Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 26 July

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татах зарлигийг хүчингүй болголоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаар зарлигийг хүчингүй болгов. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татахдаа …

  • 26 July

    Хамгаалах бүс хэрэглээгүй хүмүүсийн 50-иас илүү хувь нь тархины болон нүүрний гэмтэл авдаг

    Хэдийгээр автомашин бүр өөр өөрийн онцлог хийц, загвартай байх боловч хамгаалах хэрэгслийн ерөнхий зарчим, ач холбогдол бүх улсад ижил юм. Зам тээврийн ослын үед хамгаалах бүс хэрэглээгүй хүмүүсийн 32% нь нуруу нугасны, 50-иас илүү хувь нь нүүрний болон толгойн гэмтэл авч, 53%-нх нь тархи доргихоос гадна хамрын болон эрүүний яс хугарч, дух, нүүрний хэсэг зүсэгддэг болохыг тогтоожээ. Замын цагдаа нар …

  • 26 July

    Цэцэг өвчин гарсан Өлзийт суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

    Энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Баруун булагийн Төмөр аягат хэмээх газар малын гоц халдварт цэцэг өвчний голомт үүсчээ. Иймээс тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэмд шилжсэн байна.Тус аймгийн малчин Ч- ийн 60 гаруй хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрснийг өнгөрөгч баасан гаригт сумын малын эмч дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв …

  • 26 July

    503 жолооч эрхээ сэргээлгэжээ

    Энэ оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн оноо нь дуусч, эрхийг нь түтгэлзүүлсэн жолоочийн тоо 1046 хүрчээ.  Зөрчлийн оноо нь дууссан жолооч нар Замын цагдаагийн газрын Лицензийн төвд гурван цагийн сургалтанд сууна. Үүний дараа замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар өгч, тэнцсэн тохиолдолд 72 цагийн дотор түтгэлзсэн эрхийг сэргээх юм. Харин тэнцээгүй тохиолдолд Дүнжингарав дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд дахин …

  • 26 July

    Өгөөжийн уулзварыг түр хаана

    Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Өгөөжийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэтгэл, дулааны шугамын хүчитгэлийн таг солих, цахилгаан, холбооны шугамын шилжүүлэг, нөөц турба байрлуулах ажлуудыг хийхтэй холбогдуулан долоодугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагаас 27-ны өдрийн 22:00 цагийн хооронд тус хэсгийн зам хаагдана. Зам хаагдахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:29 “СЭЛБЭ АМРАЛТ-МУБИС-ВОКЗАЛ” чиглэлийн замналд түр хугацаанд  өөрчлөлт орно. Чиглэлийн замналыг дараах зурагт …

  • 26 July

    Малтай өрхүүдийг нийслэлээс гаргахаар болжээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг, Шижирийн аманд иргэн Б.Серкболын 14 үхэр, гурван тугал шүлхийгээр өвчилсөн. Иймээс тэнд амьдардаг гурван өрхийн долоон хүн хөл хорио тогтоожээ. Тухайн голомтын бүсэд 14 өрхийн 138 бод, 210 бог бий гэсэн мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газрынхан өгсөн. Цэгүүдэд ажиллаж буй алба хаагчид ариутгал хийхээс гадна бусад өрхийн малыг голомтын бүс рүү оруулахгүйн тулд амыг …

  • 26 July

    “Элчин сайдыг эгүүлэн татах нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй үндсэн бүрэн эрх”

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр энэ долдугаар сарын 19-ний өдөр  албан бичиг хүргүүлсэн билээ. Уг албан бичигт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон долдугаар сарын 20-нд хариу бичиг өгөөд байсан юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн …

  • 26 July

    Манай цэргийн баг тэргүүн байр эзэлжээ

      ХБНГУ-ын Норд Райн Фестфален муж улсын цэргийн командлалаас жил бүр зохион байгуулдаг Мөнхенгладбахын марш тактикийн олон улсын тэмцээн энэ оны долдугаар сарын 8-ны өдөр болжээ. Энэхүү тэмцээн 34 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа аж. Манай тамирчид  энэ  тэмцээнд тусгай урилгаар оролцсон юм байна. монголын цэргийн баг тамирчид амжилттай оролцлоо. ХБНГУ-ын Батлан хамгаалах яам болон НАТО-гийн удирдлагаас өндөр ач холбогдол …

  • 26 July

    Сонсголонгийн гүүрийг өргөтгөх газрыг бүрэн чөлөөлөв

    БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжаар Улаанбаатар хотод гүүрэн байгууламжуудыг шинэчлэх, засварлах, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь Сонсголонгийн 289.4 метр урт төмөр бетон гүүрийг шинээр барих төсөл юм байна. Уг төслийн хүрээнд замын ажлын нөлөөлөлд нэг нэгж талбар өртсөн бөгөөд Нийслэлийн Газрын Албанаас газар чөлөөлөлтийг 100 хувь хийжээ. Сонсголонгийн 289.4 метр дөрвөн эгнээ бүхий төмөр бетон гүүрийн гүйцэтгэгчээр …

  • 26 July

    Үерийн аюултай бүсэд амьдарч байгаа иргэдэд нүүхийг анхааруулж байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна. Иймд иргэд, олон нийтийг аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхэд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлыг шалгах, гол  мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг Онцгой байдлын …

  • 26 July

    Улсын төсвийн татварын орлогын гүйцэтгэл өнгөрсөн оныхоос 570.2 тэрбум төгрөгөөр өсчээ

    Энэ оны эхний хагас жилийн улсын төсвийн татварын орлогын гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үеэс 570.2 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн татварын орлого 88.4 тэрбум төгрөгөөр, нийт дүнгээр өнгөрсөн оны мөн үеэс 658.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 396.5 тэрбум төгрөгийн татварын орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас 438.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөнөөс 42.3 тэрбум төгрөгөөр илүү …

  • 26 July

    Улсын ерөнхий прокурорын газар “60 тэрбум”-ын бичлэгтэй холбоотой асуудлыг шалгуулахаар болжээ

    Улсын Ерөнхий прокурорын газраас иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасангийн тус прокурорын газарт гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас “60 тэрбум”-ын бичлэгтэй холбогдуулан хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг хянаж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгасан байна. Уг …

  • 26 July

    Өчигдөр орсон борооны улмаас гурван хүн амиа алджээ

    Өчигдөр нийслэлд  түр зуурын хүчтэй аадар бороо, мөндөр орж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгонд үер буужээ. Үерийн улмаас 1 том хүн, 2 бага насны хүүхэд амиа алдаж, 4 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэнийг эмнэлэгт хүргэсэн байна. Мөн нэг хүүхэд алга болжээ. Уг алга болсон хүүхдийг олохоор нийслэлийн Аврах анги 105-ийн ээлжийн бүрэлдэхүүний эрэн хайх үйл ажиллагаа явуулж, шөнийн 00:20 …

  • 26 July

    Болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар бороо орно гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээлэлтэй байгаа. Иймд иргэд, олон нийтийг аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхэд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлыг шалгах, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар …

  • 26 July

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    2017 оны 07 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 19-24 хэм, Алтайн өвөр говиор 31-36 хэм, Их нууруудын хотгор болон …