Монголчууд бид түүхэн сонголтын өмнө ирээд байна. Ардчилсан зарчмаар ард түмэн нь УИХ, Ерөнхийлөгчөө сонгодог болсоор удсан бидний хувьд сонгууль бүр түүхэн сонгууль болж байдаг. Сонголт бүрийн цаана улс орны, ард түмний эрх ашиг явж байдаг учраас үргэлж хариуцлагатай, үргэлж ухаалаг сонголт хийх учиртай. Энэ сонголт Монголын ард түмэн, тусгаар тогтнолын дархлаа юм. Харин бид үүнийгээ ихээхэн учир начиртай, ухаалаг …
Мэдээ мэдээлэл
May, 2017
-
11 May
Эдийн засгийн чуулганыг хойшлууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Эдийн засгийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийнхэнтэй уулзсаны дараа энэ сарын 18-19-нд болох байсан чуулганыг хойшлуулахаар шийдвэрлэжээ. Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. ОУВС-ын Захирлуудын зөвлөл энэ сарын 24-ний өдөр хуралдаж Монгол Улсыг хөтөлбөртөө хамруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрээ гаргана. Ингэснээр Эдийн засгийн чуулганаар ямар асуудал ярих, …
-
11 May
Ж.Эрдэнэбат: Иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэхийн төлөө Засгийн газар ажиллаж байна
Монгол Улсын үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн багш, профессорууд Төрийн ордонд чуулж байна. “1000 цагаан нөмрөгтөн” чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, үг хэллээ. Тэрээр, Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө төрийн албыг чадавхижуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байх зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар тодорхой арга …
-
11 May
“Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээний шилдгүүд тодорлоо
1982 оноос эхлэн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг. Тус тэмцээн 2 үе шаттай бөгөөд эхний шатны шалгаруулалт 2017.04.17-2017.04.30-ны өдрийн хооронд дүүрэг бүрийн цэцэрлэгүүдийн дунд зохиогдож, 2 дугаар шатны буюу шигшээ тэмцээнийг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Боловсролын газар, Монголын улаан загалмайн нийгэмлэг, “Dream box” хүүхдийн телевиз хамтран …
-
11 May
Хөрс, усны бохирдлыг бууруулах ажилд анхаарлаа хандуулахыг хүслээ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Мянганы сорилтын корпорацийн бүс нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Фатима Сумар, МСК-ийн Дэд Ерөнхийлөгч Марк Сандбэрг, бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх захирал Жонатан Брүүкс тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар АНУ-ын Мянганы сорилтын корпорациас II Компакт гэрээ боловсруулах ажлын явцын талаар танилцуулсан бөгөөд тус корпорацийн хөрөнгө оруулалтын менежментийн хорооноос гаргасан шийдвэрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Уг …
-
11 May
Д.Оюунхорол: Иргэдийн өмчлөх эрхийн асуудлыг эрх зүйн зохицуулалтаар шийднэ
Нийслэлийн Хан-уул дүүргийн IV болон XI хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул иргэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд талархлаа илэрхийллээ. Зайсан, Яармагийн уугуул иргэдийн зүгээс үе үеийн Засгийн газар, тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүдэд газраа өмчлөх асуудлыг тавьж ирсэн ч үр дүнд хүрэлгүй 20 гаруй жил болсон байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 2015 оны гуравдугаар …
-
11 May
Уурлахад учир бий /Өгүүллэг/
Ямар ч шалтгаангvй уурлах явдал байж vл болно. Гэтэл ямар нэгэн хvнд битүү уур хvрэх явдал тохиолдож болно шүү дээ. Хvн ингэж уурлахаараа гол төлөв хажуу дахь руугаа халдан хэрүүл эрэх бөгөөд хариуд нь хvн “Yгvй чи юу болов? Зvв зvгээр байгаад уурлах чинь юу вэ?” гэж гайхна. Гэтэл цаадах нь хаанаас шалтгаангvй уурласан байх билээ. Заавал шалтгаантай! Бусдад хэлж …
-
11 May
Дарангуйг халах хариуцлага
Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байна гэх хуулийн заалт бий. Гэхдээ үзүүлэн төдий байхыг хэлээгүй нь мэдээж. Нөгөөтэйгүүр, уран цэцэн үгтэй уяраах увидастай бай гэсэн үг ч биш. Харин улс орон, ард олныхоо нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэгч, эв нэгдлийг уриалагч, үлгэрлэн манлайлагч байх бодлогын үүднээс дээрх заалтыг хуульчилсан гэдэг. Тэгвэл одоогийн нэр дэвшигчдээс хэн …
-
11 May
300 саяын хэрэгт холбогдож байсан Ц.Болд “Гашуунсухайт авто зам” компанийн захирал болжээ
-Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр ажлаа авсан өдрөөсөө хойш 10-аад хүнийг ажлаас халах шийдвэр гаргажээ- Засгийн эрх АН-аас МАН-д шилжсэнтэй холбоотойгоор төрийн байгууллага болон төрийн өмчит компаниуд дунд халаа сэлгээ үргэлжилсээр байгаа билээ. Тухайлбал, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-тай гэрээгээр ажилладаг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон /Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан/ Ц.Болд өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны …
-
11 May
Оюутолгойн захирлаас Ханбогдод орон сууц барихыг хүслээ
“Оюутолгой” компанийн шинэ гүйцэтгэх захирлаар томилогдсон Армандо Торресыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар “Оюутолгой” компани одоо хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл өгөв. Тэд үндэсний ханган нийлүүлэгчийг дэмжин харилцаа холбоог сайжруулах, тендерийн үйл ажиллагааг хялбар болгох, ирээдүйн үйлдвэрлэлийг хэрхэн бий болгох гэсэн чиглэлээр ажиллаж байгаагаа танилцууллаа. Сайд Ц.Дашдорж үйлдвэрийн хүний …
-
11 May
Мартагдахгүй байх боломж
-Монгол төрийн хамгийн өндөр гэсэн бүх л албан тушаалд ээлж дараалан заларсан туршлагатай хүнд хуулийг ягштал судлах бүтэн баг байж л таараа. Тэгээд ч хуулийн байгууллага хэн дуртай эрх баригчдын тушаалаар шийдвэр гаргаад, зөвхөн Н.Энхбаяр гэгчийн эсрэг ажиллана гэдэгт итгэх хүн ч ховор. Энэ утгаараа Н.Энхбаярын олон нийтэд мартагдахгүй байх шалтгаан нь сонгуульд нэр дэвших хувилбар болоод байгаа бололтой- Монгол …
-
11 May
Нус, шүлсээ хаясан гэдгийг хэн хянах вэ
Төрийн ордонд нэгэн дуулиант хуулийг хэлэлцээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Яг тоолох юм бол энэ хуулийг батлах тухай яриа гурван жил орчим хугацаанд үргэлжилж байгаа. Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин ажиллаж байх үеэс л гэмт хэрэгт тооцохгүй зарим хэргийг зөрчил гэж тооцох тухай асуудал яригдаж хуулийн төсөл боловсруулж байсан. Улмаар Хууль зүйн сайд нь өөрчлөгдөх бүрд доторх зүйл заалт нь өөрчлөгддөг, …
-
11 May
А.Цогцэцэг:Осол гэмтэл бол өвчин биш
“Хурдаа хасч- Амь насаа аваръя” уриан дор замын хөдөлгөөнд оролцогсдын аюулгүй байдлыг хангах, хурд хэтрүүлэх аюул, хор уршгийн талаар хүн амын мэдлэг, хандлагыг дээшлүүлж, зам тээврийн ослын тоог багасгах, түүнээс үүдэх ноцтой гэмтэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжих 7 хоног”-ийн ажлыг НҮБ-аас зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд өчигдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Зам, тээврийн …
-
11 May
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан түр хязгаарлана. Тодруулбал, Баянзүрх дүүрэг 10:30-17:30 цагт: 16, 19, 22, 24-р хороо 065-р ЦА, Сол-Мон клуб, Цэргийн 1-5-р гудамж, СОТ-3-ын 1-4, 6, 8-11, Цахлайн 1-7, Эмнэлгийн 21-26, Хоршооллын 1-8, Шар хадны 3, 4-р гудамж, Идэр авиашн Монголия, Цагаан хаш, Суман гүн трейд, Бугат-Алтай, Хонгор унага, Банкны өр барагдуулах …
-
11 May
Гурван сая “хариуцлага-тан”
Анхаараарай! Алтан нарны хүүхдүүд ээ Аугаа их хүн ард аа Анхаараарай! Боллоо. Цаг боллоо Бодох цаг гүйцлээ Босох цаг боллоо Боллоо. Цаг боллоо… хэмээн тэртээ 1983 онд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж гуай “Хүн төрөлхтөнд өргөх үг” шүлгээрээ анхны “Болор цом” наадмын эзэн болж байж. Мөнхүү энэ шүлэгт, Хувьсгал, хөгжил, эрх чөлөөний Хугаршгүй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл