Мэдээ мэдээлэл

April, 2017

  • 27 April

    Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-д ажлын айлчлал хийж байна

    ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал Сергей Кужугетович Шойгугийн урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ 2017 оны 4 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж, Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн 6 дугаар бага хуралд оролцож байна. Айлчлалын эхний өдөр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсаас ОХУ-д сугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон Москва хотноо …

  • 27 April

    Ерөнхийлөгчийн сонгууль ба АН-ын хувь заяа

    Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан хаврын улс төрийн халуухан сэдэв болчхож. Ардчилсан Монгол Улсыг удирдах чин хүсэл, нөгөө талаар мөрөөдөл тээсэн хүмүүс улс төрийн намууд дунд бишгүй олон гэдэг нь хэвлэлээр яригдаж буй горилогчдын жагсаалтаас илхэн харагдана. Нам болгон дотроо ил далд өрсөлдөөн явуулж, дотоодын дэмжлэг авахын тулд сэм, сэмхэн уулзалтууд хийж байгаа сурагтай. Хууль ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч тавдугаар …

  • 27 April

    Тариалан эрхлэгчдэд 5800 тонн улаан буудайн элит үр худалдана

    Энэ жил 13 аймгийн 1350 орчим аж ахуйн нэгж, иргэн 381.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 362,1 мянган га талбайд улаанбуудай тариалахаар төлөвлөсөн байна. Үүнд нийтдээ 54.3 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд 4,1 мянган тонн улаанбуудайн үр дутагдах тооцоо гарчээ . Засгийн газрын хуралдаанаар энэ тухай хэлэлцээд хаврын тариалалтад зориулж улсын нөөцөд хадгалж байгаа стандартын шаардлага хангасан нийт 5800 …

  • 27 April

    Жек Ма: “Машинууд хүний хийж чаддаггүйг л хийх ёстой”

    Хятадын тэрбумтан Жек Ма ирэх арван жилүүдэд болох нийгмийн өөрчлөлт, уруудалтад бэлтгэлтэй байхыг анхаарууллаа. “Ирэх 30 жилд дэлхийн өвчин жаргалаасаа их байх болно” гэж тэр Жэн Жөүд болсон энтрепренерийн хурлын үеэр дурджээ. Тэрбээр цааш нь “Ирэх 30 жилийн нийгмийн зөрчлүүд бүх салбаруудад томоор нөлөөлнө. Бид роботуудтай яаж харьцах аргаа үндсээр нь өөрчлөх ёстой. Тэгснээр интернет – эдийн засаг, роботоос учрах …

  • 27 April

    Ч.Раднаабазар: Бид үр хүүхэддээ нөхөн сэргээсэн, ашиглаж болохуйц газар нутгийг өвлүүлэн үлдээх ёстой

    Налайх дүүргийн ЗДТГ-аас дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл болон ашигт малтмал ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад барилгын материал, элс, хайрга, дайрга, тоосгоны зэрэг үйлдвэрүүдийн төлөөлөл болсон 40 гаруй хүн оролцож, дүүргийн нутгийн захиргааны байгууллагаас явууллагаас явуулж байгаа бодлого шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа. Уулзалтын нээлтэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож хэлсэн үгэндээ “Та бид …

  • 27 April

    М.Батжаргал: Архангай аймагт төрийн албанаас 215 хүн хууль бусаар ажлаасаа халагдсан

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ардчиллын өлгийн нутаг Архангай аймгийн Цэцэрлэг хотод ажилалаа. Тэрээр шинэчлэлийн ажлын хүрээнд 21 аймаг есөн дүүргийн шинээр сонгогдсон дарга, ҮБХ-ны гишүүд, намын хорооны гишүүдийг батламжилж байгаа юм. Архангай аймгийн Ардчилсан намын хорооны өргөтгөсөн хуралдааныг нээж аймгийн намын дарга М.Батжаргал хэлэхдээ “Ардчилсан намын шинэчлэлийн аянд манлайлагчдын эгнээнд явж МАН-ын дангаар ноёрхох үзлийн эсрэг үнэт зүйл, үзэл бодлоо …

  • 27 April

    ОБЕГ: Харуулын ажилтан ил гал түлж болгоомж алдсанаас түймэр гарсан нь тогтоогдоод байна

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан-Уулын “Нүхтийн-Ам” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар 2017.04.26-ны өдрийн 12:22 цагт ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, Нийслэлийн аврах 105 анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой …

  • 27 April

    Д.Cүхбаатарын талбайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг болно

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд  зохион байгуулагдана. Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрууд хамтран төрийн үйлчилгээг үзүүлэхээс гадна иргэдэд хууль тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчилан таниулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, хөнгөлттэй эмийн жороор үйлчилнэ. Мөн Нийслэлийн иргэдэд …

  • 27 April

    Өнөөдөр нийслэлийн “Хөрс хамгаалах өдөр”

    Нийслэлийн хэмжээнд жил ирэх тусам хөрсний хүнд металлын агууламж, нянгийн бохирдол нэмэгдэж байгаа мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар нотлогдож байгаа юм. Хөрсний бохирдолд гол нөлөөлж буй хүчин зүйл нь Гэр хорооллын 200,000 нүхэн жорлон, өвөл бохир ус, үнсээ гудамжинд ил задгай асгаж хавар нь гэсдэг байдал, авто машины ашигласан тос масло гэх мэт зүйлс нь хөрсний бохирдлыг нэмэгдүүлж, хүмүүсийн эрүүл амьдрах орчныг …

  • 27 April

    Нийтийн тээврийн өнгө үзэмжийг сайжруулах сарын аян зохион байгуулж байна

    Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн өнгө үзэмжийг сайжруулах сарын аян зохион байгуулж байна. Тус аяны зорилго нь нийслэлийн Тээврийн газрын ажилтан, албан хаагчид, автотээврийн хяналтын улсын байцаагч нар “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 улсын стандартын мөрдөлтөнд хяналт тавьж, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, цэвэрлэгээг сайжруулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, аж ахуйн нэгж байгууллагуудын дотоод хяналт …

  • 27 April

    МАН-ын удирдах зөвлөл хаалттай хуралдаж Ц.Гарамжав гишүүн саналаа татлаа

    МАН-ын Удирдах зөвлөлийн хаалттай хуралдаан саяхан өндөрлөж, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр Зөрчлийн тухай хуульд оруулсан саналыг нь эгүүлэн татуулахаар болжээ. Энэ талаар Ц.Гарамжав өөрийн facebook хуудаснаа   албан ёсоор илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ “Хууль зүйн байнгын хороон дээр гаргасан саналаа албан ёсоор татаж байгаагаа мэдэгдэж байна. Хүний алдар нэр гэдэг бол мөнгөөр үнэлэшгүй үнэ цэнэтэй …

  • 27 April

    Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад  нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар хур тунадас орохгүй. Салхи  ихэнх нутгаар их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр. Хүрэн бэлчир орчмоор 9-14 хэм, Алтайн …

  • 26 April

    Японы сайд байгалийн гамшгийн талаар хэлсэн үгнийхээ төлөө огцорчээ

    ТОКИО./NHK/. 2011 оны газар хөдлөлт болон цунамийн гамшигт нэрвэгдсэн бүсүүдийг сэргээн босгох ажлыг хариуцаж буй Японы сайд уг гамшигтай холбогдуулан хэлсэн үгнийхээ төлөө огцрохоос аргагүйд хүрчээ. Сэргээн босголтын сайд Масахиро Имамүра мягмар гарагт Либерал Ардчилсан намын бүлгийн хурлын үеэр “нийслэл Токио хотыг бус харин зүүн хойд нутгийн Тохокүгийн бүсийг гамшиг нэрвэсэн нь азтай хэрэг” гэж хэлсэн байна. Түүний хэлснээр, 2011 …

  • 26 April

    Түймрийн аюултай саруудад бугын эвэр түүж, бэлтгэхийг хориглолоо

      Түймрийн нэн аюултай зэрэглэлийн хуурайшилттай холбогдуулан жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд ой, ойт хээрийн бүсэд байгалийн жамаараа унасан бугын яаан эвэр түүхийг хориглосон тушаалыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гаргалаа. Ингэснээр ой, хээрийн түймэр, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадах юм.   …

  • 26 April

    Г.Уянга ТТЭНН-ын даргаас чөлөөлөгдөж, Ц.Баянбилэг эргэн томилогджээ

    Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцсэн байна. Улсын Дээд шүүх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар Ц.Баянбилэгийг сонгосныг хүлээж авчээ. Мөн намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэжээ. Ингэснээр Г.Уянга …