Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 1 May

    Ийм хүнийг Элчин сайдаар илгээнэ гэв үү?

    Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнтэй холбоотой нэгэн таагүй мэдээлэл гарч ирлээ. Тэр “цаас” бидэнд бас олдов. Энэ баримттай холбоотой материалыг ахмад сэтгүүлч Т.Буянхишиг Breakingnews.mn мэдээллийн сайтад бичиж хэвлүүлсэн байна. Л.Пүрэвсүрэн өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажилладаг юм. Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн Монгол Улсаас ХБНГУ-д суух Элчин сайдаар томилогдох гээд өөд уруугүй явж байгаа бололтой юм. Түүнийг Элчин сайдаар томилох …

  • 1 May

    “Хүүхдийн эрхийг дээдэлж, гэр бүлийн хүчирхийллийг зогсооцгооё” өдөрлөг боллоо

    “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аяныг  2017 оны 4 дүгээр сарын 03-ний өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал  Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Боловсролын хэлтэс,Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, ДЗМОУБ, Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа. “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооцгооё” өртөөлчилсөн сургалтыг Ерөнхий боловсролын 12 сургуулийн 1500 …

  • 1 May

    Өмгөөлөгч нэртэй хууль зөрчигчийг хэн зогсоох вэ?

    Өөрөө хууль зөрчигч мөртлөө хууль сахиулах тухай ярьж явдаг нэг хүн байна. Түүнийг Г.Батбаяр гэнэ. Уг нь өмгөөлөгч мэргэжилтэй. Даанч мэргэжилтний хувьд дэндүү гологдмоор. Гэхдээ өөрийн мэргэжлийг ашиглаж, чадах, чадахгүйтэй хутгалдаж, нийгмийн анхаарал татсан бүхий л асуудалд буруу, зөрүү тайлбар хийж, орооцолдсоор явна. Багш нар нь сургууль дээрээ архиддаг, сонсголгүй сурагчиддаа бэлгийн дарамт үзүүлдэг … гээд 29 дүгээр сургуультай холбоотой …

  • 1 May

    Тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

    Цаг уур, орчны шинжилгээний газраас тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг гаргажээ. УУР АМЬСГАЛЫН ТОЙМ 1981-2010 оны дунджаар тавдугаар сард агаарын температурын дундаж нь Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 15-19 градус, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөлийн баруун, Архангайн баруун ба зүүн өмнөд, Говь-Алтайн хойд, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хэсэг, Завханы ихэнх нутгаар 5-9 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан …

  • 1 May

    Д.Эрдэнэбат: “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвээр мэдээлэл хийв

    УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвээр мэдээлэл хийлээ. Тэрбээр ”Төрийн сахилга хариуцлагыг сайжруулж, нэр хүндийг дээшлүүлэх асуудал бүх шатанд олон жил яригдаж, тодорхой шийдэл, арга, хэмжээ авдаг хэдий ч үр дүн туйлын хангалтгүй байна. Төрийн өндөр албан тушаалтны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн авлигаас ангид байж, тэдгээрийн манлайлах үүргийг бий болгох нь чухлаар тавигдаж …

  • 1 May

    МҮЭ-ийн холбоо орон даяар тайван жагсаал хийнэ

    Өнөөдөр “Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр” тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос  Сүхбаатарын талбай болон бүх аймгуудын төв талбайд 12-16 цагийн хооронд тайван жагсаал зохион байгуулах юм. Энэхүү тайван жагсаалын үеэр МҮЭ-ийн холбоо гурван зүйл шаардлагыг иргэд, хөдөлмөрчдийнхөө өмнөөс илэрхийлэх юм байна. Нэгдүгээрт, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийн биелэлтийг УИХ, Засгийн газраас шаардах, Хоёрдугаарт, …

  • 1 May

    Ж.Батзандан: “Улстөрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвээр мэдээлэл хийв

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Улстөрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвээр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төрийн албан хаагчдын тоо 2001 оноос хойш аажмаар өссөөр 2012 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 162769 төрийн албан хаагч, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 186458 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 3092 нь улс төрийн, 19687 нь төрийн захиргааны, …

  • 1 May

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    2017 оны 05 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын зарим газраар секундэд түр зуур 17-19 метр хүрч …

April, 2017

  • 29 April

    Дундговь, Өмнөговь аймгуудад түргэн тусламжийн 8 автомашиныг хүлээлгэн өглөө

    Энэ амралтын өдрүүдэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллаж эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах бөгөөд өнөөдөр тус аймгуудад нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн 8 автомашиныг хүлээлгэн өглөө. Тэрээр хэлэхдээ, 2017 оны төсөвт нийт сумдын 60 орчим хувьд парк шинэчлэл хийхээр тусгасан байгаа. Түүнийхээ эхний ээлжийн машинуудыг өнөөдөр Наран ургах зүгт байдаг Өмнөговь аймгаас эхэлж байгаадаа баяртай байна. …

  • 29 April

    Ж.Мөнхбат: Хотын дэд бүтэц, төлөвлөлт, үйлчилгээний асуудлыг зохицуулахад засаг захиргааны удирдлагын бүтэц шаардлагатай

    “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулга” хуралдаан нь “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвээр үргэлжилж байна.  Энэ сэдвийн талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат товч танилцууллаа. Тэрээр,  1992 оны Үндсэн хуулийн хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулахдаа хуучин нэгжүүдэд шууд харгалзуулан байгуулсан юм. Эдгээр нэгжүүдийг эдийн засгийн хувьд бие …

  • 29 April

    Улаанбаатар төмөр зам дагуу 13 нүхэн гарц, гүүр барина

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа болон холбогдох албаны хүмүүсийн хамтарсан баг өнөөдөр Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаатай танилцлаа. Хамтарсан баг “Улаанбаатар-1”, “Амгалан”, “Толгойт” өртөөний үйл ажиллагаа болон төмөр замын зурвас газруудад тулгамдсан асуудалтай танилцаж газар дээр нь хэрхэн шийдвэрлэх талаар  санал …

  • 29 April

    Цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээний аваргууд өнөөдөр тодорно

    Нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайдтай 2017 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан “Цэргийн насны болон өсвөр насны иргэдийн дунд эх оронч үзэл, хүмүүжил олгох” гэсэн заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 103 сургуулийн 2000 гаруй ахлах ангийн сурагчид оролцжээ. Үүнээс хоёрдугаар шатанд …

  • 29 April

    Ерөнхий сайд генералуудад хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн ой, Монгол генералуудын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр  генерал цолтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрээр эх орныхоо төлөө зүтгэсэн хичээл зүтгэл, хийж бүтээсэн бүхнийх нь төлөө генералууд, тэдний гэр бүлд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж гарын бэлгээ гардууллаа. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл хүнд байгаа …

  • 29 April

    Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн нэгдсэн эмнэлгийн шав тавих ёслол боллоо

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч С.Амарсайханы санаачилгаар БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-гийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүрэгт баригдах 50 ортой “Хүүхдийн нэгдсэн эмнэлэг”-ийн шав тавих ёслол 2017 оны 4-р сарын 28-ны өдрийн морин цагт боллоо. Энэхүү арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, “Хангарьд-Улаанбаатар” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга …

  • 29 April

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулгын эхний сэдвийг хэлэлцлээ

    Төрийн ордонд өнөөдөр  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буйанхдугаар зөвлөлдөх санал агуулгын хоёр дахь үе шат үргэлжилж байна. Зөвлөлдөх санал асуулгын эхний сэдэв буюу “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”  талаархи сэдвийн хэлэлцүүлэг 10.00 цагт эхэлж, оролцогчид тус бүртээ 15 хүнтэй 49 бүлэгт хуваагдан хэлэлцлээ. Эхний сэдвийн хүрээнд: – Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, …