Мэдээ мэдээлэл

January, 2018

  • 9 January

    Д.Шижирмаа:Надад урлаг соёлоос холдох зам байхгүй

    “Этник дуучин Шижирмаа” хэмээн олноо танигдаж буй Улаанбаатар чуулгын дуучин Д.Шижирмаатай цөөн хором ярилцлаа. – Улаанбаатар чуулгын шинэ оны анхны тоглолтын салхийг та “хагалж” байна. Тоглолтын бэлтгэл ажлын талаар хоёулаа яриагаа эхлэх үү? – Тийм шүү. Улаанбаатар чуулгын хувьд шинэ оны анхны тоглолтын салхийг надаар хагалж байна. Тоглолт маань энэ сарын 12-нд “Уран урсана” гэх нэртэйгээр үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Park Castle”-д 20:00 цагт …

  • 9 January

    Э.Макроны номыг Хятад хэлнээ орчуулжээ

    БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Францын ерөнхийлөгч Э.Макрон гэргий Брижит Макроны хамт Хятадад албан ёсны айлчлал хийж байгаа. Тэрээр Цинь Ши хааны үед байгуулсан найман мянган цэрэгтэй хүчирхэг армийг дүрсэлсэн хөшөө цогцолборыг үзэж сонирхжээ. Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Кан “Францын төрийн тэргүүний айлчлал Хятад-Францын харилцаа эрчимтэй хөгжихөд эерэг нөлөө үзүүлж байна. Тэрээр айлчлалынхаа үеэр Си Зиньпин …

  • 9 January

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчилна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлалын зорилго нь “гуравдагч хөрш” БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих …

  • 9 January

    С.Амарсайхан:Швейцарийн хөгжлийн агентлагтай цаашид хамран ажиллана гэдэгт итгэлтэй байна 

    Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Даниэла Гашпариковаг өчигдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун, Д.Мөнхжаргал, Л.Нарантуяа, Ц.Байгальмаа, НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба нар байлцлаа. Хатагтай Даниэла Гашпарикова”Монгол улсын ардчилсан шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдснаар нутгийн өөрөө удирдах байгууллагын эхлэл тавигдсан. Бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь өнөөдөр тогтвортой үйл ажиллагаага явуулдаг байгууллага …

  • 9 January

    “Трамп Таур”-т гал гарч гурван хүн гэмтлээ

    Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байх ерөнхийлөгч Д.Трампын “Trump Tower”-т орон нутгийн цагаар даваа гаригийн өглөөний 07:00 цагт агааржуулалтын системд гэмтэл гарсны улмаас гал гарчээ. 68 давхар, 202 метрийн өндөртэй уг цамхагт “Trump Organization”-ы төв, олон компанийн оффис, дэлгүүрүүд байрладаг ба оршин суугчид амьдардаг. Цамхгийн дээд талд гарсан галыг унтраахаар 84 гал сөнөөгч, 26 яаралтай тусламжийн газрынхан болон эмнэлгийн багийнхан шуурхай …

  • 9 January

    Америкт хүйтэрч, Австралид хэт халсан өдрүүд

    Энэ жил Америк болон Европын зарим улсад их хэмжээний цас орж, онц байдал зарлаад байна. Цас ихээр орсны улмаас АНУ-ын баруун болон хойд нутаг цасанд дарагдаж, өдөртөө -20 хэм хүрч хүйтэрсэн тухай мэдээлэл цацагдаж байна. Флорида мужийн Таллахасси хотод сүүлийн 29 жил ороогүй цас орж, 2.5 см цасан бүрхүүл тогтжээ. Зарим бүс нутагт их хэмжээний цас унаснаас болоод дунд сургуулийн …

  • 9 January

    Мухар сүсгээр амьдрагсад

    Эрдэнэтэд нэг залуу Эвэртэй туулай харсан тухайгаа фейсбүүк хуудснаа постложээ. Гэхдээ зүгээр ч пост оруулсангүй. Нөгөө “бурзай”, “аз аз” гэдэг хэвшсэн уриалгыг хамт бичихээ мартсангүй. Харин түүний постны дор хоёрхон цагийн дотор хоёр мянга гаруй хүн “аз, аз” гэж сэтгэгдэл бичсэн байна. Өнөөх эвэртэй туулай нь чихмэл байсан эсэх нь тэдгээр хүмүүст огт хамаагүй. Зүгээр л хэзээ нэг өдөр аз …

  • 9 January

    Р.Булгамаа: Талийгаач охины цогцост хийсэн шинжилгээний дүгнэлт бүрэн бус, эргэлзээтэй байгаа

    БЗД-ийн XXI хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очир төв” зочид буудалд 13 настай охин бусдын гарт амь насаа алдсан аймшигт хэрэг гарснаас хойш таван cap өнгөрч байна. Хэрэг ямар шатанд шалгагдаж байгааг хуульч, өмгөөлөгч Р.Булгамаагаас тодрууллаа. -13 настай охин бусдын гарт амь насаа зүй бусаар алдсан хэрэг шалгагдах үйл явц ямар шатанд явж байгаа вэ? -Хэргийг үйлдсэн хоёр этгээдэд хүчиндэх гэмт …

  • 9 January

    350 сая юанийн буцалтгүй тусламжаар “Ногоон нуур орчмын түр суурьших орон сууцны хотхон” төслийг хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү БНХАУ-ын Бугат хотын тусламжаар хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын албаны дарга Ли Юн Жян болон бусад албаны холбогдох төлөөлөгч нартай уулзаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлын явцтай өнөөдөр танилцаж, санал солилцлоо. Нийслэлийн Засаг даргын …

  • 9 January

    Д.Хаянхярваа: Утааны асуудлыг бүх түвшинд анхаарч, цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй

    УИХ дахь МАН-ын бүлэг  өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар дараах хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас 2018-2019 онд голлон анхаарч хэрэгжүүлэх ажлуудын талаар бүлгийн гишүүд сонссон. Мөн Агаарын бохирдлыг бууруулах УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонсож, асуулт хариулт явууллаа. Хуралдааны талаар УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа “Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газраас гурван тулгуурт эдийн засгийн өөрчлөлт, …

  • 9 January

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 …

  • 8 January

    Засгийн газар шатахууны үнийг 3 сар барьжээ

    Бензин шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл байдал үүссэн тухай ярьж бичицгээж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдсэн, экспортлогч орнууд хилийн үнээ нэмж байгаа зэрэг нь үүнд нөлөөлсөн гэх. Сүүлийн 6 сарын байдлаар дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 27-30 хувь нэмэгдсэн байна. Тэгвэл дотоодын шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл байдал бүр аль эрт үүсээд байсан гэж албаны эх …

  • 8 January

    Сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулна

    НИТХ-ын дарга С.Амарсайхан Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн сургууль цэцэрлэгүүдийн дулааны алдагдлыг бууруулах төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Тэрбээр төслийн хүрээнд дулааны алдагдалтай нийт 20 сургууль, цэцэрлэгийг засварлахаас гадна нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлогын орчинг сайжруулахад анхаарна гэлээ. Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь төслийн хоёрдугаар …

  • 8 January

    Шөнийн цагаар орон нутгийн замд зорчихгүй байхыг зөвлөж байна

    Өнгөрөгч амралтын өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний цас орж, замын нөхцөл байдал хүнд байв. Тухайн өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 506 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 387 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирч, 18 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн байна. Тухайлбал, ням гараг буюу нэгдүгээр сарын 7-нд 23:00 цагийн …

  • 8 January

    Ерөнхийлөгч Х.Баттулгад “Цахим халдлагаас хүүхдээ хамгаалъя” аяны удирдамж гардууллаа

    Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Цахим халдлагаас хүүхдээ хамгаалъя” нэг сарын аяныг эхлүүлээд байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, удирдамжаа гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад удирдамж гардуулах үеэр аяныг санаачлан зохион байгуулагч Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн С.Одонтуяа “Бид хүүхдээ хамгаалж чадахгүй бол Үндэсний аюулгүй байдал гэж яриад ч нэмэргүй” хэмээн хэлсэн юм. Цахим орчинд хүүхдүүд донтож, хүчирхийлэлд өртөх …