Мэдээ мэдээлэл

February, 2023

  • 14 February

    Дуучин Б.Гүрбадам, Р.Болортуяа нарын хамтарсан “УЧРАЛЫН УЯНГА” тоглолтын тов гарлаа

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Гүрбадам, Р.Болортуяа нар хамтран “УЧРАЛЫН УЯНГА” тоглолтоо хийхээр болжээ. https://youtu.be/jinH24CnoHI “УЧРАЛЫН УЯНГА” тоглолт гуравдугаар сарын 6-ны өдөр “UB Palace”-ийн концертын их танхимд 19:00 цагт болох юм. https://youtu.be/GLSwQ9Nq6XQ

  • 14 February

    Имартынхан Тохижилт Үйлчилгээний ажилтнуудыг “Дулаан бэлэг” болон халуун аарцаар дайллаа

    Имартчууд үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас эхлэн хүн амын эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн төлөөх сайн үйлсийг санаачлан олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлсээр байна. Нийслэл хотынхоо өнгө үзэмжид үргэлж анхаарч, үүрээс эхлэн үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөдөг Тохижилт Үйлчилгээний өглөөний ээлжийн ажилтан нарт өнөөдөр “Дулаан бэлэг” болон халуун аарцаар дайллаа.  “Итгэл найдвараа хуваалцъя” аяны хүрээнд 2022 онд “Дулаан бэлэг” хөтөлбөрийг санаачлан 1000 …

  • 14 February

    Монголбанк мөнгөн тэмдэгтийн аппликэйшн нэвтрүүллээ

    Монголбанкнаас үндэсний мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх, иргэд олон нийт, хүүхэд залууст энэ талаарх ойлголт, мэдээллийг өгөх зорилгоор ухаалаг гар утасны аппликэйшнийг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ. Мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын элементүүдийн талаарх танин мэдэхүйн сонирхолтой мэдээллүүдийг багтаасан Монгол, Англи хэлний хувилбар бүхий хэрэглэхэд хялбар тус аппликейшнийг iOS болон Android үйлдлийн системээс татаж авах боломжтой бөгөөд сурах, бодит талбар дээр ажиллах, олсон мэдлэгээ …

  • 14 February

    Ховд аймгийн Зэрэг хөшөөт чиглэлийн 32.4 км шороон замыг хатуу хучилттай замаар холбоно

    УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр Цэцэг сумын иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр иргэдийнхээ санал, хүсэлт,  тулгамдсан асуудлын талаар санаа бодлыг сонсож нэн тэргүүнд тулгамдаад буй дараах асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо. -Зэрэг хөшөөт чиглэлийн 32.4 км шороон замыг хатуу хучилттай замаар холбох -Ирэх оны төсөвт сумын эмнэлгийн өргөтгөлийг тусгуулахаас гадна энэ ондоо багтааж эмнэлэгт гал тогооны тоног …

  • 14 February

    “Зөвлөлдөж шийдье”:УИХ-ын дарга Г.Занданшатарын онцлох эшлэл

    “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын II дахь шат өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар эхний шатанд сонгогдсон 1570 хүнээс 800 гаруй иргэн оролцож байна. Хоёрдугаар шатны зөвлөлдөх санал асуулгыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна. Нийгмийн бухимдлын шалтгаан болж байгаа шударга ёс хариуцлагын тогтолцоо, эдийн засгийн …

  • 14 February

    Архи, тамхины шууд ба шууд бус нөлөөллийн улмаас жилд дунджаар 7000-8000 иргэн амиа алдаж байна

    Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос сэтгүүлчдийнхээ мэргэжлийн өсөлт, хөгжлийг дэмжих ажлын хүрээнд гишүүд рүүгээ чиглэсэн “Эрүүл Монголын төлөө” сэдэвт ээлжит 15 дахь удаагийн уулзалт, хэлэлцүүлгээ амжилттай зохион байгууллаа.  Иргэн бүрийн эрүүл мэндийн мэдлэг, боловсрол дээшилбэл аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд үүнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан онцгой үүрэгтэй билээ. Тэр дундаа хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтүүд жил …

  • 14 February

    АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 804 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 2 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 138 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 27 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 100 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 819 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 14 February

    Б.Баяндалай:Хүн мууллаа гээд нас нэмэгдэхгүй, мөнгөтэй болохгүй

    Соёлын тэргүүний ажилтан Б.Баяндалайтай түүний шинэ уран бүтээл болох “Хүн битгий муулаарай” дуу хэрхэн бүтсэн талаар ярилцлаа.

  • 14 February

    Монгол Улсын аврах багийн эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна

    БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах багийн эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Аврах багийн ахлагч, бригадын генерал Б.Ууганбаяр өчигдөр буюу 13-нд  хээрийн эмнэлгийн байрлалд хүрэлцэн очиж үүрэг чиглэл өгч, Антакья хотын цэрэг болон цагдаагийн байгууллагын удирдлага зохицуулалтын газар, мужийн Онцгой байдлын удирдлагын төв /AFAD/-ийнхэнтэй уулзалт хийлээ. Энэ үеэр Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу, Батлан хамгаалахын сайд, армийн …

  • 14 February

    Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна. 2023 оны хоёрдугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр -20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн …

  • 13 February

    Дуучин Д.Осгонбаяр “Өөшгөө юу даа”, “Наран мандах нутаг” хос цомгоо гаргалаа

    Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Осгонбаярын ардын дууны “Өөшгөө юу даа”, нийтийн дууны “Наран мандах нутаг”  хэмээх хос цомгийн нээлт боллоо. Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, дууны шүлгийн мастеруудын нэг С.Амартайвангийн үг, УГЗ Ш.Батсайханы аялгуу “Наран мандах нутаг” дуугаар Д.Осгонбаяр дуучинг үзэгч олон андахгүй. Түүнчлэн “Ээлтэй хорвоо”, “Ганга нуурын шувуу” зэрэг олон сайхан дууг …

  • 13 February

    Г.Майцэцэг:Гэр барих гарын авлага Англи, Турк хэлээр хэвлэгдэнэ

    “НЭГ ДЭЛХИЙ – НЭГ ГЭР БҮЛ” ГЭР ХАНДИВЛАХ АЯН Турк улсын ард түмэнд туслах One world-One family аяныг  “Exclusive” XXK, “Event masters” ХХК, “One Team” клуб, “И пресс медиа” ХХК-ынхан санаачлан эхлүүллээ.  “НЭГ ДЭЛХИЙ – НЭГ ГЭР БҮЛ” Турк улсын ард иргэдэд туслах Монголын ард түмний гэр хандивлах сайн үйлсийн аян 10 хоног үргэлжлэх юм.

  • 13 February

    Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийг шинэчлэн найруулах шаардлага яригдахыг үгүйсгэхгүй

    Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга маргааш /2023.02.14/  Төрийн ордонд эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан, зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Улсын Их Хурлын Ажлын хэсэг, Зөвлөлдөх зөвлөл, Үндэсний статистикийн хорооны төлөөлөл өнөөдөр /2023.02.13/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч, МАН-ын бүлгийн …

  • 13 February

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дуудлага мэдээлэл өссөн. Иймээс зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллалаа. Тухайлбал, 880 орчим цэгт 506 алба хаагч ажиллаж, 50 мянга гаруй зөрчил илрүүлсэн. Телекамер буюу e-police аппликэйшнээр 43 …

  • 13 February

    Олимпын хөдөлгөөн Турк, Сирид туслах яаралтай тусламжийн сан байгуулав

    Олимпын хөдөлгөөн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Турк, Сирид туслах зорилгоор яаралтай тусламжийн сан байгуулснаа зарлалаа. Онцгой байдлын сан нь 1 сая ам.долларын төсөвтэй бөгөөд үүний 750 мянгыг ОУОХ, Азийн олимпын зөвлөл, Европын олимпын хороо тэнцүү хуваан гаргах бол үлдсэн хэсгийг Олимпын дүрвэгсдийн сангаас гаргах юм.  “Турк, Сирийн бүс нутагт болсон газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсэдсэнд бид гүнээ эмгэнэж …