Өчигдөр нийслэлийн ИТХ даргатай болох ёстой байсан боловч асуудал шийдэгдсэнгүй. Учир нь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Ийнхүү нийслэлчүүдийн төлөөлөл болсон ИТХ дахин долоо хоног үйл ажиллагаа нь гацахаар болж, дарга нь тодорсонгүй. Энэ хооронд ажлаа нэгэнт өгсөн Ц.Сандуйгийн ажиллагаа үргэлжилсээр байх нь бололтой. Нийслэлийн ИТХ өнгөрсөн тавдугаар сараас хойш огт хуралдахгүй байгаа нь нөгөө л 60 тэрбумтай холбоотой гэнэ. УИХ …
Мэдээ мэдээлэл
October, 2017
-
3 October
Лас Вегас хотод халдлага болж 50 хүн амиа алдаж, 400 хүн шархаджээ
АНУ-ын Лас Вегас хотын казиногийн ойролцоо өнгөрсөн ням гарагт кантри хөгжмийн наадам болж өнгөрчээ. Энэ үеэр зэвсэгт этгээд олны хэсэг рүү гал нээсэн байна. Халдлага орон нутгийн цагаар 22.30 цагийн орчимд болж 50 хүн амиа алдаж, 400 хүн шархадсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг 64 настай Стефан Паддок гэгч үйлдсэн бөгөөд гэмт этгээд Мандалей Бей буудлын 32 давхраас гал нээжээ. Цагдаа …
-
3 October
Улаанбаатарт өдөртөө 10-13 хэм дулаан байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. …
-
2 October
Монгол эрийн жудаг хаачсан юм бэ
Эр хүн гэж хэнийг хэлэх вэ. Энэ асуултанд бүсгүйчүүд илүү оновчтой хариулт өгөх байх. Гэхдээ эр хүн яг ийм байх ёстой гэсэн заалт, томьёолол хаана ч байхгүй. Ихэнх нь “миний аав л жинхэнэ эр хүн” гэж тодорхойлдог. Толгодын энгэрт морио аргамжчихаад, гаанс нэрэн бодолд автан суугаа, хөрслөг бор царай, зангидсан хөмсгөөр өөрийгөө “гоёсон” тийм л дүр зураг жинхэнэ монгол эр хүнийг …
-
2 October
Олон жилийн түүхийг харуулсан, түүхт олон машины парад анх удаа зохион байгуулагдлаа
Монгол улсын шилдэг аж ахуй нэгж “Алтан жолоо групп” ХХК-ийн 25 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа билээ. Ойн баяртаа зориулан “Алтан жолоо”-гийнхон олон өвөрмөц арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь тус компанийн ерөнхийлөгч В.Энхбаатарын хувийн цуглуулга болох хуучны, ховор автомашины парад байв. Өнгөрсөн амралтын өдөр буюу есдүгээр сарын 30-нд олон жилийн турш сонирхон цуглуулсан автомашинууд хотын төвд …
-
2 October
Завсарлага авах шалтгаан юу байв
Өнөөдөр НИТХ даргатай болох ёстой байлаа. Гэвч дахиад л завсарлага авав. Энэ удаад НИТХ дахь МАН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Ингэснээр НИТХ дахин долоо хоног даргагүйгээр үйл ажиллагаа нь гацахаар болж байна. Улаанбаатар хотод хийх ажил их байна. НИТХ-ын даргын шийдвэрийн хүлээсэн ажлууд ч их бий. Гэтэл улс төржсөн энэ завсарлагуудаас болоод эдгээр ажлууд хэзээ, хэрхэн эхлэх …
-
2 October
Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдлаа
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгасан. Тус зорилтынхоо хүрээнд “Хоггүй Хороо” хоёр сарын аяныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс амжилттай зохион байгуулаад явж байна. “Хоггүй Хороо” хоёр сарын аяны хүрээнд 2017 оны наймдугаар сарын 30-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд дүүргийн нутаг …
-
2 October
Багахангай дүүргийн эмнэлгийн барилгын шав тавилаа
2012 онд Багахангай дүүргийн 10 ортой Эрүүл мэндийн төвийн барилгыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан учир НИТХ-ын төлөөлөгч болон Дүүргийн удирдлагууд холбогдох байгууллагад уламжилж ажилласны үр дүнд Нийслэл дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “40 ортой эмнэлэг барих” 3 тэрбум 39 сая төгрөгийн ажил тусгагдсан бөгөөд 2017 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар …
-
2 October
Ж. Батзориг: Багш нарын цалин нэмэх асуудлыг шийдвэрлэхгүй бол хугацаагүй ажил хаяна
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр багш нарын цалинг нэмэх асуудлаар хийгдэж буй ажил, үйл явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр тус холбооны дарга Ж.Батзоригтой цөөн хором ярилцлаа. – Багшийн цалин нэмүүлэх хороо зарим талаар учир дутагдалтай байна гэж та хэллээ. Энэ ямар учиртай вэ? – Өнгөрсөн сарын 28-ны өдөр Багш нарын онц их хурал хийхтэй холбоотой …
-
2 October
Дуучин эгч дүүсийн “Сүүн залбирал” тун удахгүй
Дуу хуурын өлгий нутгийн дуучин эгч дүүс гэдгээрээ олонд танигдаж, үзэгч түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж яваа уртын дуучин Б.Наранцогт, “CLASSIC GEM” хамтлагийн дуучин Б.Отгончимэг нар хамтарсан тоглолтоороо үзэгч түмэндээ бэлэг барихаар болжээ. Тиймээс бид Уртын дууч МУГЖ Чулуунцэцэгийн гарын шавь Б.Наранцогттой уулзаж цөөн хором ярилцлаа. -Сайн байна уу. Уран бүтээлийн сонин сайхан юу байна? -Баярлалаа. Юуны өмнө уншигчиддаа, энэ өдрийн мэндийг …
-
2 October
Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын намрын чуулганд хэлсэн онцлох ишлэл
Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нээлтэд оролцож үг хэллээ.Ерөнхийлөгч Х.Баттулгын чуулганы нээлтэд хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. -Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь байж боломгүй зүйл биш, зүй ёсны л шаардлага -Цаг алдалгүй шийдвэрлэх эн тэргүүний ажил бол Засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулж, ажилд нь шуурхай оруулах асуудал болоод байна -Би …
-
2 October
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил өнөөдрөөс 08:30 цагт эхэлж байна
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил өглөө 08:00 цагаас эхэлж 17:00 цагт дуусдаг байсан. Харин өнөөдрөөс 08:30 -17:30 цаг болж байна.Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах зорилгоор Хотын дарга 2017 оны дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 01-нийг хүртэл Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг 08:00-17:00 цаг болгосон юм. Энэ захирамжийн хугацаа дуусчээ. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх …
-
2 October
Дараах албан тушаалтан оффшор данс нээж болохгүй
Оффшор бүсэд мөнгө 77 бол түүнийгээ татах 49 хоногийн хугацааг Ерөнхийлөгч Х.Баттулга өгсөн. Тэгвэл оффшор бүс гэдэгт ямар улс, ямар газар нутгийг хамруулан ойлгох тухай Засгийн газраас батласан 244 -р тогтоолын хавсралтыг хүргэж байна. Мөн нийтийн албан тушаалтан гэдэгт ямар албан тушаалууд хамаарах вэ гэдгийг Авлигын эсрэг хуулийн 4-р зүйлд заасан байдаг байна. Өөрөөр хэлбэл энэ хуульд зааснаар бол нийтийн …
-
2 October
М.Энхболд:Улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэллээ
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган өнөөдөр 10 цаг 10 минутад гишүүдийн 74.0 хувийн ирцтэйгээр эхэллээ. Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэллээ. Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент …
-
2 October
Х.Баттулга:Цаг алдалгүй Засгийн газраа томилж, богино хугацаанд эмхлэн байгуулах хэрэгтэй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нээлтэд оролцож үг хэллээ. Тэрбээр “Цаг алдалгүй шийдвэрлэх эн тэргүүний ажил бол Засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулж, ажилд нь шуурхай оруулах асуудал болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би шинэ Засгийн газартай улс төржилтгүй, бодитой хамтран ажиллах, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хамтдаа даван туулах эрмэлзэлтэй байна. Хэдийгээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл