Мэдээ мэдээлэл

October, 2017

  • 13 October

    С.Бямбацогт: Цагдаагийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад нь олгодог мөнгөн тэтгэмжийг цуцлахгүй

    Цаг наргүй, өвөл зунгүй, гадаа гэртгүй ажилладаг хүнийг Цагдаа гэнэ гэсэн үг байдаг. Үнэхээр Цагдаагийн байгууллагын ажилтнуудын ажлын ачаалал өндөр ч авдаг цалин нь тийм ч өндөр биш гэдэг. Цагдаагийн байгууллагад олон жил ажиллаад тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг. Гэтэл олон нийтийн дунд сүүлийн үеэд энэ тэтгэмжийг төрөөс цуцлахаар, 2018 оноос эхлэн олгохоо больж байгаа гэх …

  • 13 October

    “НАМРЫН ХИТ 2017” зохиолын дуучдын нэгдсэн тоглолт болно

    Үндэсний өв соёл, хөгжил дэвшлийг эрхэмлэгч Өлзий телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг НАМРЫН ХИТ 2017 тоглолт 10-р сарын 20-нд 19:00 цагаас тоглогдоно. Тоглолтонд нийтийн дуучдын шилдэг уран бүтээлүүд эгшиглэхээс гадна Шилдгийн шилдэг уран бүтээлчийг шалгаруулах ёслолын ажиллагаа болно. Хаана: Монгол бөхийн өргөө Хэзээ: 2017 оны 10 дугаар сар 20 Тоглолтын төрөл: Концерт Үргэлжлэх хугацаа: 150  минут Насны ангилал: 6+ Тасалбарын …

  • 13 October

    Хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг Сүхбаатарын талбайд болно

    Нийслэлийн 378, Монголын Нотариатын байгууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан энэ сарын 16-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг болно. Өдөрлөгийг НЗДТГ, Монголын нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулах юм. Бүтэн өдрийн турш үргэлжлэх өдөрлөгийн үеэр хууль зүйн болон нотариатын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор …

  • 13 October

    У.Хүрэлсүхийн Засгийн газар хүчирхэг байж чадна

    Сүүлийн 25 жилд бүрдээгүй хүчирхэг Засгийн Газар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор бүрдлээ. Мөн “Түүхэн Засгийн газар”  өөрийнх нь тодотгосноор… Харин олон нийтийн дунд  шүүмжилж байгаа асуудал нь  давхар дээл болон тохирооны сайд. Яагаад заавал тэр шүүмжлүүлэн байж  Давхар дээл, мөн  нэр хүнд муутай зарим нэг гишүүдийг танхимдаа багтааж Сайдад нэр дэвшүүлэв. “Юманд учир, суманд занги …

  • 13 October

    Гэмтэл, согог судлалын орчин үеийн оношилгоо эмчилгээ 19-р эрдмийн чуулга уулзалтад Хөвсгөл аймгаас хоёр эмч оролцож байна

    /Өнөөдөр “Гэмтэл, согог судлалын орчин үеийн оношилгоо эмчилгээ” сэдвийн хүрээнд 19-р эрдмийн чуулга “Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг”-т болж байна. Нэг өдрийн хугацаанд үргэлжлэх уг үйл ажиллагаатай холбогдуулж Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Мэс засал, гэмтэл согогийн тасгийн эрхлэгч Б.Чулуунбаттай ярилцлаа./  -Чуулганыг ямар байгууллага зохион байгуулж хэдэн дүүрэг, аймгийн эмч нар оролцож байна вэ? Энэхүү чуулганыг “Гэмтэл согог судлалын үндэсний …

  • 13 October

    Азийн хөгжлийн банк 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саеид тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын эхэнд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг товч танилцуулж, Азийн хөгжлийн банктай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэргийг үргэлжлүүлэн, залгамж чанарыг хадгалах болно …

  • 13 October

    ШЕЗ: Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо 59.4 хувиар өссөн

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол улсын шүүн таслах ажиллагааны 2017 оны гуравдугаар улирлын тайланг хүргэлээ. Өмнөх жилүүдэд жилийн, эсвэл хагас жилийн тайланг хүргэдэг байсан бол энэ удаад Эрүүгийн зөрчлийн шинэ хууль энэ оны 7-р сарын нэгнээс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан гурван сарын хугацаанд эдгээр хуулийн хэрэгжилтийн талаарх тайлан мэдээлэл өглөө. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан гуравдугаар улирлын тайлан …

  • 13 October

    Хүүхэд, гэр бүл, залуучуудад зориулсан “Хөгжлийн харандаа экспо” болно

    Нийслэл хот байгууллагдсаны 378 жилийн ойг угтан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан 3 дахь жилдээ “Хөгжлийн харандаа экспо” зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн экспод Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төрийн байгууллагууд Хүүхдийн хөгжлийн чиглэлд ажилладаг олон …

  • 13 October

    Х.Эрдэнэбаатар: “MoneyPolo”-гийн мөнгөн гуйвуулгын шимтгэл бусад байгууллагатай харьцуулахад 3-5 дахин бага байдаг

    “MoneyPolo” Банк бус санхүүгийн байгууллагын Гүйцэтгэх захирал Х.Эрдэнэбаатартай ярилцлаа -Гадаадад амьдарч байгаа монголчууд танай компанийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг гэж сонссон юм байна, эндээс хоёулаа яриагаа эхлэх үү? -Манайх төлбөр, тооцоо, мөнгөн гуйвуулга гэсэн үндсэн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ зээл, валют арилжааны үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн 136 оронд төлбөр тооцоо хийдэг бөгөөд Монгол Улсдаа доллар, евро, рубль, фунт гэсэн дөрвөн …

  • 13 October

    Ерөнхийлөгч P.Бурмаагийн нэрийг эргүүлэн татлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүн томилуулах тухай захирамжийг хүчингүй болгосон талаар өнөөдөр УИХ-д бичиг илгээлээ. Уг албан бичигт Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгдэж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Ийнхүү Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосноо хүчингүй болгож байгаа нь улс төрийн шалтгаантай юм …

  • 13 October

    Зургаан орны уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн Урчуудын эвлэлд болж байна

    Монгол, Хятад, Франц, Герман, Итали, Испанийн уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн өчигдөр Урчуудын Эвлэлд нээлтээ хийлээ. Долоон хоногийн хугацаатай үргэлжлэх уг үзэсгэлэнд Монголоос Ж.Гэрэл, Н.Орхон, Б.Нандин-Эрдэнэ, Д.Соёлмаа, Д.Баатарсүрэн, Г.Эрдэнэбилэг, Ц.Энхжаргал гэсэн уран бүтээлч оролцож байна. Үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэл, Хятад Францын урлагийн солилцооны нийгэмлэг болоод Туурай тамгат нутаг ХХК хамтран зохион байгуулжээ. Өөр өөрийн хэв маяг, утга санааг илэрхийлсэн уран бүтээлийг сонирхохоор …

  • 13 October

    Хууль зүйн байнгын хороо хуралдав

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.10.13) хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товлоод байсан юм. Тус байнгын хороо пүрэв гарагийн (2017.10.12) хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай …

  • 13 October

    60 тэрбумын “сүүлчийн могикан”-ыг албан тушаалаас нь хэзээ чөлөөлөх вэ?

    Хар ухаанаар бол  өмхий самхай дүүрсэн монголын улс төрд одооноос эхлэн жаахан ч гэсэн цэвэр агаар нэвтрэх боллоо гэж хэлж болох. Ингэж хэлэхийн учир нь 1990 оноос хойш ардчилсан засаглалд шилжээд 27 жил болсон Монголчуудын дунд улс төр, эдийн засаг, эрх ашгаараа нэгдсэн МАНАН-гийн бүлэглэлүүд хүчээ авч, төрийн албан тушаалд хэн томилогдох, хэрхэн ажиллахыг, тэд л мэддэг болсон. Адаг сүүлд …

  • 13 October

    Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торгууль ногдуулна

    – Яаралтай тусламжийн 101/105, 102, 103 дугаарт хуурамч дуудлага өгсөн тохиолдолд 50,000 төгрөгөөр торгоно –   Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 101, 105, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын талаар 102, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлагыг 103 тусгай дугаарын утсуудаар хүлээн авдаг. Яаралтай тусламжийн тусгай дугаарын утсуудад ирж байгаа нийт …

  • 13 October

    “Бөмбөгөр” худалдааны төвд төрсөн хүүхдээ төрүүлсэн эх, хойд эцэгт нь ял оноожээ

    Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Бөмбөгөр худалдааны төвд төрсөн төөрүүлсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд гарч байсан. Тус хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт болжээ. Хэргийн талаар талаар эргэн сануулахад худалдааны төвийн наймаачид цагдаад Бага насны хүүхэд төөрсөн байна гэх дуудлага ирсэн байдаг. Цагдаа нар охины эцэг, эхийг эрэн хайх ажлыг эхлүүлсэн билээ. Тус худалдааны төв …