Мэдээ мэдээлэл

January, 2018

  • 10 January

    “Утаагүй Улаанбаатар” форум болж байна

    “Bloomberg TV Mongolia” телевизийн энэ оны эхний форум “Утаагүй Улаанбаатар” сэдвийн дор өнөөдөр “Blue Sky” зочид буудлын “Crystal Hall” танхимд болж байна. Уг форумыг “Bloomberg TV Mongolia” телевиз, Барилга, хот байгуулалтын яам, Монголын ипотекийн корпораци хамтран зохион байгуулж, гамшгийн төвшинд хүрээд буй агаарын бохирдлыг бууруулах бодит шийдэл, гарах гарцыг тодорхойлохоор хэлэлцүүлэг өрнүүлж байна.  Уг форумд; Орон сууц- Цэвэр агаар Орон …

  • 10 January

    ТТХГ-ын дарга Б.Батсайханд холбогдох 22 сая төгрөгийн хэрэг юу болов?

    Бид аливаа зүйлийг шуугиан дагуулсан хэргийг “асуудал” болгон хүлээн авдаг атал дараа нь мартдаг гэмтэй. Үүнийг дагаад тухайн үед дуулиан болж олныг цочирдуулсан авлига хээл хахууль, гэмт хэрэг, эрх мэдэлтнүүдийн холбогдсон гэмт хэрэг гэнэт л “чимээгүй” болчихдог. Гэхдээ хэрэг хуучирдаггүй, хэрээ цагаан болдоггүйн адилаар Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга, Хурандаа Б.Батсайханы хувьдаа мөнгө завшиж, албан тушаал, эрх мэдэлээ урвуулан ашигласан …

  • 10 January

    Үндсэрхэг үзэлтнүүд гадныхны гар хөл болсон шүүгч, прокурор, өмгөөлөгчидтэй хариуцлага тооцно

    Хөх Монгол бүлгэм гадныхны гар хөл болж байгаа хуульч, өмгөөлөгч нэртэй нөхдүүдтэй тэмцэж, нийгмээ цэвэрлэх ажилд сэтгэл шулуудсан гэдгээ мэдэгдлээ. Өнөөдөр Монголын газар доорх баялагт үндэстэн дамнасан компани, гадны хөрөнгөтнүүд шунаж байгаа. Тэр дундаа хятадын хөрөнгөтнүүд Монголын баялагт ихээр шунах болсон. Тэд энэ зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд Монголын өмгөөлөгч, хуульчдыг хөлслөж байна. Тиймээс мөнгө улаан нүд цагаан болсон энэ цаг үед …

  • 10 January

    Д.Банди багш таалал төгсчээ

    Монголын боксын спортын шилдэг дасгалжуулагчдын нэг, Монгол Улсын Ардын багш, гавъяат дасгалжуулагч Дамдинжавын Банди  өвчний улмаас таалал төгсчээ. Монголын спорт, олимпийн нэрт зүтгэлтэн, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Дамдинжавын БАНДИ 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж Монголын спортын гэр бүлийнхэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Дамдинжавын БАНДИ нь 1948 онд Булган аймгийн Тэшиг сумын нутагт төрж, 1965 …

  • 10 January

    Тайландын ерөнхий сайд асан И.Чинават Их Британид орогнож байна

    Цэргийн эргэлт болж албан тушаалаас нь огцруулсан Тайландын Ерөнхий сайд асан Ийнглак Чинават өнгөрсөн онд Их Британиас орогнол хүсч байгаа талаар мэдээлэл тарсан. Үүний дараа удалгүй Арабын Нэгдсэн Эмиратийн эрх баригчид Ийнглак Чинаватыг Дубайгаас Их Британи руу дүрвэсэн болохыг Тайландын Засгийн газарт мэдэгдсэн талаар Тайландын цагдаагийн комиссар мэдээлсэн юм. Түүнийг Лондон хотод амьдарч байгаа нь батлагдсан, өөр улсын паспортоор тус …

  • 10 January

    Ч.Батсансар: Тусгай хамгаалалттай газарт цахим засаглалыг нэвтрүүллээ

    БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансартай ярилцлаа. – Шинэ он гараад удаагүй байгаа учраас тусгай хамгаалалттай газар нутгийн талаар 2018 онд ямар бодлого баримталж, ямар ажлууд хийх вэ гэдэг асуултаас ярилцлагаа эхлэх үү? -Юуны өмнө энэ ярилцлагыг уншиж буй уншигчдадаа шинэ оны мэнд дэвшүүлье. 2018 онд тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого үргэлжлэн, уламжлан хэрэгжинэ. Энэ онд тусгай …

  • 10 January

    Автомашины хучлага хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлэв

    Иргэдийн гар утас, автомашины хучлага болон бусад зүйлийг хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн харьяат Э нь Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух Ц-ийн “Vingroud” автомашины хучлагыг хулгайлан авч явж байсныг цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа илрүүлжээ. Уг үйлдлийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах …

  • 10 January

    Тээврийн хэрэгслийг зориулалтын машинаар зөөж шилжүүлсэн тохиолдолд Е-БАРИМТ олгоно

    “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай” нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулан ажиллаж буй 17 аж ахуйн нэгжид QR код бүхий хэвлэх кассын машинтай болох, татварын албанд бүртгүүлэх, тус албанаас тодорхойлт авч ирүүлэх шаардлага бүхий мэдэгдэл хүргүүлжээ. Тус мэдэгдэлд: Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д …

  • 10 January

    Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлаа эрчимжүүлэхийг үүрэгдлээ

    Төрийн үйл ажиллагааг иргэн төвтэй болгож, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн хэрэглээнд нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо. Бодлогын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж төрийн цахим мэдээлэл солилцооны “Хур” систем ашиглах, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв. Өнөөдрийн байдлаар Үндэсний дата төв, …

  • 10 January

    Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдол буурчээ

    Нийслэлийн хэмжээнд 2018 оны нэгдүгээр сарын 02-ны байдлаар, амбулаторийн 59,446 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6,706 тохиолдол оношлогдсон бөгөөд энэ нь нийт үзлэгийн 11.3 хувийг эзэлж байсан билээ. Тэгвэл өнгөрөгч долоо хоногийн байдлаар буюу энэ сарын 08-ны мэдээллээс үзвэл, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 70,573 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 5,094 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.2 хувийг эзэлж …

  • 10 January

    Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай ажиллажээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг барагдуулах үеэр “Бензин шатахууны үнэ нэмэгдэх хандлагатай, Зсгийн газар сүүлийн хэдэн сар үнийг тогтвортой байлгах гэж тодорхой арга хэмжээ авсан. Цаашид социализмын үеийнх шиг хатуу үнэ тогтоох боломжгүй” гэж хэлсэн нь олны анхаарлыг татлаа. Ерөнхий сайдын энэ үгнээс “дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа учир” гэж …

  • 10 January

    Үндэсний уламжлалт цагаан идээгээ тогтмол хэрэглэж хэвшихийг уриаллаа

    УИХ-ын дарга М.Энхболд “Өгөөж-Чихэр боов”, “Үлэмж органик” ХХК, “Сүү” ХК-ийн үйл ажиллагаатай өнөөдөр (2018.01.09) танилцлаа. Хүнсний бүтээгдэхүүний болон үндэсний үйлдвэрлэлийн талаарх төрийн бодлого, хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, уламжлалт цагаан идээний нэр төрөл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл инноваци, дэвшилт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээрх төрийн бодлогод үйлдвэрлэгчдийн саналыг тусгах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулсан юм. Монгол Улсын хүнсний ууган, манлай …

  • 10 January

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 22-27 хэм, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, …

  • 9 January

    АТГ: Г.Баасан худал, ташаа мэдээлэл тарааж байна

    АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “АТГ-ын дарга 60 тэрбумыг хаацайлснаар төсвөөр шагнуулав” сэдэвт хэвлэлийн хурал хийсэн юм. Тэгвэл тус мэдээлэлтэй холбогдуулан Авлигатай Тэмцэх Газраас хариу мэдээлэл хийлээ. АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан: Х.Энхжаргал дарга бол 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболдын дотны найз Тэрбээр “Бид 2018 оныг гэрч, хохирогч, мэдээлэгч, шүгэл үлээгч нарыг хамгаалах жил болгон зарласан. …

  • 9 January

    С. Амарсайхан: Газрын маргааныг хурдан шийддэг болно

      НИТХ-ын дарга С.Амарсайхан 2017 оны 12 сарын 22-ны өдөр 93 тоот захирамж гаргаж, тус захирамжид нийслэлийн иргэд оршин суугчид газрын албатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд оршин суугчдын санал гомдлыг НИТХ-ын ажлын алба болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс 2018 оны 1 сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авч эхэлсэн. Эдгээр санал гомдолд үндэслэн олон …