Мэдээ мэдээлэл

June, 2017

  • 28 June

    СЕХ:Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг ирэх сарын 4-5 ний өдөр явуулахаар болов

    Сонгуулийн Ерөнхий хорооноос дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн  дахин санал хураалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.  Мэдээллийн эхэнд  СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбогдуулж зохих шийдвэр гарсныг мэдээлж байна. Хоёр дахь санал хураалттай холбоотой хүсэлт шаардлагыг нам, холбоодоос ирүүлсэн.  УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Монголын ардчилсан холбоо,  Ардчилсан нам, Ардчилсан залуучуудын холбооноос хоёр дахь санал хураалттай холбогдуулан …

  • 28 June

    Налайх дүүрэгт гэрэлтүүлгийн шонг цэцгийн мандалаар гоёж байна

    Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Дүүрэг хороонд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх” зорилт тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийгдэж байна. Тухайлбал,  Бөмбөрцөгийн уулзвараас Буян Налайх хүртэлх зам дагуу шимлүүст мод тарилаа. Мөн дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн албанаас Улаанбаатар, Чойр, Налайхын уулзвараас Буян Налайх худалдааны төв хүртэлх зам дагуу …

  • 28 June

    Дахин санал хураалтыг ирэх сарын 7-ны өдөр явуулахаар болов

    Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр дахин санал хураах өдрийг ирэх сарын 09-ний өдөр, харин гадаадад байгаа сонгогчдын санал хураалт ирэх  сарын 4-д болно гэж мэдэгдсэн. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, дахин санал хураалтын товын талаар хэлэлцээд, ирэх сарын 7-нд явуулахаар шийдвэрлэжээ. Ирэх сарын 9-ний өдөр Ням гариг байсан бөгөөд иргэдийн амралт, зугаалга, баяр наадмын цаг хугацаатай давхцаж байгаа тул өөрчлөх шаардлагыг улс төрийн …

  • 28 June

    Төв, Сэлэнгэ, Хэнтийд гарч буй түймрийн голомт уруу алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэлээ

    ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар 24 алба хаагчийг 2017.06.27-ны өдрийн 10:10 цагт ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ. Мөн 2017.06.27-ны өдрийн 14:30 цагт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд …

  • 28 June

    Долдугаар сарын нэгэнд бүх нийтийн их цэвэрлэгээтэй

    Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмыг угтан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулахаар боллоо. Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, дүүргийн өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилготой их цэвэрлэгээ долдугаар сарын 1-ний өдөр буюу ирэх бямба гарагт …

  • 28 June

    Толгойт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо

    Сонгинохайрхан дүүргийн 3, 4 дүгээр хороонд байрлах Толгойтын гудамжны автозамын шинэчлэлтийн ажлын хүрээнд Толгойтын эцсээс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Үүний дагуу дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг 2017 оны зургаадугаар сарын 28-аас долоодугаар сарын 3-ыг хүртэл хязгаарлах тул нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал …

  • 28 June

    Хөлийн есөн хурууг нь хөлдөөж насан туршид нь хөгжлийн бэрхшээлтэй болгосон хүнд 2.6-хан жилийн ял оногдуулжээ

    Энэ оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангийн ахлагч Э байлдагч С, Б, Н, Б нартай зүй бус харьцаж, нүцгэлэн цээж рүү нь ус цацаж, цэрэг тэлээгээр ороолгон зодож, өвлийн хүйтэнд гадаа хөл нүцгэн гүйлгэж тамласны улмаас байлдагч Б-гийн биед нөхөж баршгүй гарз хохирол учирсан билээ. Идэр есийн хүйтэнд гадаа хөл нүцгэн гүйлгэсний улмаас байлдагч Б-гийн хөлийн есөн хуруу хөлдөж, …

  • 28 June

    С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо

      Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 24-25 жилийн ял авсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хяналтын шатны шүүх хурал дахин хойшлогдлоо. Тэднийг шүүх хурал өнөөдөр өглөө 09:00 цагт Улсын дээд шүүхэд болох байсан ч Т.Чимгээгийн өмгөөлөгч н.Оюунцэцэг гадаадад эмчилгээ хийлгээд ирж амжаагүй учраас ийнхүү хойшилсон аж. Одоогоор шүүх хурал хэдий хугацаагаар …

  • 28 June

    Ал жазера мэдээллийн агентлаг авилгын эсрэг мэдээлэгч шагналыг авчээ

    Лондон хотод болсон “Нэг дэлхий” мэдээллийн баярын арга хэмжээний үеэр “Авлигын эсрэг мэдээлэгч” шагналыг Ал Жазера мэдээллийн агентлаг авсан байна. Тус мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах мэдээний алба өмнө нь Малдив улсын өндөр албан тушаалтнуудын авлигатай холбоотой үйл ажиллагааны талаар мэдээлж байсан байна. Тухайлбал, Малдив улсын Ерөнхийлөгч Абдулла Еманы хулгай хийж, хахууль авч, мөнгө угааж байсныг олон нийтэд дэлгэн харуулжээ. Уг …

  • 28 June

    Төрийн албаны албан тушаалуудад томилогдохоор нэр дэвшсэн 225 хүний урьдчилсан мэдүүлгийг хянажээ

    Авлигатай тэмцэх газар 2017 оны 06 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 148 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна. Өнгөрсөн долоо хоногт 225 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 208, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 12, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж …

  • 28 June

    Шүүхийн архивын үйлчилгээг иргэдэд ойртууллаа

    Шүүхийн төрөлжсөн архив иргэдэд үзүүлэх архивын үйлчилгээг хөнгөн, шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор gmail-д суурилсан шүүхийн архивын дотоод сүлжээг бий болгож, “Ойрхон архив” лавлагааны бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байна. Уг бүтээгдэхүүн нь иргэн өөрт хамгийн ойр байрлах шүүхийн тамгын газрын архивт өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/-өөр дамжуулан хүсэлтээ гаргаж, нутаг дэсвгэрийн харьяалал үл харгалзан Монгол Улсын шүүхээр шийдвэрлэсэн хэргээс лавлагаа, хуулбарыг гаргуулан авах боломжийг …

  • 28 June

    Баян-Өлгийн саналыг дахин тоолох уу?

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж сонгуулийн санал хураалтын дүнг Сонгуулийн Ерөнхий хороо 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зарласан. Энэхүү дүнгээр дахин санал хураалтанд оролцох боломжгүй болсон МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, санал хураалтын дүн хоцорч ирсэн Баян-Өлгий аймгийн хэсгийн хорооны дүн эргэлзээтэй, …

  • 28 June

    Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт суманд гарсан түймрийн утаа нийслэлд орж ирсэн байна

    Улсын хэмжээнд он гарсаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 103 удаа, нийт 119 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна. Цурманд оруулсан: Булган аймгийн Тэшиг суманд 2, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр …

  • 28 June

    Хятадын “Сэргэн мандалт” хэмээх хурдны галт тэрэг ашиглалтад орлоо

    Хятадын Төмөр замын ерөнхий компаниас удирдан зохион бүтээсэн, бие даасан оюуны өмчийн эрхтэй, дэлхийд тэргүүлэх түвшинд хүрсэн “Сэргэн мандалт” хэмээх Хятадын хурдны галт тэрэг  энэ сарын 26-нд Бээжингийн Өмнөд буудал өртөө болон Шанхайн Хунчяо өртөөнөөс хоёр зэрэг хөдөллөө. Энэхүү өдрийн 11 цаг 05 минутад, G123 дугаарт хурдны галт тэрэг Бээжингийн Өмнө өртөөнөөс  алгуур хөдөллөө. Энэ бол Хятадын “Сэргэн мандалт” хэмээх …

  • 28 June

    Ус нөхөх хүнс

    Зуны халуун өдөр хөлс их гардаг учир ус нөхөх нь хүмүүсийн анхаарах хэрэгтэй асуудлын нэг юм.         Хөлсөөр их хэмжээний ус гадагшилдаг бөгөөд зохих хэмжээний натри, кали, кальц зэрэг эрдэс бодис болон бичил витамин, өөхөн хүчил зэрэг хүний биед чухал шаардагдах элементүүд гадагшилдаг. Иймээс зуны улиралд ус нөхөхийн зэрэгцээ шим тэжээл нөхөхийг анхаарах нь зүйтэй.  Ус нөхөх хүнсийг танилцуулъя. Нэг. Ногооны …