Мэдээ мэдээлэл

December, 2017

  • 26 December

    Өмнөд Солонгосын Кёнги аймагт гал түймэр гарчээ

    Өчигдөр Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Сувон дүүргийн барилгад гал гарч нэг хүн амь эрстэн 13 хүн шархадсан байна. Уг газарт 100 гаруй гал сөнөөгч 40 гал унтраах хэрэгсэлтэй ажиллажээ. Гал сөнөөгчдийн нэг нь ажлаа хийж байхдаа түлэгдэлт авсан. Аврах багийнхан галд өртсөн өөр хүн байгааг эсэхийг илрүүлэхээр барилгад нэгжлэг хийж байгаа. Одоогоор галын улмаас ямар хэмжээний гарз хохирол учирсныг тогтоогоогүй …

  • 26 December

    Нарантуул захад гал гарсныг унтраахаар ажиллаж байна

    “Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул захын хашаан дотор “Баялаг ундраа” төвийн хойно цахилгаан барааны лангуу шатсан дуудлага 12:53 цагт ирсэн. Дуудлагын дагуу гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнүүд ажиллаж байна” гэж Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ.  

  • 26 December

    Нийслэлийн удирдлагын баг албан тасалгаанд биш хороонд ажиллах үүрэг даалгаврыг өгчээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шинэ оны босгон дээр 152 хорооны засаг дарга нарт хандан захидал илгээлээ. Уг захидалдаа Нийслэлийн удирдлагын багаас хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг иргэдэд хүргэх гүүр, дөт зам нь болдог хорооны засаг дарга нарын нөр их хөдөлмөрийг үнэлдэгээ дурьдсан байна. Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд нэг баг болон ажиллахдаа чамгүй олон ажлыг хийж, Улаанбаатар …

  • 26 December

    Э.Цэрэндолгор: Намайг доромжилж үзэн ядах нь яах вэ, цаана чинь хүчирхийллийн ноцтой асуудал яригдаж байна

    Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь нүүр номоороо дамжуулан олон нийтэд хүчирхийлэлд өртсөн талаараа ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Улс төрчид болон томоохон нэр бүхий компанийн захирлуудын хүүхдүүд уух зүйлд нь мансууруулах төрлийн бодис хольж өгсөн зэрэг олон анхаарал татсан мэдээлж хэлсэн билээ. Дээрх үйл явдалтай холбоотойгоор олноо “Цэнхэр үст” хэмээн алдаршсан иргэн Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудастаа гэмт хэрэгт холбогдсон …

  • 26 December

    Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна

    “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй.Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.Мөн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр …

  • 26 December

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлэн саатуулжээ

     Замын цагдаагийн албанаас “Шинэ жил-Эргүүл хяналт” арга хэмжээг зохион байгуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ гудамж замд хяналт шалгалт болон хөдөлгөөн зохион байгуулалт хийж үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү арга хэмжээ нь шинэ жилийн баярыг угтаж Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд зам тээврийн осол, зөрчлийн гаралтыг бууруулах, замын хөдөлгөөний нөхцөл байдлыг тогтворжуулах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой. Шөнийн эргүүл хяналт шалгалтаар алба хаагчид 2017 оны …

  • 26 December

    Танилц:2017 онд Нобелийн шагнал хүртсэн эрхмүүд

    Нобелийн шагнал нь шинжлэх ухааны судалгаа, хувьсгал хийсэн бүтээл,соёл урлаг, нийгмийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгодог олон улсын хамгийн том нэр хүндтэй шагналуудын нэг юм.Шагнал гардуулах ёслолын ажиллагаа жил бүр Альфред Нобелийн таалал төгссөн өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд болдог. Шагналтан тус бүрт алтан медаль, диплом, мөнгөний чех гардуулдаг. Энэ онд мөнгөний хэмжээ есөн сая кроп 1.12 сая …

  • 26 December

    С.Амарсайхан Улаанбаатарын утаанаас дутахгүй гамшигтай тэмцэнэ

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот бол эмх замбараагүй баригдсан барилгууд, автомашины зогсоолгүй орон сууцнууд, гэр хороол­лын хаяг нь тодорхойгүй гудамжуудтай. Энэ бол нийслэл Улаанбаатар хотын зохион байгуулалт, газар олголтын асуудал хэрхэн эмх замбараагүй явж ирсний “гор” юм. Тэгвэл НИТХ-ын дарга С.Амарсайхан нэгэн захирамжийг гаргажээ. Уг захирамжийн дагуу 2017 оны арванхоёрдугаар сарын 22-ноос 2018 оны нэгдүгээр сарын 18-ныг хүртэлх нэг сарын …

  • 26 December

    Шинэ жилийн баяраар аюулгүй байдлыг хангах хамтарсан шалгалт үргэлжилж байна

    Шинэ жилийн баяртай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг зохион байгуулж байна. Шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай худалдааны төв, зах, үзвэр, үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд …

  • 26 December

    Москва хотын метронд автобус осолджээ

    Өчигдөр үдээс хойш гурван цагийн үед ОХУ-ын нийслэл Москва хотын метро руу жолоодлогоо алдсан автобус орж осолдсоноос дөрвөн хүн амиа алдаж, 15 хүн шархаджээ. Одоогоор автобус ямар шалтгааны улмаас осолдсоныг нь   тогтоогоогүй байна. Автобусны жолооч Виктор Тиконов “Би  Slavyanskaya boulevard буудалд гурван зорчигчтой ирсэн. Тэнд зорчигчдыг 15 минут хүлээх ёстой байсан. Тэр үед араас өөр нэг автобус ирсэн. Түүнд зай …

  • 26 December

    Д.Сумъяа, М.Уранцэцэг нар 50 мянган ам.доллар хүртэнэ

    Олон улсын жүдо бөхийн холбооноос өнгөрөгч долоо хоногт жин тус бүрийн шинэчилсэн чансааг гаргасан. 2017 онд хамгийн олон оноо цуглуулсан тэргүүн 14 жүдочдод 50 мянган ам.долларыг олгодог. Тэгвэл энэхүү мөнгөн шагналыг манай жүдочдоос М.Уранцэцэг\48 кг\, Д.Сумъяа \57 кг\ нар хүртэх юм. Тэд хоёр жил дараалан жиндээ тэргүүлж, энэхүү шагналыг хүртэж байна. Мөн Д.Сумъяа чансааны оноогоо 7132-д хүргэж, рекорд амжилтын эзэн …

  • 26 December

    Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан болно

    Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан энэ жил долоо дахь удаагаа 12 дугаар сарын 29-нд Бөхийн өргөөнд болно. Өмнөх зургаан удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр хоёр удаа, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын арслан Р.Пүрэвдагва нар тус бүр нэг …

  • 26 December

    Серена Уиллиамс эргэн ирэв

    Шинэ охиноо өлгийдөж аваад ердөө дөрөвхөн сар болж байгаа талбайн теннисний домогт тамирчдын нэг Серена Уиллиамс ирэх долоо хоногт Абу Даби хотноо явагдах тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгджээ. Тэрбээр найман долоо хоногтой бие давхар байхдаа Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн юм. Серена өнгөрсөн нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлснээсээ хойш талбайд гараагүй бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард охин Алексис Олимпиа Оханианыг төрүүлсэн …

  • 26 December

    Шинэ Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар Б.Мандахбилэгийг томиллоо

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тушаал гаргаж Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар Б.Мандахбилэгийг томилов. Европын холбооны Зөвлөл энэ сарын 5-нд Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-анд оруулсантай холбогдуулан энэ жагсаалтаас Монгол Улсыг гаргах ажлыг шинэ Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд хариуцах юм. Монгол Улсын ГХЯ, СЯ-ны хамтарсан хүчин чармайлтыг Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд уялдуулан зохицуулж, “Татварын асуудлаарх …

  • 26 December

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна.2017 оны 12 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Их …