Мэдээ мэдээлэл

December, 2017

  • 18 December

    Д.Ганхуяг:Охинд минь тохиолдсон явдлын үнэнийг олохын төлөө эцсээ хүртэл явна

    УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд нүүр номондоо бичлэг хийхдээ анхаарал татсан олон мэдээлэл хүргэж, өөрөө хүчирхийллийн хохирогч болсон төдийгүй, олны танил, томоохон компанийн захирлууд, улстөрчдийн хүүхдүүдийн хар тамхи хэрэглэдэг болон хүчирхийллийн хэргийн талаар ноцтой зүйлс ярьсан билээ. Гэвч тэр даруйдаа бичлэг устгагдаж, сүүлийн хэд хоног дахин олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбоотой УИХ-ын …

  • 18 December

    БНХАУ Солонгосын хойгт дайн үүсч болзошгүйг анхааруулав

    Хятад ОУ-ын шахалт, эдийн засгийн асуудлаас болж  Солонгосоос аажмаар улс төр, худалдааны харилцаагаа тасалсан юм. Үүнээс үүдэж Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг хяналтаасаа алдаж байгаа билээ. Солонгосын хойгт дайн болох эрсдэлтэй байгааг бямба гаригт Хятадын засгийн газрын зөвлөхүүд болон чөлөөнд гарсан армийн офицерууд анхаарууллаа. Бямба гаригт Бээжин хотод болсон Солонгосын хойгийн асуудлаарх зөвлөгөөн дээр Хятадын Олон Улсын Харилцааны сургуулийн профессор …

  • 18 December

    Ө.Энхтүвшин: Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа. Энэ нь Шадар сайд Ө.Энхтүвшиний хувьд Стандарт, хэмжил зүйн газрын ажилтнуудтай нүүр тулан ярилцаж, ажил хэрэгтэй нь танилцав. Ийнхүү Шадар сайд өөрийн харьяа бүх агентлагийн ажил байдлыг сонсож салбар, салбарт зайлшгүй гүйцэтгэх үүрэг даалгавар өгч шинэ оны босгон дээр дараа жилийн ажлаа тодорхой төлөвлөх зорилтоо биелүүлэв. Стандарт, хэмжил зүйн газрын …

  • 18 December

    Д.Сумъяа “World Masters” 4 удаа түрүүлсэн анхны жудоч боллоо

    Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа өндөр “World masters” тэмцээн өчигдөр ОХУ-ын Санкт-Петербург хотноо эхэллээ. 200 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 46 орны 212 жүдоч өрсөлдөх бөгөөд жин тус бүрийн чансааны тэргүүн 16 бөх урилгаар оролцдогоороо онцлогтой. Тус тэмцээнд манай улсаас есөн жүдоч уригдсан. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэй гурав, эмэгтэй дөрвөн жингийн барилдаан болоход манай жүдочид хоёр алт, …

  • 18 December

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 490 дуудлага бүртгэгджээ

    2017 оны 12 дугаар сарын 16-17-ны хооронд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийтдээ 673 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 490 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон хэрэг гарсан байна. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр …

  • 18 December

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2017 оны 12 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс …

  • 17 December

    О.Дашбалбар : Оюун санааны яруу найраг

    Найрагчийн тэнгэрт халихаасаа өмнө бэлтгэж асан сүүлчийн туурвилууд. Гунигтай атлаа бардам, бодлогошронгуй атлаа омголон шүлгүүдийг нь таалан болгооно уу. Галав эриний зөнч Долоон бурхан одод залхуутайяа гялалзах Долдугаар сарын цатгалан өдрүүдэд би дургүй Ороо салхи хүнгэнэн урхирч, орсон буур шиг тэнгэр хүрхрэх Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай Орвонгоороо дүнгэнэх уулс одоохон нисэх нь гэмээр Орчлон хорвоо доргиж тэнгэр дээрээс нурах нь гэмээр Одод жингэнэн бууж, хорвоогоор …

  • 16 December

    Х.Баттулга: Агаарын бохирдлыг бид олон жил ярьсан ч оновчтой шийдэлд хүрч чадаагүй байна

    Монгол Улсад Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа уншиж сонордууллаа. Уг илгээлтэд энэ салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, ахмадууд, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд Та бүхэнд чин сэтгэлийн …

  • 16 December

    Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

    Д.Сүхбаатарын талбайд байрласан сүлд модны гэрлийг асаах ёслолын ажиллагаа өчигдөр орой 18.00 цагт эхэллээ. Ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, нийслэлийн урлаг, спорт, эрүүл мэнд зэрэг салбар салбарын шилдгүүдийн төлөөлөл болон нийслэлийн иргэд оролцов. Сүлд модны гэрэл асаах ёслолын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Он солигдох …

  • 16 December

    Болор цомын тэргүүн шүлэг: Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг Яруу найрагч М.Отгонбаяр

    Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом 35” яруу найргийн наадам Говь-Алтай аймагт болсон. Энэ жилийн Янжинлхамын эгшиглэнт найрагчаар яруу найрагч М.Отгонбаярын ‘Ижийдээ нас гуйсан’ шүлэг тэргүүлэв. “Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг” Ижийдээ нас гуйлаа Зэрлэг улаан сарнаас Зэлүүд сансрын од бүхнээс Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс Шид идийн орчлонгийн нүд …

  • 16 December

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН …

  • 15 December

    Гадаадад эмчлүүлдэг өвчнийг эх орондоо эмчилдэг болоход суралцахаар 43 эмч БНСУ, Япон руу явах гэж байна

    Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс долоог нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон билээ. Харин 2018 онд 28-ыг нь эмчилдэг болохоор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургахаар төлөвлөж байгаа бөгөөд олон улсын харилцагч салбарын нэгт байгууллагууд, их дээд сургуульд суралцуулахаар шийдвэрлэжээ. Энэ хүрээнд …

  • 15 December

    Франц улсын сурагчдын автобус осолдож 4 хүүхдийн амь эрстжээ

    Францын өмнөд хэсгийн Пехпинион хотод сургуулийн автобус галт тэрэгтэй мөргөлдөж дөрвөн хүүхдийн амь эрстэн 20 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн 11-ийнх нь бие хүнд байдалтай байна. Осол Милласаас Сан-Фелью-Дамон орох замд гарсан. Галт тэрэгний үйлчилгээ эрхэлдэг SNCF компаниас “Гэрчүүд осол гарах үед гармын хаалт бууж, зам хаагдсан байсан гэж ярьсан” хэмээн мэдэгдсэн байна. Галт тэрэгтэй мөргөлдөхдөө хоёр хуваагдсан сургуулийн автобусанд 13-17 …

  • 15 December

    Ц. Нямдорж:Б. Хурцын томилгоог эрс эсэргүүцэж байна

    Улсын Их хурлын өнөөдрийн хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Бүгд Найрамдах Солонгос улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар томилох асуудлаар хаалттай хэлэлцэж, түүнийг томилохыг дэмжсэн. Б.Хурцтай холбоотой  асуудлаар нээлттэй сонсгол хийж байгаа энэ үед УИХ хаалттай хуралдаж БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжсэн явдалд Хууль зүйн сайд Ц. Нямдорж, Эрчим хүчний сайд …

  • 15 December

    Далай лам айлчлал, айлдварынхаа талаар цаг тухайд нь мэдээлэх аппликэйшнтэй боллоо

    Өдгөө 82 настай, Түвдийн оюун ухааны удирдагч, Дээрхийн гэгээнтэн XIV-р Далай лам  сургаал номлол, айлчлал, айлдвар болон аяллын тэмдэглэлээ дагагчидтайгаа хуваалцах гар утасны Dalai Lama нэртэй аппликейшнтэй болсон тухай “BBC” мэдээллээ. Энэхүү апп-ыг iPhone утсаар ашиглах боломжтой ба гэрэл зураг, бичлэг, мэдээ мэдээллүүд орох аж. Далай лам twitter хуудсандаа 16 сая гаруй дагагчтай. 2013 онд Ромын католик сүм үүнтэй төстэй Pope App хэмээх …