Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 2 November

    Ш. Абэг Японы Ерөнхий сайдаар дахин томилов

    Японд өнгөрсөн сард парламентын доод танхимын ээлжит бус санал хураалт болсон. Ш.Абэ тэргүүтэй эрх баригч Либерал-Ардчилсан нам ба Комэйто намын эвсэл олонх болсон билээ. Харин өчигдөр Ш.Абэг Ерөнхий сайдаар дахин томилсон талаар NHK агентлаг мэдээлсэн байна. Шинзо Абэ нь удам дамжсан улс төрчдийн гэр бүлээс гаралтай. Түүний аав Шинтаро Абэ, өвөө нь Кан Абэ нар бүгд улс төрчид байв.   

  • 2 November

    223 мянган тонн үр тариа хураан авчээ

    Энэ оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Улсын хэмжээнд 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал тариалжээ. Тариалангийн ихэнх бүс нутгаар 40-50 …

  • 2 November

    Есөн хүний аминд хүрсэн цуврал алуурчныг баривчилжээ

    Хоёр сарын гаруй хугацаанд есөн хүний аминд хүрсэн цуврал аллагын сэжигтнийг баривчилжээ. Японы цагдаагийнхан түүний гэрээс хэдэн хэсэг болгон тасалсан цогцоснуудыг олсон байна. Өнгөрөгч Мягмар гаригт цагдаагийнхан Такахиро Ширайшигийн байшингийн гаднах хөлдөөгч чингэлгээс тасалсан хоёр толгойг, бусад долоон цогцсыг гэр доторх хайрцагнаас нь олж илрүүлжээ. 27 настай хэрэгтэн эр цогцоснуудыг устгахын тулд ийнхүү хэдэн хэсэг болгож, нууж далдлахын тулд дээрээс …

  • 2 November

    Улаанбаатарт өдөртөө 0 хэм байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 11-16 хэм, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын …

  • 1 November

    Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томиллоо

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Батын Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох шийдвэр гаргажээ. Одоо энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Томилолтын хугацаа нь дууссан учир БНСУ-д суугаа Элчин сайд Баасанжавын Ганболдыг эгүүлэн татахаар боллоо. Б.Хурцын товч намтар: 1969 онд Улаанбаатар хотод төрсөн, эдийн засагч, хуульч мэргэжилтэй. “Торгон зам” ХХК-д менежер, Москва хот дахь төлөөлөгч, ТЕГ-ын ажилтан, Монгол Улсаас Унгар …

  • 1 November

    Сэлбийн дэнжийн айлуудыг дулаанаар хангах дэд станц баригдаж эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг бол “Сэлбэ” дэд төвд баригдах дулааны станц юм. Станцыг барьсанаар “7 буудал, Сэлбэ” гээд зуслангийн чиглэлийн зам дагуух гэр хороололд төвлөрсөн дулаан хангамж очих боломж бүрдэнэ. Энэхүү …

  • 1 November

    Тагнуулын ерөнхий газрын даргаар Д.Гэрэлийг томиллоо

    Засгийн газрын өнөөдрийн /2017.11.01/ ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийсэн байна. Тухайлбал, Тагнуулын Ерөнхий Газрын даргаар Д.Гэрэлийг томилж Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Д.Гэрэл нь ТЕГ-ын даргаар 2012- 2013 онд ажиллаж байсан бөгөөд НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа …

  • 1 November

    “Монгол тулгатны 100 эрхэм” (Хакүхо М.Даваажаргалын оролцсон)-ийг үзсэн тэмдэглэл

    Удтал хүлээлгэсэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн шинэ дугаарыг хоёр удаа үзлээ. Нэг удаа үзэх гэж нэг өдрийг элээж нийтдээ амьдралынхаа хоёр өдрийг ийнхүү өнгөрөөв. Үзсэн сэтгэгдлээ товчхон тэмдэглэснээ хүргэж байна. ХӨТЛӨГЧ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.Баттулгыг ард түмэн хүндлэн хайрлахын нэг шалтгаан, Ерөнхийлөгчийн сэнтийд хүрэхэд хамгийн чухал нөлөөлсөн зүйл бол энэ нэвтрүүлэг. Тэр санхүүжүүлж, өөрөө хөтлөн явуулахаас эхлээд бүхий л талаар энэ …

  • 1 November

    Төрийн албаны манаач

    Төрийн албаны тухай хуулийн эргэн тойронд АМИАРАА ХАМГААЛСАН МЕРИТ ТОГТОЛЦОО 1882 онд болсон үйл явдал. АНУ-ын 20 дахь Ерөнхийлөгч Жеймс Гарфиелд буудуулан амь насаа алдсан дуулиант хэрэг гарсан юм. Улс төрийн намын нөлөөллөөс төрийн албыг салгахын төлөө зүтгэж явсан түүнийг журмын нөхөр нь хөнөөжээ. Хүссэн албан тушаалд нь томилоогүйд хорсон өшөөгөө авсан хэрэг л дээ. “Бидний хөрөнгө мөнгө, дэмжлэгээр сонгуульд …

  • 1 November

    Азербайжаны үндэсний амттан халва МЭӨ 7-р зуунд бий болсон

    Баклава, эсвэл халва нь Азербайжан улсын үндэсний амттан юм. Эрдэмтэд олон жилийн түүхтэй уг амттанг судлаад МЭӨ долдугаар зууны эртний Месопотамд хүмүүс иддэг байсныг олж мэджээ. Азербайжаны бүс нутгаас хамаарч хүмүүс нь өөр өөр орцтойгоор халваг хийдэг. Үүнд ойн самар ордог. Мөн ганга, гүргэм цэцгийн ханд болон бусад амтлагчаар амталдаг байна. Гэвч орцонд нь ордог бүх материалыг тэд үеэс үед …

  • 1 November

    “Зуун жилийн ганцаардал” романы зохиолч Г. Маркезын сонирхолтой түүх

    Габриел Гарсиа Маркез ирээдүйн эхнэртэйгээ 13 настай байхад нь бүжгийн талбай дээр танилцжээ. Тэр даруй түүнд гэрлэх санал тавьсан байна. Охин зөвшөөрсөн боловч эхлээд сургуулиа төгсөх хэрэгтэй байгаагаа хэлжээ.Ингээд тэдний хурим 13 жилийн дараа болсон гэдэг. Мерседес Габриелийг “Зуун жилийн ганцаардал” романаа бичиж байхад нь үргэлж хамт байж, нөхрөө агуу бүтээл туурвина гэдэгт нь огт эргэлзэлгүйгээр халамжилж, тэжээж байжээ. Арван найман …

  • 1 November

    Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Хунан сонгогдлоо

    Монголын Хуульчдын холбооны гуравдугаар их хурал 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн Соёлын төвд амжилттай болж өндөрлөлөө. Хуралд их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нийт 534 төлөөлөгчөөс  468 нь оролцсон. Хурлыг нээж Хуульчдын холбооны хоёр дахь Ерөнхийлөгч Б.Гүнбилэг үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нар мэндчилгээ …

  • 1 November

    38-р цэцэрлэг дулаан алдагдлын асуудлаа шийдлээ

    Агаарын бохирдолыг бууруулах  ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар  Дэлхийн банктай хамтран ажиллаж байна. Тус банкны Дэлхийн “Улаанбаатар цэвэр агаар” төсөл нь энэ  оны тавдугаар сараас эхлэн “Дулаалга аян” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын утаа ихтэй, агаарын бохирдлын хэмжээ өндөр бүсэд байрлах 6, 38, 125, 82 дугаар цэцэрлэгүүдийн барилгыг дулаан хамгаалалтын норм дүрмийн дагуу шинэчлэн дулаан …

  • 1 November

    Цахилгааны хөнгөлөлтөд 130 мянга гаруй айл өрх хамрагдана

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд тог цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх Засгийн газрын шийдвэр өнгөрсөн онд гарсан. Үүний дагуу өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс нийслэлийн болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй, хоёр тарифт тоолууртай айл өрх ирэх …