Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төр, засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгч, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, хорооны үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилтын хүрээнд НЗДТГ болон харьяа агентлагуудын удирдлагыг нийслэлийн 152 хороонд өөрийн биеэр хүрч …
Мэдээ мэдээлэл
December, 2017
-
27 December
“Веб авардс-2017” цахим салбарын шилдгүүд маргааш тодорно
Хил хязгааргүй цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа Монголын сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын Сайтын холбоо”, “Тэргүүлэгч сайтуудын холбоо”, “Мэдээллийн сайтуудын ассоциаци” зэрэг төрийн бус байгууллагууд нэгдэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Веб авардс-2017” цахим салбарын тэргүүн наадмыг зохион байгуулах гэж байна. Шилдэг сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай “Веб …
-
27 December
Ирэх оноос эхлэн гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд дахин шинээр авна
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн байдаг. Гэвч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт 2017 оны төсөвт 250,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэц худалдан авах санхүүжилт суугдсан, гадаад паспортын сунгалтыг зогсоосон тохиолдолд бэлдэцийн нөөц хүрэлцэхгүй зэргээс хамаарч Засгийн …
-
27 December
НӨАТ-ын буцаан олголт 2018 оны I улиралд таны дансанд орно
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгох журамтай билээ. 2017 оны НӨАТ-ын буцаан олголтыг 2018 оны 1-р улиралд таны ebarimt.mn-д бүртгүүлсэн дансны дугаараар олгоно. Тэгвэл та үүнээс өмнө ebarimt.mn сайт руу орж хэрэглэгчийн мэдээллээ үнэн зөв бөглөж, баталгаажуулсан байх шаардлагатай. БАТАЛГААЖУУЛАХ ЗААВАР: Хэрэв хувийн мэдээллээ оруулж амжаагүй дутуу байвал таны …
-
27 December
С.Даваасүрэн:Цагаан будааны тухай хуурамч мэдээлэл мэргэжлийн байгууллагын ачааллыг ихэсгэж байна
Сүүлийн үед фэйсбүүк, твиттер зэрэг цахим сүлжээгээр баталгаагүй, олон нийтийг төөрөгдүүлсэн дүрс бичлэг, худал мэдээлэл цацагдах нь их болсон. Саяхан цагаан будаа шатааж буй бичлэгийг фэйсбүүкт оруулж “хуванцраар хийсэн хуурамч будааг монголчууд хүнсэндээ хэрэглэж байна” гэсэн мэдээлэл олон нийтийн дунд тархсан. Тиймээс өчигдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цагаан будаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Мэргэжлийн байгууллагын зүгээс “Цагаан будааг шатаахаар барьцалддаг” …
-
27 December
Томуу, томуу төст өвчний тохиолдол 9.2 хувийг эзэлж байна
Нийслэлийн хэмжээнд энэ арванхоёрдугаар сарын 25-ны байдлаар, амбулаторийн 77.662 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 7147 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 9.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 2.6 хувиар их байна. Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Хан-Уул дүүрэгт 11.6 хувь, Баянгол дүүрэгт 11.1 хувь, Чингэлтэй дүүрэгт 10.4 хувийг тус, тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна. …
-
27 December
“Фалкон 9” пуужин хөөрөх үед тэнгэрт ер бусын дүрс үүсчээ
Өнгөрөгч бямба гарагт орон нутгийн цагаар оройны 8:27 минутанд АНУ-ын алдарт “Space”X компани калифорни мужийн Ванденберг агаарын цэргийн баазаас “Фалкон 9” хэмээх хоёр шатлалт хөдөлгүүр бүхий пуужинг амжилттай хөөргөсөн байна. Тус пуужин нь нэг дор арван хиймэл дагуулыг тээвэрлэн хиймэл дагуулын хамгийн том хөдөлгөөнт систем болох “Иридиум” руу хөөрчээ. Пуужинг хөөрсний дараахан Калифорнийн тэнгэрт ер бусын дүрс үүссэн байна. Тус …
-
27 December
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст ахиухан цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад …
-
26 December
“Харшийн сүлд модны наадам” 59 дэх жилдээ боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1,000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” Монголын хүүхдийн ордонд өнөөдөр боллоо. Уг наадмыг 1958 онд анх санаачлан зохион байгуулсаар өдгөө 59 дэх жилтэйгээ золгож байна. “Харшийн сүлд модны наадам”-д Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр болон …
-
26 December
Реппер GEE ТҮК-ийн ажилчдад маск бэлэглэнэ
Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэнтэй олны танил эрхмүүд эвлэрч суух аргагүй болж, эхнээсээ санаачилга гаргаад байна. Залуусын дунд реппер GEE нэрээр алдаршсан дуучин Т.Мөнх-эрдэнэ дээрх асуудлаар цахим хуудсандаа үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр “Манай гэр бүл болон хамт олны зүгээс 100 ширхэг утааны маск авлаа. Өнөөдөр орой түгжрэлд ажиллаж буй замын цагдаа нарт, маргааш үүрээр босож ТҮК-ийн ажилчдад өгөх …
-
26 December
Налайхын уурхайчид баяраа тэмдэглэн өнгөрүүллээ
Цэл залуу насандаа эх газрын хөрсөндөө илч гэрэл олборлож явсан уурхайчдын баяраа Налайхчууд 12 сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Эх орныхоо нэрийн хуудас болж, ажил хөдөлмөр, амжилт бүтээл ундарсан арвин баялаг түүх, алдар гавьяа, аж үйлдвэржилтийн хөгжил Налайх дүүргээс эхлэлтэй. Улсынхаа нийслэлийг илч гэрэл, халуун дулаанаар хангаж ирсэн Налайхын уурхайн түүх 1915 оноос эхлэлтэй юм. Орос, хятад хүмүүс голлон …
-
26 December
Нийслэлийн бүх дүүрэгт уушигны хатгаа өвчний эсрэг вакциныг нэвтрүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр (2016-2020)-т уушгины хатгалгааны эсрэг вакцин (пневмококк)-ыг дархлаажуулалтад үе шаттайгаар нэвтрүүлэхээр тусгасан. Дээрх зорилтын хүрээнд 2016 онд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт, 2017 онд нийслэлийн Баянзүрх дүүрэгт уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 2 хүртэлх насны 87.900 хүүхдийг дархлаажуулсан. Мөн 2018 онд ХУД, БГД, ЧД, НД, БНД, БХД-ийн 36.000 хүүхдийг 3 тунгаар дархлаажуулах 110.000 хүн/тун вакцин, дагалдах хэрэгсэлд …
-
26 December
Ирэх онд нийслэлд баригдахаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн барилгын ажлуудыг эрт эхлүүлнэ
Нийслэлийн Засаг дарга С.Батболд БСШУ-ны сайд Ц.Цогзолмааг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд БСШУ-ны газрын дарга, удирдлагууд, Нийслэлийн удирдлагууд болон харьяа агентлагийн газрын дарга нар оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт боллоо. Нийслэл болон яамны удирдлагын түвшинд хийгдсэн уулзалтаар ирэх 2018 онд боловсрол, соёл, спортын салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг эрт эхлүүлэх, газар чөлөөлөлт болон зураг төсвийн асуудал дээр байр сууриа нэгтгэх талаар харилцан …
-
26 December
“Шинэ жилийн баярын цэнгүүн”-ий дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг нийслэлийн Тээврийн газраас хийгээд байна. Үүнд: “Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус …
-
26 December
Солонгосын кино найруулагч дайны үеийн аллагын үнэнийг олно
2013 онд Өмнөд Солонгосын кино найруулагч Гу Жа-Хван Солонгосын дайны үеэр 1950-1953 онд болсон аллагын тухай “Улаан булш ” нэртэй баримтат кино хийсэн билээ. Тус кинонд Өмнөд Жеолла аймгийн 1,000 орчим уурхайн ажилчинг Америкийн цэргийн хүчнийхэн буудан хороосон талаар өгүүлдэг. Аллага алслагдсан газарт болсон учир гэрч байхгүй гэж үздэг. Үүнээс дөрвөн жилийн дараа уг баримтат киноны үргэлжлэл болгож “Хаевон” киног …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл