Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах албаныхан хамгаалалтын газар тусгайлан тоноглосон гурван автобусыг үйл ажиллагаандаа ашиглахаар боллоо. Тус газрын алба хаагчид нийслэлд төдийгүй орон нутагт хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэдэг онцлог ажил, үүрэгтэй. БНСУ-д үйлдвэрлэсэн, 45 хүний суудалтай эдгээр автобусыг тусгайлан тоноглож албаны хэрэгцээнд ашигласнаар алба хаагчдын тав тухыг хангах, хувцас, тусгай хэрэгслээ хамтад нь …
Мэдээ мэдээлэл
February, 2018
-
1 February
“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2018” энэ амралтын өдрүүдэд болно
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран жил бүрийн 2 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв …
-
1 February
У.Хүрэлсүх:Хөгжлийн бүхий л бодлого, хөтөлбөртөө жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэхийг зорьж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Жендер ба хөгжил” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Жендэрийн тэгш байдлыг хангах нь хүний эрхэд суурилсан хөгжлийн гол зарчим. Засгийн газар хөгжлийн бүхий л бодлого, хөтөлбөртөө жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэхийг зорьж байна” гэлээ. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жендэрийн тэгш байдлыг хангаж, …
-
1 February
Засгийн газраас Ардчилсан намын шаардлагын хариуг өгөв
Ардчилсан намаас Засгийн газарт ирүүлсэн шаардлагын хариуг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр хүргүүлэв. Ардчилсан нам татварын нэмэгдэл, уул уурхай, төмөр зам, эрчим хүч, ипотекийн зээл зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаархи тайлбар, хариу өгөхийг шаардсан юм. Засгийн газар Хувь хүний орлогын албан татварыг 10 хувийн нэг шатлалтай болгох, шатахууны жижиглэнгийн үнэ өсөхөөс сэргийлж …
-
1 February
Дональд Трамп Сирийн иргэдийн Америкт амьдрах хугацааг сунгалаа
Төрсөн нутагт нь дайны байдал хурцадсаны улмаас АНУ-д ажиллаж, амьдарч буй 7 мянга орчим Сирийн иргэнийг ерөнхийлөгч Д.Трамп эх орон руу нь буцаахгүй байх шийдвэр гаргажээ. АНУ-д хууль бус цагаач иргэдийг албадан гаргах ажил өрнөж байгаа энэ үед тэдгээр хүний эрхийг хүмүүнлэгийн ажлын “Temporary Protected Status (TPS)” програмынхан хамгаалж байгаа аж. Үүний дагуу Сирийн дээрх иргэдийн Америкт амьдрах хугацааг доод …
-
1 February
Сар дэлхийд аюултай юу?
Сар бол хүний хөл тавьсан нарны системын цорын ганц тэнгэрийн биет юм.Манай гарагийн энэ дагуул орчин үеийн дурангийн байнгын хараанд байж түүнийг газар дэлхий, сансараас судалсаар байгаа боловч эрдэмтдийн үзэж байгаагаар сарны тухай бидний мэдлэг сүүлийн 40 жилд жаахан нэмэгдсэн, харин тааврын таамаглалын тоо буурагүй улам бүр өссөөр. Америкийн Апполлон хөтөлбөр дууссанаас хойш сарны тухай аажмаар мартагдаж, сансар судлалын чиглэлд …
-
1 February
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг улиралд нэг удаа олгоно
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу буцаан олголтын урамшууллын мөнгийг өчигдрөөс эхэлж иргэдийн дансанд шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Энэ удаа 654 мянга гаруй иргэн 78 тэрбум гаруй төгрөг буцаан авах юм байна. Цаашид энэ мөнгийг татвар төлөгчдөд улиралд нэг удаа олгож байхаар боллоо. 2016 онд 497 мянга гаруй иргэнд 35 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна. Тэгвэл өнгөрсөн онд …
-
1 February
Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан …
January, 2018
-
31 January
Монгол эмчийн бүтээсэн мэс заслын багаж дэлхийн оюуны өмчийн шилдэг бүтээлээр шалгарчээ
Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага Олон улсын шинийг санаачлагч, зохион бүтээгчдэд олгодог “Алтан Медаль”-ийнхаа 2017 оны эзнээр П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын эмч Ц.Лочинг шалгаруулж, түүний зохион бүтээсэн “Нээлттэй болон дурангийн мэс заслын багажнууд”-г Дэлхийн Оюуны Өмчийн шилдэг бүтээлээр шалгаруулжээ. Ц.Лочин эмч өөрийнх нь өдөр тутамд хийдэг хэвлийн нээлттэй болон дурангийн мэс заслын үед хамгийн их тохиолддог …
-
31 January
Тусгаар тогтнолын талбай дахь үзэсгэлэн худалдаанаас УИХ-ын дарга сар шинийн цагаан идээгээ авав
Тусгаар тогтнолын талбайд сүү, цагаан идээний үзэсгэлэн, худалдаа гарч байгаа. УИХ-ын дарга М.Энхболд үзэсгэлэн худалдаанд очиж Архангай аймгийн малчидтай ярилцаж, санал бодлоо солилцлоо. УИХ-ын дарга М.Энхболд энэ үеэр орон нутагт өвөлжилт ямар байгааг асууж лавлан, сүү, цагаан идээний чанар, үнэ өртөг, борлуулалтын талаар тодруулж байлаа. Архангай аймгийн бүх сумдаас 300 гаруй малчин 320 тонн цагаан идээтэй нийслэлд иржээ. Гурав дахь …
-
31 January
Улаан сар буюу сар хиртэлтийг 21 цагт харах боломжтой
НАСА сар хиртэлтийн эхлэх бас дуусах цагийг танилцуулсан байна. Улаанбаатарын цагаар 19.48-д сарны ерөнхий хиртэлт эхэлнэ. Улмаар 20:51 цагт сар бүхэлдээ хиртэж, 21.29 цагт оргилдоо хүрч, бүхэлдээ улаан хүрэн өнгөтэй болох юм байна. Харин 22.00 цагт сар дэлхийн сүүдрээс гарч, 23.10 цагт сарны хиртэлт дуусна гэж НАСА зарлалаа. Улаан сарыг зүүн азиас хойд америкийн баруун эрэг хүртэлх бүс нутгийн оршин …
-
31 January
“Samadhi” төв өнөөдөр таныг Чинзоотой хамт йоги хийхийг урьж байна
Өглөөнөөс орой хүртэл завгүй хөдөлмөрлөдөг хүмүүс өөртөө зориулах чөлөөт цагаараа биеийн хөдөлгөөний дасгал хийж, чилээгээ гарган, сэтгэл санаагаа дээшлүүлэх хэрэгтэй байдаг билээ. Дасгал хөдөлгөөн ялангуяа суугаа ажилтай хүмүүст ихээхэн ач холбогдолтой. Тэгвэл өнөөдөр Замын цагдаагийн зүүн талын Union Building-гийн 12 давхарт байрлалтай(B блокоор орно) Монголын Самади Йогийн Төвд “Yoga with Chinzo” йоги сонирхогчдыг хамарсан үйл ажиллагаа 18:30-20:00 цагийн хооронд болох …
-
31 January
НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс эхэлж иргэдийн дансанд орно
Төрийн ордонд яг одоо Засгийн газар хуралдаж байна.Уг хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ тухай дөнгөж сая Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.
-
31 January
Өмнөд Солонгосын Миряан хотын ахмадын эмнэлэгт гал гарчээ
Өнгөрөгч баасан гаригт Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт орших Миряан хотын таван давхар Сежон ахмадын эмнэлэгт гал гарч 37 хүн амь эрсдэн, 131 хүн шархаджээ. Миряан хот Сөүлээс 380 км-ын зайтай оршдог. Гал сөнөөгчид дуудлага өгсөний дараа гурван минутын дотор ирсэн ч өтгөн утааны улмаас барилга руу нэвтрэхэд хүндрэл учирсны дээр амиа алдагсдын ихэнх нь бүтэж нас барсан байна. Амь …
-
31 January
Грэммигийн эзэд тодорлоо
Өнгөрөгч даваа гаригт хөгжмийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Грэмми Авардс 2018” ёслолын ажиллагаа АНУ-ын Нью-Йорк хотын “Madison Square Garden” ордонд болж өндөрлөлөө. Шагнал гардуулах ёслолыг жүжигчин, хөтлөгч Жеймс Корден дахин хөтөлсөн. Нийт 86 шагналын ердөө 17-г эмэгтэй уран бүтээлчид хүртсэн байна. Ингээд Грэммигийн эздийг танилцуулъя: Шилдэг бичлэг-“24K Magic”, Бруно Марс Шилдэг дуу-“That’s What I like”, Бруно Марс Шинэ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл