Мэдээ мэдээлэл

April, 2017

  • 25 April

    Киргизийн парламент дахь сөрөг хүчний тэргүүнд шүүхээс ял оноолоо

      Киргиз улсын парламент дахь сөрөг хүчний тэргүүн, социалист Ата-Мекен (“эх орон”) намын дарга Омурбек Текебаевт ял оногдуулсан тухай тус улсын Үндэсний аюулгүй байдлын хороо (ҮАБХ)-ноос мэдээлсэн байна. Тухайлбал, ҮАБХ-ноос: “Омурбек Текебаев болон Онцгой байдлын дарга асан Дуйшонкулу Чотонов нарыг Киргиз улсын Эрүүгийн хуульд заасан хахуулийн гэмт хэрэгт сэжиглэн шалгаж, шүүхийн хэргийг эцэслэн шийдвэрлэлээ” гэжээ. Тус хороо нь энэ оны …

  • 25 April

    Урантай холбоотой авлигын хэрэгт Украины төрийн хоёр өндөр албан тушаалтан баривчлагджээ

      Украины парламентын гишүүн асан болон эрчим хүчний компаний орлогч захирал нар баяжуулсан ураны үнийг хөөрөгдөж, 17.3 сая ам.доллар залилах гэж байсныг илрүүлэн шалгаж байгаа талаар тус улсын Авлигын эсрэг товчооноос мэдээллээ. Уг хэрэгт парламентын эрчим хүчний хорооны дарга асан Микола Мартиненко Австри Улсад бүртгэлтэй өөрийнхөө эзэмшдэг гэх компаниар дамжуулан ашиг олсон байж болзошгүй хэмээн сэжиглэгджээ. Товчооноос мэдээлснээр, “Steuermann investitions …

  • 25 April

    Сэрэмжлүүлэг: “Номин”-д нэг өдөрт таван хүн гэмтэх ёстой юу

    “Номин холдинг” ХХК  хүнс, хувцас, цахилгаан барааны сүлжээ дэлгүүрээс гадна даатгал, харуул хамгаалалт, цэцэрлэг, цэвэрлэгээ зэрэг олон үйл ажиллагаа явуулдаг. Зарим нэг үйлчилгээ хэл ам дагуулдаг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дүүрэн байгаа.  Энэ удаад тус байгууллагын “Терранова”-аар орж гарахдаа дээд зэргээр сэрэмжтэй байхыг олон нийтэд сэрэмжлүүлж байна. 2017 оны 04-р сарын 02-ны өдөр 3,4-р хорооллын “Терранова”-ын дүүжин тааз нуран үйлчлүүлж …

  • 25 April

    “ДЦС-IV”-өөс зарласан тендер хэн нэгний халаасыг дүүргэх ажил биш баймаар сан

    Нар, салхи, усан гэсэн сэргээгдэх эрчим хүчээр улсынхаа хэрэгцээг бүрэн хангаж, цаашлаад эрчим хүч экспортлох зорилт төр, засгаас тавьж байгаа. Түүний зэрэгцээ V цахилгаан станц барих гэж олон жил ярьж буй ч өдий хүртэл ажил хэрэг болгож чадаагүй л яваа. Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн хэрэгцээг орос ах нарын барьж өгсөн II, III, IV цахилгаан станц хангасаар байна. Хамгийн гол …

  • 25 April

    Асасекирюү Б.Дашням ояката болохын тулд японы иргэн болжээ

    Японы мэргэжлийн сумо бөхийн анхдагчуудын нэг болох Монгол Улсын харцага Л.Бадарчийн хүү Асасекирюү Б.Дашням Япон Улсын иргэн болжээ. Тэрээр мэргэжлийн сумо бөхийн дэвжээний ояката болохын тулд ийм шийдвэр гаргасан аж. Их аварга Асашёорюү Д.Дагвадоржтой нэгэн дэвжээнд барилдаж, цагтаа Сэкиваке цол хүртэж явсан тэрбээр өдгөө макүшита зиндаанд барилдаж байгаа юм. Зодог тайлаад Ояката болох хүсэлтэй түүнд Японы иргэншилтэй болох нь нэлээн …

  • 25 April

    Олборлох салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаар зөвлөлдөх уузалт боллоо

    УИХ-ын гишүүн, УИХ дахь Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч А.Ундраа, гишүүн М.Оюунчимэг нар өнөөдөр Олборлох салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаар зөвлөлдөх уузалтад оролцлоо. Гишүүн А.Ундраа, М.Оюунчимэг нар Канад Улсад Эрх зүйн орчинг сайжруулах шилдэг туршлага судлах аялал болон АНУ-д Уул уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр олон улсын манлайлагчдын хөтөлбөрт  хамрагдсан юм. Олборлох салбарын өнөөгийн эрх зүйн орчныг …

  • 25 April

    Сураггүй алга болсон хүүг нийтийн байранд хорьж байсан нь тогтоогдоогүй байна

    “Сураггүй алга болсон хүүг нийтийн байранд хорьж байжээ” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нийтлэгдсэн нь олны анхаарлыг татаж байна. Дээрх мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байгаа юм. Сураггүй алга болсон гэх 14 настай Д нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээсээ гарахдаа “Сургуульдаа давтлагад явлаа” гэж хэлээд Цэцэрлэгт хүрээлэнд очиж зүс …

  • 25 April

    Урт цагааны урд талын худалдааны асруудыг шилжүүлж, автозогсоол барьж байна

    “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс Чингэлтэй дүүргийн III хороо, Урт цагааны урд талын 3,158 метр квадрат талбай бүхий авто зогсоолын шинэчлэлтийн ажлыг эхлүүлжээ. Авто зогсоолын шинэчлэлийн ажлын явцтай нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Тохижилт, үйлчилгээ нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, ЧД-ийн замын цагдаагийн тасгийн дарга Б.Сүхбат нар өчигдөр танилцлаа. Жуулчны гудамж, “Бөмбөгөр” худалдааны …

  • 25 April

    “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх” зөвлөмжийг баталлаа

    Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг өчигдөр зохион байгууллаа. Зөвлөлгөөнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн Б.Ундармаа Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг, …

  • 25 April

    Оюутан цагдааг маргааш бүртгэнэ

    Жуулчны улирал эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбооноос хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг ирэх зургаадугаар сарын 1-нд эхлүүлэхээр ажиллаж байна. Оюутан цагдаад их, дээд сургуулийн аялал жуулчлал, олон улс судлал, хууль эрх зүйн ангийн болон гадаад хэл, Монголын түүх, соёл, зан заншлын мэдлэгтэй оюутнууд хамрагдах боломжтой юм. Түүнчлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 26-ний өдөр …

  • 25 April

    Умард нутгийн усан хотхон-Гүбэй

    Бээжин хотоос хурдны замаар 3 цаг хэртэй давхиад “Гүбэй усан хотхон” хэмээх Мин, Чин гүрний үеийн “эртний тосгон”-д хүрнэ. Өөрөөр хэлбэл цаг хугацааны хонгилоор цагт зуун жилийн хурдтай давхиад хөх тоосгон хэрэм, вааран дээвэр, сийлбэртэй цонх, цаасан дэнлүүтэй эртний хотод очно гэсэн үг. Гүбэй усан хотхон Бээжин хотын Ми-Юүнь дүүрэгт байх бөгөөд 2010 онд 4 тэрбум 500 сая юаний хөрөнгө …

  • 25 April

    НИТХ дахь АН-ын бүлэг хар тугалга, хорт утаа хоёртой тэмцэнэ

    Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг нийслэл хотын агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг зарласнаас хойш олон жил өнгөрч байна. Гэвч үүнд санаа зовнихоос цаашгүй л байгаа. Тэгвэл эрдэмтэн судлаачдын гаргаж буй дүгнэлт, хэрхэн үүнээс ангижрах асуудалд анхаарал хандуулах цаг болжээ. Тийм ч учраас НИТХ дахь АН-ын бүлгээс “Хотын шийдэл” хэлэлцүүлэг Хөрсний бохирдлын асуудлыг хөндлөө. Энэ …

  • 25 April

    Д.Сарангэрэл:Миний хувьд цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой гэж үздэг

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл өчигдөр Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 166 дугаар цэцэрлэгүүдэд ажиллав. Эхлээд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэгт ажиллалаа. Уг цэцэрлэг 1941 …

  • 25 April

    Өрсөлдөх эрхийг нь хязгаарласан гэж үзэж цэцэд хандав

    Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалтын зохицуулалт нь өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилснаас бусад хуульчдын Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан албан тушаалд өрсөлдөх эрхийг хязгаарласан гэж иргэн П.Оюунчимэг үзжээ. Тиймээс дээрх хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор  тэрбээр Үндсэн хуулийн цэцэд …

  • 25 April

    С.Эрдэнэ: Нийт гишүүдийн саналаар Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодорч, та бүхний хичээл зүтгэлээр ялалт байгуулах учиртай

    1990 онд Ардчилсан хувьсгал ялснаас хойш 27 жил өнгөрчээ. Гэвч Говь-Алтай аймагт энэ 27 жилийн 24-т нь “коммунистууд” засаглажээ. Өөрөөр хэлбэл, МАН 24 жил Говь-Алтай аймагт ноёрхсон гэсэн үг. Гэлээ гээд энэ аймаг хөгжил дэвшилд хүрсэн нь үгүй. Харин 2012-2016 оны хооронд Ардчилсан нам засаг барихдаа “Гудамж төсөл” ийн хүрээнд энэ аймагт зам талбай, гэрэлтүүлэг, усны хангамж зэрэг дэд бүтцийн …