Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 1 May

    ОУВС Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөтөлбөрөө хойшлуулжээ

    Олон Улсын Валютын Сан /ОУВС/ Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан хөтөлбөрөө түр хойшлуулж, манай Засгийн газарт олгох гэж байсан 425 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн хөтөлбөрөө түдгэлзүүлээд байна. Одоогоор шалтгаан нь тодорхойгүй байгаа ч гадаад валютын шилжүүлэгтэй холбоотой хуулийн өөрчлөлтийг нягтлан шалгахад тодорхой хугацаа шаардлагатай байгааг ОУВС-гаас мэдээлсэн байна. тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Сакер и-мэйлээр өгсөн тайлбартаа энэ тухай …

  • 1 May

    Моргейжийн санхүүжилтийн 25 хувийг орон нутагт олгоно

    Моргейжийн санхүүжилтийн 25 хувийг орон нутагт олгохоор шийдвэрлэжээ.Монголбанкнаас сар тутам олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрээр олгох зээлдэгчийн 25 хувь нь хөдөө орон нутгаас хамрагдсан байх чиглэлийг банкуудад өгсөн байна. Ингэснээр банкнаас зээлийн шийдвэр нь гарсан ч ипотекийн зээлийн санхүүжилт хүлээж байсан дийлэнх иргэдийн асуудал шийдэгдэхийн зэрэгцээ цаашид зээлийн хүртээмж орон нутагт нэмэгдэх бололцоотой болох аж. Орон нутаг дахь ипотекийн зээлийн …

  • 1 May

    Ч.Өнөрбаяр: Иргэд шүүхээс хүссэн мэдээллээ авах боломжийг бүрдүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Орхон аймаг дахь шүүхэд ажиллах үеэр МҮОНРТ-ийн “ММ агентлаг”-т тодруулга өглөө. -Шүүхийн шинэтгэл Орхон аймаг дахь шүүхэд хэрхэн хэрэгжсэнийг дүгнээч? -Монгол Улсын хэмжээнд 105 шүүхэд шүүхийн шинэтгэл хэрэгжсэн. Шүүх бүрэн нээлттэй боллоо. Тухайлбал, шүүх хуралдааны нээлттэй ил тод байдал хангагдаж, шийдвэр нь иргэдэд нээлттэй болсон. Төвийн бүсийн тулгуур аймаг Орхон аймгаас …

  • 1 May

    Танзанийн Ерөнхийлөгч хуурамч дипломтой 10 мянган хүнийг ажлаас нь халжээ

    ДОДОМА. /BBC/. Боловсролын бичиг баримтын шалгалтыг улс орон даяар явуулан, сургууль, коллежийн хуурамч гэрчилгээтэй хүмүүсийг илрүүлснийхээ дараа Танзанийн Ерөнхийлөгч Жон Магуфули 9900 гаруй төрийн албан хаагчдыг ажлаас нь  шууд халсан байна. 2015 оны 10 дугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсон Магуфули хээл хахуультай тэмцэх ажиллагааныхаа хүрээнд засгийн газрын хээл хахуультай тэмцэх албаны дарга, татварын газрын дарга, төмөр замын удирдах албан тушаалтан болон …

  • 1 May

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Европын Холбоонд албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Европын Холбоонд албан ёсны айлчлал хийнэ. Сайд Ц.Мөнх-Оргил Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхаж, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Федерика Могеринитэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Тэрээр мөн айлчлалынхаа хүрээнд Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Ивета …

  • 1 May

    “Уран гоёл”-ын шинэ төв үүдээ нээлээ

    Үндэсний хувцасны “Уран гоёл” урлангийн бүтээгдэхүүнүүдийн  загвар хийц, чанар үзэмж хэрэглэгчдийн  таашаалд үргэлж нийцдэг учраас үйлчлүүлэгч олонтой, захиалга ихтэй байдаг. Эднийх үйл ажиллагаагаа өргөжүүлж VIP захиалгын төв, өөрийн нэрийн барааны дэлгүүрээ өнөөдөр нээж байна.  Төмөр зам дахь “Ханбүргэдэй” худалдааны төвтэй айлсан үүд хаалгаа нээж буй “Уран гоёл урлан”-гийн шинэ төвөөр орж захирал Ш.Должинсүрэнтэй уулзлаа. -Манай урлан байгуулагдаад яг 3 жил …

  • 1 May

    Монголын Сайтын Холбоо ОХУ-ын Эрхүүгийн Их сургууль, Айст телевизтэй хамтран ажиллахаар боллоо

    Монголын Сайтын Холбоо ОХУ-ын Эрхүү мужийн сэтгүүлчидтэй хамтран ажиллана ОХУ-ын Эрхүү хотын захиргаа, ОХУ-ын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Эрхүү хотын салбар зөвлөлтэй хамтран 2017 оны 04 сарын 27-28-ны өдрүүдэд Эрхүү хотод “Иркутский меридиан” нэртэй медиа форумыг зохион байгуулав. Энэхүү чуулганд Монголын Сайтын Холбооны төлөөлөгчид урилгаар оролцжээ. Чуулганы хүрээнд ОХУ-ын алслагдсан нутгийн нэг болох Эрхүү мужийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй 200 …

  • 1 May

    Н.Энхбаяр хуульд зааснаар нэр дэвших боломжгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн нэг дэхь хэсэгт зааснаар УИХ-д суудалтай намууд дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэж заажээ. Эндээс УИХ-д суудалтай Монгол Ардын нам, Ардчилсан нам, Монгол Ардын Хувьсгалт нам /О.Баасанхүү нэг суудал авсан/ зэрэг намуудаас гурван хүн нэр дэвшиж өрсөлдөх нь тодорхой болоод байна. МАН-д буюу эрх баригчдад бодсон хүн бий биз. …

  • 1 May

    “Хадан гэрийн соёл” үзэсгэлэн нээгдэнэ

    МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНОО …Хан Тоорил би Ханат гэрээс салж Хадат гэрт очвол Хамаг хураасан улсыг минь Харж хамгаалж байх хүн Хаана хэн байх билээ?… хэмээн халаглан өгүүлсэн байдаг нь Дундад эртний нүүдэлчдийн өтгөс дээдсээ тэнгэрт үдэх нэгэн заншлыг тодхон сануулна. Сүүлийн 20 гаруй жилд хийсэн эртний судлалын үр дүнд Монгол орны уул нуруудын хадны агуй, хөмөгт нууцлан хөдөөлүүлсэн эртний хүмүүсийн …

  • 1 May

    Байгаль хамгаалагчдын түймрийн бэлэн байдлыг шалгалаа

    Жил бүрийн хавар, намрын хуурайшилтын улиралд ой хээрийн түймрээс байгаль орчин, эдийн засагт их хэмжээний хохирол учирдаг. 2016 онд улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн улмаас 14 аймагт 138 удаагийн ой хээрийн түймэр гарч, 31,3 мянган га ой, 3,2 сая га хээр түймэрт өртөж, байгаль экологид 10,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд гурван удаагийн ой, хээрийн түймэр …

  • 1 May

    Газар хөдлөлтын гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн хурал боллоо

    Нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар байнгын ажиллагаатай зөвлөлийн гишүүд 2017 оны 01 дүгээр улирлын хийсэн ажлын тайлан, барилгын чанар аюулгүй байдлын үнэлгээ, паспортжуулалтын ажлын үйл явц, “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн таницуулга, гишүүдийг холбоо зарлан мэдээллээр хангах, мэдээллийн харилцан ажиллагааны талаарх мэдээллийг хийж санал солилцлоо. Мөн Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгаас …

  • 1 May

    Б.Буджаргал хоногт хоёр цаг унтаж байжээ

    Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотноо дөрөвдүгээр сарын 17-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнд дэлхийн 24 орны 70 гүйгчид оролцохдоо зургаа болон 10 өдрийн гүйлтэнд хурд хүч, тэсвэр тэвчээрээ харуулсан юм. Тэдний дунд Монголын таван тамирчин багтсан бөгөөд Ц.Түвшинжаргал, Л.Сумъяа, Ж.Одгийв нар зургаа дахь өдрийн гүйлтэнд амжилттай оролцсон. Тэгвэл …

  • 1 May

    Х.Бадамсүрэн “Эрдэнэт”-ийн ҮЭХ-г улаан хамгаалагчдаараа бүрдүүлэх гэж байна

    “Эрдэнэт”-ийн захирал Х.Бадамсүрэн Үйлдвэрчний эвлэлээр оролдож эхэллээ. Өөрөөр хэлбэл ажилчдын эрх ашгийг хамгаалах зорилготой ҮЭХ-г өөрийнхөө улаан хамгаалагчдаар бүрдүүлэхээр улайрч байна. Тодруулбал, П.Баттөр, А.Болдбаатар, Т.Соёл-Эрдэнэ, Б.Эрдэнэбат нарыг сонгуульд өрсөлдүүлэх нэрээр шинэчлэн томилохоор зохион байгуулж байгаа аж. Уг дүрмийн бус сонгуульд оролцогчдод Х.Бадамсүрэнгийн баг далдуур дэмжлэг үзүүлж байгааг нууцалсан ч, ажилчдын дунд яриа өрнөөд эхэлжсэн байна. Ажилчдын эрх ашгийг хамгаалах ганц …

  • 1 May

    “Рио Тинто”-д болгоомжлох хоёр үндэслэл бий

    -Засгийн газраас УИХ-д өргөн барьсан тогтоолын төсөлд тусгагдаагүй байсан заалт гишүүн Ц.Даваасүрэнгийн саналаар нэмэгдэн орж ирсэн нь “том төслийн санхүүжилтыг дотоодын арилжааны банкуудаар дамжуулах” тухай байв. Хэрэв уг заалт хэрэгжвэл эдийн засаг дахь валютын урсгал, төсвийн орлого тэнцэлд эергээр нөлөөлж болохоор ч гадаадын хөрөнгө оруулагчид, тодруулбал, Рио Тинтогийн зүгээс “үгүй” гэж хэлэх хоёр ч шалтгаан байгаа аж- ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн …

  • 1 May

    Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь

    УИХ-ын хаврын чуулганы эхэнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асууд­лаар Зөвлөлдөх санал асуулга явуулах шийд­вэр гаргаж, УИХ-ын тогтоол батал­сан билээ. Улмаар Үндэсний ста­тис­ти­кийн байгууллагын санамсаргүй ар­гаар түүвэрлэсэн 1570 иргэн ажлын хэс­гийн боловсруулсан зургаан сэдвийн хү­рээнд санал өгөх ажил энэ сарын 12-ноос орон даяар эхэлсэн юм. Эдгээр ир­гэ­дээс 750 иргэнийг сонгон авч үндсэн зур­гаан сэдвийн хүрээний 13 асуудлаар хэлэл­цүү­лэг мэтгэлцээн өрнүүлэх үйл …