Мэдээ мэдээлэл

February, 2018

  • 3 February

    “Улаанбаатарын өвлийн наадам” өнөөдөр эхэлнэ

    Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран жил бүрийн 2 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв …

  • 3 February

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2018 оны 02 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл Улаанбаатарт: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Дархадын болон Их нууруудын …

  • 2 February

    “Цаглашгүй ариуссан сэтгэлийн болор орд” үзэсгэлэн болно

    Энэ сарын 9-ний өдөр 14:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд “Цаглашгүй ариуссан сэтгэлийн болор орд” үзэсгэлэн болно. Үзэсгэлэнгийн нээлтэнд шүтээн урлаач Д.Жагаргарьду, Б.Санжаажамц нар хоёрдугаар сарын 6-ны өдрөөс хойш бүтээх элсэн хот мандалаа дуусгах мөчийг биеэр үзүүлэх аж. Мөн “Цаглашгүй ариуссан сэтгэлийн болор орд” үзэсгэлэнгийн нээлтэнд МУСГЗ, (Ph.D) Бурханч лам Г.Пүрэвбат “Сэтгэлийн болор ордыг цогцлоохуй-Хот мандал” лекц унших …

  • 2 February

    “Монголын Ураг Удам Уламжлалын холбоо”-ны ээлжит хурал даваа гаригт болно

    “Монголын Ураг Удам Уламжлалын холбоо”-ноос зохион байгуулж айгаа ээлжит хурал 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 10.00 цагт Монгол хүүхэд гэр бүл, залуучуудын агентлагт болно. Тиймээс МУУУХ-ны салбарын төлөөлөгчдийг хуралдаа хүрэлцэн ирэхийг урьж байна.

  • 2 February

    Зуун настын хандтай бүтээгдэхүүн хэрэглэх ёстой шалтгаанууд

    Эртний Египетүүд зуун настыг мөнх амьдралын ургамал хэмээн нэрлэж, эмчилгээ, гоо сайхандаа хэрэглэсээр ирсэн. Кактусны төрлийн энэ ургамлыг зуун зууныг дамжин эрүүл мэнд, косметикийн салбарт ашиглажээ. Зуун наст нь гэрийн нөхцөлд тарьж ургуулахад амархан. Арчилгаа нь ч энгийн – хааяа услах, дулаан нөхцөл, үе үе бордоо цацахад л хангалттай. Амархан тарьж болох энэхүү ургамлыг гэртээ арчилснаар та эрүүл мэнддээ агуу …

  • 2 February

    Авилга нэхсэн ”Аварга малчин” цол

    Архангай аймгийн Эрдэнэмандал сумын малчин, 45 жил мал малласан, 63 настай Н.Жамбалганий Улсын аварга малчны болзол хангаад Засгийн газрын хуралдаан хүрэх замдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр Архангай аймгийн зүүн сумуудаас УИХ-д авирсан Жамьянгийн Мөнхбатын урт гарын тусламжтайгаар түлхэгдэн хасагджээ. Учрыг тунгаавал Архангай аймгийн Эрдэнэмандал сумын засаг захиргааны хурлаар Н.Жамбалганийгийн нэрийг анх нэр дэвшүүлэн, аваргын болзол хангасан гэж үзэн …

  • 2 February

    Гэгээн муза наадмын сонгон шалгаруулалт эхэллээ

    ”Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадам 2018 оны тавдугаар сарын 7-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохоор товлогджээ. Энэ удаагийн наадмыг уламжлал ёсоор драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг, нэг хүний жүжгийн төрлөөр зохион байгуулна. Одоогоор олон улсын театрын наадмын нэгдүгээр шатны үзлэг Сүхбаатар аймагт үргэлжилж байгаа аж. – НЭР ДЭВШИГЧИД – ДРАМЫН ЖҮЖГИЙН ТӨРӨЛ Улсын драмын эрдмийн театр “Адууны түүх”, …

  • 2 February

    Их жанжны 125 жилийн ойгоор 125 гишүүн МАН-д элслээ

    Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн өдрөөр Монгол Ардын намд шинээр элсэн орсон 125 хүн үнэмлэхээ гардан авлаа. Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн жилийн өмнө МАН-ын гишүүнээр элсэж, үнэмлэхээ гардан авч байсан. Тэгвэл энэ жил шинээр элсэгчдийг хүлээн авах арга хэмжээг хөтлөн явуулж байна. Түүнийг түр амс хийх зуур өнөөдрийн үйл ажиллагааны талаар сэтгэгдлийг нь хуваалцлаа. Тэрээр “Монгол эх оронд …

  • 2 February

    Их жанжин Д.Сүхбаатарын хэрэглэж байсан ховор эд зүйлсээр үзэсгэлэн гаргалаа

    Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд  жанжины эдлэж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн бичиг баримтыг дэлгэн харуулсан үзэсгэлэнгийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Стратеги акедемийн захирал Г. Наранбаатар нар оролцов. Үзэсгэлэнг нээж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан үг хэллээ. Үзэсгэлэнд дэлгэгдсэн цуглуулгын Д.Сүхбаатарыг сурталчлагч …

  • 2 February

    Сирийн газар доорх эмнэлэг пуужинд өртөж сүйрчээ

    Сирийн төв хэсэгт орших Хама аймгийн Кафр Зита тосгонд бослого гарах үеэр газар доор 20 метрийн гүнд барьсан Ал Магхара эмнэлэг пуужинд оногдож их хэмжээний хохирол учирчээ. Түргэн тусламжийн ажилчид амь эрсэдсэн хүн байхгүй ч эмнэлэг нь сүйрсэн гэж мэдэгдсэн. НҮБ-ийн тусламжийн зүйлсийг бүслэгдээд байгаа газар руу оруулах боломжгүй байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт эхэлсэн бослогын үеэр Ал …

  • 2 February

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, говь тал хээрийн нутгаар  салхи шуургатай байна. 2018 оны 02 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн …

  • 1 February

    Дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон тохиолдолд  20 нэгжээр торгоно 

    Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЗЦА-ны Урдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат, НЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар мэдээлэл хийлээ. “Сар шинийн баяр дөхөхөөр орон нутгаас нийслэлрүү, нийслэлээс орон нутагруу шилжих хөдөлгөөн маш их нэмэгддэг. Тийм учраас хөдөлгөөний зохион байгуулалт хийх шаардлагатай. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Энэ …

  • 1 February

    Анжелина Жоли, Брижит Макрон нар Сирийн асуудлаар уулзжээ

    Саяхан Францын тэргүүн хатагтай Брижит Макрон Холливудын алдарт жүжигчин Анжелина Жолиг Парис хотноо хүлээн авч уулзжээ. Нийгмийн ажилд идэвхтэй оролцсоор ирсэн Анжелина тэргүүн хатагтай Брижиттэй Йордан улсад очиж Сирийн дүрвэгсдийн За’атари хуаран дахь гэр бүлүүд, хүүхдүүдтэй уулзсан талаараа ярилцсан байна. Тэрээр НҮБ-ийн дүрвэгсдийн агентлаг болох UNCHR-ийн тусгай төлөөлөгч болсноосоо хойш Йорданд өмнө нь дөрвөн удаа очсон юм. Энэ удаад тэрээр 13 …

  • 1 February

    Амралтын өдрүүдэд Нарантуул худалдааны төв рүү автобус үйлчилнэ

    2018 оны Нохой жилийн сар шинийн баярыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын А/71 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Тээврийн газраас дараах арга хэмжээг аваад байна. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2018 оны 2 дугаар сарын 03, 10-ны Бямба гаригууд, 2 дугаар сарын 04, 11-ний Ням …

  • 1 February

    БЗД-ийн 12-р хороо жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит боллоо 

    Ардын хувьсгалыг үүсгэн байгуулагч анхны долоогийн нэг, Монголын ардын нам, ардын засаг төрийг үүсгэн байгуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой маргааш буюу 2018 оны 2 сарын 2-ны өдөр тохиох гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Баянзүрх дүүргийн 12-р хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгожээ. Энэхүү тогтоолыг маргааш 14:00 цагт Баянзүрх дүүрэгт байрлах Жанжин …