Зөн билэгч Дмитрий Волховын хувийн цахим хуудсандаа нийтэлсэн нэгэн зөвлөгөө, тэмдэглэлийг сонирхуулж байна. …Итгэлийн тухай би дурдмаар байна. Удам угсааны тухай, удам судрынхаа их хүчинд итгэх тухайд бөө гэх үзэл оршиж байгаа. Та хэдийгээр зөн билэг, удам угсааны залгамж чанар, тэнгэр хүчинд итгэдэгггүй ч гэсэн өөрөө өөрийнхөө аливаа зүйлийг бүтээнэ, хүслээ биелүүлнэ гэсэн их итгэлээрээ л хүссэндээ хүрч амьдарч чадна. …
Мэдээ мэдээлэл
May, 2017
-
5 May
“Эрдэнэт”-ийг үнэгүйдүүлэх эхлэл
Үйл ажиллагаа явуулж байгаагүй, нэрээ хэдэнтээ өөрчилсөн компани 2016 оны гуравдугаар сард “Монголын зэс” корпораци болж хувирсан нь энэ компанийн нэр дээр Худалдаа хөгжлийн банкинд данс үүсгэх ажлын бэлтгэл үе шат байсан юм. Монгол Улсын Засгийн газар 2016 оны зургадугаар сарын 13-нд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпорейшн” ХХК-д худалдахыг зөвшөөрчээ. Шалгалтаар тухайн үед …
-
5 May
Монгол төрийн босго өндөр байх учиртай
Төрийн сүлдэндээ залбирч, төрөө дээдлэн хүндэлдэг монголчууд сар гаруйн дараа долоо дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гэж байна. Ганц тойргоос бус орон даяар бүх сонгогчдын шалгуураар сонгогддог гэдэг утгаараа төрийн тэргүүнээ ямар хүн байх ёстойг сонгогчид дор бүрнээ дэнсэлж суугаа. Ямар шалгуур, ямар хэмжүүрээр хандах нь тухайн сонгогчийн бүрэн эрх. Гэхдээ улс орон, ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн …
-
5 May
М.Энхболд VS Х.Баттулга
Улс төрийн хоёр гол хүчнээс 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо. Энэ удаад МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга нар төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх эрхээ аваад байна. Тэгвэл энэ хоёр эрхмийн хэн нь хэн бэ. Тэдний боловсрол мэдлэг, улс төрийн замналыг нь хамтдаа сонирхоё. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Түүний хувьд 1964 оны долдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. Боловсролын хувьд …
-
5 May
Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг түр хязгаарлана
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг 2017 оны 05 дугаар сарын 06-ны Бямба гарагийн өглөө 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд хааж, туршилт, шинжилгээний ажлыг гүйцэтгэхээр боллоо. Тус байгууламж нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд олон улсын стандартаар 3 жил ашиглах ёстой. Гэвч БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдах Яармагийн шинэ гүүр ашиглалтад ортол …
-
5 May
МХЕГ:Малын халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор зөөврийн ажлын байртай боллоо
БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /Тика/-ийн Улаанбаатар хот дахь зохицуулалтын газраас мэргэжлийн хяналтын байгууллагын Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ажлын байрны нөхцлийг сайжруулах, малын халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор зөөврийн ажлын байр, тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө. Уг арга хэмжээнд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, БНТУ-аас Монголд суух Бүрэн эрхэт Элчин сайд М.Ахмет Язал,ТИКА-гийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйя болон бусад …
-
5 May
Ипотекийн зээлийн 4-р сарын санхүүжилтэд 23.9 тэрбум төгрөг олгов
Ипотекийн зээлийн санхүүжилтийн шинэчилсэн журмын дагуу Монголбанк нь өөрийн эзэмшилд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрөөр ипотекийн зээлийг сар бүр санхүүжүүлж буй. 2017 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар Монголбанкнаас арилжааны банкуудад нийт 23.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олголоо. Үүнээс Улаанбаатар хотод 383 зээлдэгч, орон нутагт 322 зээлдэгч тус тус ипотекийн зээлд хамрагдав.
-
5 May
Монгол, Бельгийн байнгын зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байхаар тохиролцов
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Европын Холбоонд албан ёсны айлчлал хийх үеэрээ Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерстэй Брюссель хотноо өчигдөр /2017.05.05/ уулзав. Уулзалтаар талууд ардчилал, хүний эрхийн төлөө нийтлэг үнэт зүйлс, хамтын ашиг сонирхолд тулгуурласан Монгол-Бельгийн харилцаа, хамтын ажиллагааны ач холбогдлыг дахин нотлов. Гадаад харилцааны сайд нар хоёр талын харилцааны асуудлаар ярилцаж, эдийн засгийн хамтын …
-
5 May
ЦЕГ: Г.Маралмааг хүчирхийлсэн гэх цагдаагийн албан хаагчийн үхлийн шалтгааныг шалгаж байна
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Цогт, Г.Маралмаа нарыг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэж, үйлдсэн хэргийн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Т.Цогтод 20 жилийн хорих ял, Г.Маралмаад 23 жилийн хорих ял оногдуулсан билээ. Тэгвэл 23 жилийн …
-
5 May
“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн нээлт өнөөдөр болно
Элэг бүтэн монгол хөтөлбөрийн нээлт өнөөдөр Сүхбаатарын талбай дээр өнөөдөр 11-13 цагийн хооронд иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх өдөрлөг болно. Хөтөлбөрийн хүрээнд МУ-ын засгийн газрын 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор тус хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөр нь 2017-2020 оны хооронд хэрэгжих бөгөөд Монгол улсын 15-аас дээш насны бүх хүн амд хепатит В,С вирусийн халдварыг үе шаттайгаар илрүүлэх ажлыг зохион байгуулах юм байна. 2016 оны …
-
5 May
Улаан-Үдэд Монгол оюутан 00 өрөөнд хүүхдээ төрүүлээд хөнөөжээ
5 дугаар сарын 3-ны өглөө эрт Улаан-Үд хотын нэгэн дээд сургуулийн дотуур байрны 00 өрөөнд 17 настай Монголын иргэн нэгэн эмэгтэй оюутан ухаан алдсан байдалтай олджээ. Түүний дор нь амьгүй болсон шинэ төрсөн хүүхэд нь байжээ. Энэ хэрэгт ОХУ-ын Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйл “Төрүүлсэн хүүхдээ эх нь хөнөөх” гэдэг зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байна гэж Оросын Мөрдөн байцаах …
-
5 May
Якутын тайгад 11 хоног төөрсөн охин, нохой хоёрт зориулж хөшөө босголоо
Якутын онгоцны буудал дээр охин нохой хоёрын хөшөө бий. Хөшөөг 2014 онд Олом хотын оршин суугч дөрвөн настай охин нохойн хамтаар тайгын их аглаг ойгоор 11 хоног төөрөн явсаар олдсон гайхамшигт явдлаас сэдэвлэн бүтээгдсэн юм. Карина Чикитовын түүх бүх Якутчуудын анхааралд байж 11 хоногийн турш эрлийг тасралтгүй хийсэн байдаг. Харин эрлийн төгсгөлд охиныг эсэн мэнд олсон нь гайхалтай халуун дотно …
-
5 May
Л.Золбоо:Хөгжлийн бэрхшээлтэй гээд хөгжих эрхээ хязгаарлуулахгүй юмсан гэж боддог
Түүнийг багш нар маш их тэвчээртэй бас дайчин шаргуу хэмээн үнэлдэг Хэдхэн хоногийн өмнө “Маршал арт” галерейд “Салхи шиг хөөх хорвоо” нэртэй уран зургийн үзэсгэлэн нээгдсэн билээ. Уг үзэсгэлэнг өчигдөр зорьж очиж үзлээ. Биднийг өчигдөр “Маршал арт” галерейд очиход тог тасарсан харанхуй байв. Харин Л.Золбоо ганцаараа уран зургаа зурсаар сууж байлаа. Том гэгч цагаан цаасан дээр зураас цэгээр модон дээр …
-
5 May
Иргэдийн аюулгүй байдлыг хангахад орчин үеийн техник программ хангамж нэвтрүүлнэ
Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө гудамж, зам, талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналтын удирдлагын нэгдсэн төв бүхий “Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Тус цагдаагийн газраас төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд …
-
5 May
Ц.Бямбасүрэн:Байгаль дэлхийгээ хамгаалах ажлыг дан ганц албаныхан хийдэг юм шиг л ойлголт өнөөдөр бий болчихож
Энэ сарын 13,14-нд бүх нийтээрээ мод тарих өдөр тохиож байгаатай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэнтэй ярилцлаа. -“Мод тарих үндэсний өдөр” сарын аян өрнөж байна. Энэ хүрээнд салбар яамны зүгээс ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ? -Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 онд гаргасан 63 дугаар зарлигийн дагуу жил бүрийн хавар, намрын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл