Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх есдүгээр сард үндэсний чуулган зохион байгуулна. Уг үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулах юм. Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй …
Мэдээ мэдээлэл
August, 2017
-
26 August
“Барилга, орон сууц-2017” үзэсгэлэн болж байна
Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баярын хүрээнд “Барилга, орон сууц-2017” үзэсгэлэн наймдугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болж байна. Уг үзэсгэлэнд барилгын материал үйлдвэрлэгчид, импортлогчид, дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид, орон сууц, хот тохижилт, интерьер, экстерьерийн үйлчилгээ үзүүлэгчид, амины орон сууц барьдаг 130 гаруй компани оролцож байгаа аж. “Барилга, орон сууц-2017” үзэсгэлэнгээс: Шинэ орон сууцны үнэ …
-
26 August
Есөн дүүргийн 500 орчим залуу чууллаа
Жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүдийн хамт “Эерэг амьдарцгаая, Залуучууд аа!” сэдэвт уулзалтыг Монголын Хүүхдийн ордны их танхимд 15-39 насны 500 орчим залуучуудын оролцоотойгоор зохион байгууллаа. Энэхүү уулзалтыг залуучуудын амьдрах, сурч боловсрох, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэх, хотын хөгжил, нийслэлийн бүтээн …
-
26 August
Банкууд нийт 661 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ
2017 оны долоодугаар сарын байдлаар банкууд нийт 661 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон тухай Монголбанкнаас мэдээллээ. Ингэснээр нийт 4.186 их наяд төгрөгийн ипотекийн зээл гарч, зээлд хамрагдсан иргэдийн тоо 92.1 мянга болжээ. Нийт зээлийн үлдэгдлийн 96.4 хувь нь хэвийн, 1.7 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээл байгаа аж. Харин зээлийн дундаж хугацаа нь 11 жил, …
-
26 August
ДАШТ: Г.Мандахнаран эхний тойрогтоо Канадын бөхтэй барилдана
“Парис-2017” бөхийн төрлүүдийн ДАШТ өнөөдөр өндөрлөнө. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 65, 70, 74, 97 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, Д.Гомбодорж, Ө.Батзул нар хүч үзнэ. Ингээд өнөөдөр зодоглох манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэе. 65 кг ДАШТ-д анх удаа оролцож буй Нармандахын Лхамгармаа Агахусейн Мустафаевтай эхний тойрогт хүч үзэхээр боллоо. Түүнийг дийлбэл Болгарын Николай Куртев, Беларусийн …
-
26 August
Томоохон худалдааны төвүүдээр хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот руу ирэх иргэдийн болон тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байна. Мөн томоохон худалдааны төвүүд, тээврийн товчоо, зүүн баруун аймгууд руу зорчдог тээвэр үйлчилгээний төвүүдийн ачаалал ихсэж, зорчин явагсдын тоо эрс нэмэгдэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор халаасны хулгайн гэмт хэрэг өмсөх хандлагатай байгаа тул Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Халаасны …
-
26 August
Хотын дарга “инвэст монголиа 2017” чуулга уулзалтад оролцоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ‘Инвэст Монголиа 2017’ хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын зохион байгуулагч “Фронтиер” Үнэт Цаасны Компаний Ерөнхий захирал Игата Масатерүтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү нар байлцав. Тэд ирэх 09 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах ‘Инвэст Монголиа …
-
26 August
ДАШТ: Э.Бэхбаяр дэлхийн аваргын хос медальтан боллоо
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр Парисын дэвжээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд ийнхүү Лас Вегас 2015, Парис 2017 дэлхийн аваргын хошой хүрэл медалийн эзэн болж байна. Э.Бэхбаяр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 16 дахь, эрэгтэйчүүдээс 10 дахь тамирчин боллоо. Түүний хувьд анхны багш, МонголУлсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ багшийнхаа амжилтыг …
-
26 August
Өнөөдөр тэгш дугаартай машин хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөнийг дараахь байдлаар зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-р төгссөн автомашин өнөөдөр хөдөлгөөнд оролцоно, харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-р төгссөн автомашин маргааш 08.00-20.00 цагийн хооронд зуны …
-
25 August
А. Үйлстөгөлдөр: АТГ хэт нэг талыг барьсан мэдээлэл хийлээ
АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цагдаагийн байгууллагад ажилладаг өөрийн төрсөн дүү н.Отгонбаяр, хамаатны дүү н.Амарсанаа нартай хамтарч зохион байгуулалттайгаар өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Тиймээс түүнийг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн. Мөн энэ хэрэгт холбогдуулан нийт есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаагаа дуулгалаа. Түүнчлэн энэ асуудалд …
-
25 August
Дамжин өнгөрч буй нислэгийн тоо өсчээ
Монгол Улсын агаарын замаар дамжин өнгөрч буй нислэгийн тоо 11 хувиар нэмэгдэж, эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Агаарын тээвэр эрчимжиж, нислэг хөдөлгөөний урсгал, ачаалал нэмэгдэхийн хэрээр агаарын зайн багтаамж болон нислэгийн аюулгүй байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашигтай ажиллах зорилт амжилттай хэрэгжиж байгаа талаар албаныхан мэдээлж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ оны …
-
25 August
“Хурд” хамтлаг Эх орныхоо төлөө дуулна
“Хурд” хамтлагийн гишүүд мэдээлэл хийж, өөрсдийн санаачлагчаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, попынхон нэгдэж, “Бид эх орондоо хайртай” оддын хамтарсан тоглолтыг ирэх есдүгээр сарын 02-ны 18:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах талаараа ярилаа. Энэ үеэр “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Онцгой байдлынхандаа туслах, эх орныхоо төлөө хувь нэмэр оруулах зорилготой энэхүү тоглолтыг хийхийн тулд нэлээд цаг хугацаа зарцууллаа. Энэ …
-
25 August
“Оффшор”-ын хэргийн явцыг ерөнхийлөгчид хүргүүлжээ
Оффшортой холбоотой асуудалд олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагын мэдээллээр 130 мянга орчим этгээдийн 2.5 сая мэдээлэл ил болсон байдаг. Эдгээрээс Монгол Улсаас оффшорт 29 иргэн 35 аж ахуйн нэгж холбогдсон юм. АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг уг асуудлыг шалгаж дуусаагүй гэв. Нэр дурдагдсан бүх иргэдийг дуудаж, тайлбар байцаалт авчээ. Нэр холбогдсон 29 иргэнээс 23 иргэн төрийн албанд ажиллаж …
-
25 August
Допингийн шинжилгээний хариу гарчээ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шөвгийн 16 бөх болон харваачдаас Монгол Улсын Баяр наадмын тухай хуулийн дагуу тэмцээний үеийн допингийн шинжилгээ авч, БНСУ-д шинжлүүлсэн хариу гарчээ. БНСУ-ын Шинжлэх ухаан, техникийн институтын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээгээр энэ жилийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдаас допингийн төрлийн хориотой бодис илрээгүй болохыг мэдэгдсэн байна. Энэ тухай албан бичгийг …
-
25 August
Эрүүл мэнд, боловсролын хяналтад иргэн таны оролцоо сарын аяныг эхлүүллээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эрүүл мэнд, боловсролын хяналтад иргэн таны оролцоо” сэдэвт сарын аяныг энэ сарын 25-наас 9 дүгээр сарын 25-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Аяны хүрээнд доор дурьдсан асуудлуудыг онцлон авч үзнэ. Үүнд: Үр хөндөлтийг бууруулах, хууль бус үр хөндөлттэй тэмцэх, хор хөнөөлийг сурталчлах, иргэдийг соён гэгээрүүлэх; Хичээлийн шинэ жил, хүүхдийн суралцах орчны аюулгүй байдлыг хангах; Элэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл