Мэдээ мэдээлэл

April, 2017

  • 20 April

    Эрээн-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхэлжээ

    Өнгөрөгч 15-ны өдөр Улаанбаатар хотоос хөөрсөн “Хүннү Эйр” компанийн “MR8861” нислэг Хятад Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотод газарджээ. Ингэснээр Монгол-Хятад Улсын хуурай газрын хамгийн том боомт болох Эрээн хот болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хооронд анх удаа шууд нислэг үйлдэгдэж эхэллээ. “Хүннү Эйр” компани Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж байгаа бөгөөд дээр дурдсан 15-ны өдрийн нислэг Эрээн хотод …

  • 20 April

    Ц.Элбэгдорж:36 хуулийг УИХ-аар батлуулсны дийлэнх нь шударга ёс, хуулийг засаглалыг тогтоох, авилгагүй нийгмийг бий болгоход чиглэсэн байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн тавих зорилгоор Монголын медиа корпорациас “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж байгаа билээ. Гурав дахь удаагийн хэлэлцүүлгийг “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” сэдвийн дор өнөөдөр МҮЭСТО-ны хурлын танхимд зохион байгууллаа. Уг зөвлөлдөх хэлэлцүүлэгт хөндлөнгийн “МЕС” судалгааны төвөөс санамсаргүй түүврийн аргаар сонгосон 450 гаруй “Ардын эксперт” оролцов. Монгол Улсын …

  • 20 April

    Батлан хамгаалахын сайд хариуцлага тооцох хугацаатай үүрэг өглөө

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ даргалан явуулав. Сайдын зөвлөлийн хуралдаанаас Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 350 дугаар ангийн хээрийн дадлага сургалтын үеэр хоёр цэргийн алба хаагч амь үрэгдсэн ноцтой хэрэгт шууд хамаарал бүхий ажил хариуцсан албан тушаалтнуудад холбогдох  хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож …

  • 20 April

    Тавдугаар сарын 01-ний дотор бүх тендерийг зарлаж дуусгана

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай тайлан, үнэлгээний дүнг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Үүнтэй холбогдуулан: –  Илэрсэн зөрчил, дутагдалд дүн шинжилгээ хийн, зөрчлөө давтан гаргахгүй байх, энэ онд бараа, ажил үйлчилгээ худалдан авах тайлангийн үнэлгээнд хангалттай буюу түүнээс дээш үнэлгээ авсан байх –  Энэ онд бүх сонгон шалгаруулалтыг цахимаар зарлах –  …

  • 20 April

    Улсын наадмын төсвийг 2.1 тэрбум төгрөгөөр батлав

    Засгийн газрын ээлжит 17 дугаар хуралдаанаар Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2 тэрбум 107 сая төгрөгөөр баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө. Наадмын төсвийн гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүхэд …

  • 20 April

    Банкны салбарт 100 сая ам.долларын санхүүжилттэй хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Банкны зээлийн эргэн төлөлт доголдож, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэнээр зээлдэгчдийг санхүүжүүлсэн банкны төлбөрийн чадвар алдагдах, санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагаа доголдох бодит эрсдэл үүсдэг. Энэ бүхнээс үүдэн Засгийн газар  банкны салбарт бүтцийн шинэчлэл хийж, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөх зорилгоор “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэхээр тохиролцжээ. …

  • 20 April

    Цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар хийж байгаа ажлаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Дээрх зорилтот бүлгийн ажиллагсдын цалингийн зээлийн хүү, шимтгэлийг хоёр үе шаттай бууруулахаар Төрийн банкны удирдлагуудтай урьдчилан тохирсон байна. Эхний ээлжинд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын …

  • 19 April

    ТҮЦ эрхлэх журмыг шинэчлэн баталлаа

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж нийт найман асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журам батлах тухай” 126 дугаар тогтоолыг хүчингүй болгов. Ингэснээр дүүргийн Засаг дарга нар газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх, эргүүлэн авах ажлыг хийж хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа юм. Мөн хурлаар ТҮЦ эрхлэх журмыг шинэчлэн баталсан байна. Журамд ТҮЦ байршуулах газар, ТҮЦ-ийн хэмжээ, тохижилт болон цагийн хуваарийг …

  • 19 April

    Экспортын гэрчилгээгүй эд зүйлс хил нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлэв

    Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар иргэн Б нь экспортын гэрчилгээ болон бусад  холбогдох баримт бичгийн бүрдэлгүй 64.8 кг гүзээг дугуйндаа нууж улсын хилээр гаргахыг завдсаныг илрүүллээ. Түүнчлэн иргэн Ц нь экспортын гэрчилгээ болон бусад баримт бичгийн бүрдэлгүй аквариумын загас зургаан уут, мэлхий зургаан уут, хар гүрвэл нэг уутыг нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан. Иргэн А экспортын гэрчилгээгүй, …

  • 19 April

    Ерөнхий сайд Жембориг дэмжиж захирамж гаргав

    Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 52 тоот захирамжаар Ази, Номхон далайн бүсийн скаутуудын 31 дүгээр жемборийг зохион байгуулах ажлыг удирдан зохицуулах үүрэг бүхий хорооны бүрэлдэхүүн батлагдаад байна.  Ерөнхий сайдын захирамж батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Засаг Даргын А/166 тоот захирамж болон Хэнтий, Завхан, Ховд зэрэг аймгуудад арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулагдсан. Ази, Номхон далайн бүсийн скаутын жембори …

  • 19 April

    Сүлжээний бизнест хууртахгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа

    Элдэв нэртэй пирамид сүлжээний үйл ажиллагааг иргэд хууль бусаар явуулж, бусдыг залилсан хэрэг гарчээ. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст энэ төрлийн хууль бус үйлдэлтэй холбоотой гомдол мэдээллүүд ирсний дагуу шалгаж эхэлсэн байна. Иргэдийн их хэмжээний мөнгө хөрөнгийг залилсан “Жи тайм” сүлжээний хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм. Иймд иргэдийг …

  • 19 April

    Жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг Нийслэлийн “Хөрс хамгаалах” өдөр болгон зарлалаа

    Улаанбаатар хотын хөрс, ус, агаар, орчны бохирдол тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг Нийслэлийн “Хөрс хамгаалах” өдөр болгон зарлалаа. Түүнчлэн нийслэлийн “Хөрс хамгаалах” өдрийг жил бүр тогтмол тэмдэглэж, нийслэлийн хөрс, ус, агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж, ажиллах аж. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Тэргүүлэгчдээс Нийтээр …

  • 19 April

    Гадаадын банкуудыг Монголд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн өнгөрсөн оны сүүлээр өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд гадны банкуудыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан юм. УИХ-ын гишүүн Н.Чинзориг, “Өнөөдөр банкны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 14 банкны дийлэнх нь …

  • 19 April

    Зуслангийн газрыг цахимаар олгоогүй гэв

    Зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх ажил цахим хэлбэрээр явагдаж байна гэсэн мэдээлэл цахим хуудсаар гарсан нь ташаа мэдээлэл болохыг Нийслэлийн Газрын албанаас албан ёсоор мэдэгдэж байна. Зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газрыг нь өмчлүүлэх ажил холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэвийн явагдаж байна. Харин иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил түр хугацаагаар зогсоод байгаа юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

  • 19 April

    “МОНГОЛСАТ-1” дагуулыг ашиглаж эхэлснээр интернэтийн хэрэглээний үнэ өнөөгийнхөөс 50 хувь хямдарна

    Монгол Улс өнөөдрөөс эхлэн сансар огторгуйд “Монголсат-1” нэртэй хиймэл дагуултай болсон тухай батламжийг “ABS” (Asia Broadcast Satellite) компанийн захирал Томас Чой Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардууллаа. УИХ-ын дарга М.Энхболд 2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа сансрын хиймэл дагуулыг ашиглан өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг газрын байршил үл хамааран Монгол орны өргөн уудам бүс нутаг даяар …