөр үзэгч сонсогчдодоо хүргэх гэж байна. Тэрбээр хөгжмийн урлагт зүтгээд 45 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд олон сайхан дуу зохиож, амилуулж байсан билээ. Ц.Чулуунбат 2013 онд “Chuka & friends” Содон аялгуу амьд тоглолтоо хийж байсан бол  2016 онд “Амьдралын бэлэг” рок попын …

  • 11 November

    “Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна

    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон …

  • 11 November

    Хөлдүү пургон хөлөглөх аврагчид байхад 300 саяар тансаглах 19 ажилтан байх юм аа

    Улс орны эдийн засаг хүнд, хэмнэлтийг хаана хаана аа хийж, бүсээ чангатгах ёстойг хатуу анхаарч ОУВС-гийн тусгай хөтөлбөрт хамрагдаад буй “Буруу гишгэвэл улсын дампуурлаа зарлах, иргэн бүр өртэй” энэ улсын эгэл иргэд маань ч хэмнэнэ гэж тунхаглаад удаж байна. Иргэн бидэнд тэвчиж болдог зарлага гэж байхад Төр, төрийн байгууллагууд маань тансаглаж цацаад байг уу. Ингэж хэлэх учир юу гэвэл,  20 хүрэхгүй албан хаагчтай “Зам, тээврийн …

  • 11 November

    Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 82.1 хувьтай байна

    ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарынхаа газар, хэлтсийн дарга нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын сахилга, хариуцлагатай холбоотой албан даалгаварын дагуу төрийн албанд өндөр хариуцлагатай, шударга, үр дүн гаргаж ажилдаа эзэн болж ажиллахыг үүрэг болголоо. Энэ үеэр Сайд Б.Батзориг энэ өвлийг өнөтэй давах бэлтгэлийг бүрэн базаах, төрийн ажлыг цалгардуулалгүй хийх чиглэлийг салбарынхаа дарга нарт өгсөн юм. Энэ жил улсын хэмжээнд нийт 160.9 …

  • 11 November

    Ж.Үйлст: Охид гэлтгүй хөвгүүд ч хүчинд өртдөг

    Сэтгэл зүйч Ж.Үйлст бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр ихээхэн цацагдаж буйтай холбоотойгоор эцэг, эхчүүдэд хүүхдэдээ анхаарлаа хандуулах талаар зөвлөсөн юм.  Хүүхдийн хүчирхийлэл бараг дэлхий нийтийг хамраад байгаа бөгөөд жилд 1.7 тэрбум хүүхэд хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарчээ. Хүүхдийн хүчирхийлэлд дээрэлхэх, зодох, бэлгийн дарамт үзүүлэх, гэрт болон сургуулийн орчинд бие махбодид халдах зэрэг үйлдэл орж байна. …

  • 11 November

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна

    2017 оны 11 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, төвийн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр, …

  • 10 November

    Хүүхдийн мөнгө орсон эсэхийг дараах хаягаар шалгаарай

    УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар нийт хүүхдэд хүүхдийн мөнгийг бүрэн олгоход шаардагдах 104.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Ингэснээр долдугаар сараас хойш тасраад байсан нийт хүүхдийн мөнгө эцэг эхчүүдийн дансанд шилжиж эхлэлээ. Харин үлдэж буй 11,12-р сарын хүүхдийн мөнгийг тухайн сарын 20-с хойш сонгосон банкнаасаа авч болох гэнэ. Хэрэв та …

  • 10 November

    Найман давхраас дөрвөн хүн унаж, гурав нь нас баржээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5-р хороо Монгол кино үйлдвэрийн хойно байрлах 204 дүгээр байрны гадна талын фасадны ажил хийж байсан дөрвөн хүн найман давхраас унасан хэрэг гарчээ. Тодруулбал тэдний гурав нь газар дээрээ нас барж, үлдсэн нэг иргэнийг  яаралтай түргэн тусламжийн машинд хүлээлгэн өгсөн байна. Энэ талаарх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 15.01 цагт ирж, дуудлагын дагуу аврах баг ойр орчмыг …

  • 10 November

    Д.Буяннэмэхийг цагаатгасныг Улсын Дээд Шүүх хэвээр үлдээлээ

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Буяннэмэхэд холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ. Д.Буяннэмэх нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Тоёота Приус-11 маркийн автомашин дотор амь хохирогч П өөрийг нь хутгалж довтолсны улмаас санаа …

  • 10 November

    Ө.Энхтүвшин: Засгийн газраас чанарын дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлнэ

    Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимд “Үндэсний чанарын чуулган-2017”болж байна. Чуулганы ажиллагаанд амжилт хүсч Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд, Стандарт, хэмжилзүй, тохирлын үнэлгээний салбарын хамт олон, үе үеийн ахмадууд, чанарыг эрхэмлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд Та бүхэнд “Дэлхийн чанарын өдөр”-ийг тохиолдуулан Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлж байна. Анх 1989 онд Нэгдсэн үндэстний байгууллагын дэмжлэгээр …

  • 10 November

    Өмгөөлөгч Г.Батбаяр багш нарын “эсрэг ажилласан уу”

     “…Үе үе ажил хаяж байсан багш нар 516 мянган төгрөг аваад амаа таглуулчихлаа”, “…Ерөөсөө л багш нарын олон удаагийн ажил хаялт 500 мянган төгрөгийн өртөгтэй байж” гэх ийм л ойлголтыг зарим хүмүүс өгч байна.             Уг нь нэг багш сар бүр дундажаар 1.6 сая төгрөгийн цалин авахын тулд тэмцэл хийж, ажил хаяж байна гэж ойлгосон. Гэтэл гурван сар гаруйн хугацаанд …

  • 10 November

    Н.Төгсцогт: Лас Вегаст очиж тулалдах л үлдлээ

    Сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа энэ сарын 18-нд хийх гэж байна. Тэрбээр KING TUG хэмээх дэвжээний нэртэй тулалддаг бөгөөд мэргэжлийн бокст есөн тулаан хийж, бүгдэд нь КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа билээ. Энэ удаад Филиппиний боксчин Хармонито Дела Торретэй учраа таарлаа. Түүний өрсөлдөгч болох 23 настай “Алх” …