Дэлхийн сэтгүүлчдийн форум БНСУ-д 2017 оны 4 сарын 2-8-ны өдрүүдэд болж байгаа тухай мэдээллийг бид хүргэсэн. Энэхүү форумд дэлхийн 55 орны 90 гаруй сэтгүүлчид оролцож байгаа бөгөөд тэд Энхтайваны асуудалд сэтгүүлчдийн оруулах хувь нэмэр гэсэн сэдвээр форумаа зохион байгуулан, хэлэлцүүлэг өрнүүлсний дараагаар БНСУ-ын зарим хотуудаар аялж, Хан үндэсний уламжлал, түүх соёлтой танилцахын зэрэгцээгээр 2018 онд Өвлийн олимп болон өвлийн пара олимп болох Пёнчан хотын Олимпын бэлтгэл ажил, бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцлаа. Өвлийн олимпыг БНСУ-д …
Мэдээ мэдээлэл
April, 2017
-
5 April
Хорооллын “Номин”-гийн тааз нурж, үйлчлүүлэгчийг гэмтээв
Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийн бэлэн хувцасны /Теранова/ тасагт барилгын тааз нурж хүн осолдсон тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шуурхай албанаас ирүүлсэн мэдээллийн дагуу ослын газар дээр Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ууганбаатар, Д.Цэцэгбадам, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Жаргал нар ажиллалаа. “Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийн бэлэн …
-
5 April
29 дүгээр тусгай сургуулийн хашаанд олгосон газрын захирамжийг хүчингүй болголоо
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн хашаанд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2015 оны нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийгмийн хамгааллын төв” барих зориулалтаар 900 м.кв газрыг эзэмших гэрчилгээ авч, барилгын ажил эхлүүлэхээр ажиллаж байсан юм. Уг захирамж нь Газрын тухай хуулийг зөрчин төрийн байгууллагаас төрийн байгууллага руу шилжүүлсэн байна. Монгол улсдаа ганцхан тооцогддог тусгай сургалттай сургуулийн газарт төрийн байгууллага …
-
5 April
Ой, хээрийн түймрээс сэргийлэх тухай тушаал гарлаа
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд зэрэг аймгуудад 16 удаагийн ой, хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 13 га ой, 3685 га хээр, нийт 3698 га талбай бүхий ой, бэлчээр түймэрт өртжээ. Түймэр гарч байгаа шалтгааныг урьдчилсан байдлаар авч үзэхэд иргэд, айл өрх ил задгай үнс нурмаа хаях, татсан тамхиа унтраалгүй орхих зэргээс үүдэлтэй …
-
5 April
Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхийг УИХ-аас шаардав
Монгол Улсын Их Хуралд Шаардлага хүргүүлэх тухай 2017 оны 04 дүгээр сарын 04 Улаанбаатар хот Дүр эсгэсэн ардчилал дэглэж, бүр дарангуйлах шуналдаа автсан авторитар буюу улс төр-эдийн засгийн цөөнх- МАНАН бүлэглэлийн савраас Монголын төр, Монголын ард түмэн чөлөөлөгдөх цаг нэгэнт ирснийг сэрээн сануулахын ялдамд дараах ноцтой …
-
5 April
Камержуулалт болзолт уралдаан зарлалаа
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 60 …
-
5 April
С.Батболд: Түгжрэлийг бууруулахын тулд авто зогсоолыг нэмэгдүүлнэ
Улаанбаатар хотод тулгамдсан томоохон нэг асуудал нь автозамын түгжрэл. Түгжрэлийн гол шалтгаан нь стандартын шаардлага хангасан зогсоолгүйтэй холбоотой гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс хотын түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх явдал гэж хотын удирдлагууд үзэж байна. Бүтээн байгуулалтын улиралд ч автозогсоол олноор байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, энэ онд нийслэлд 70 орчим байршилд зогсоол байгуулна. Ялангуяа гуравдугаар шатлалын …
-
5 April
Ногоон байгууламжийн талбайн хаврын арчилгааг эхлүүллээ
Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн алба нийтийн эзэмшлийн гудамж талбайн хаврын арчилгааны ажлаа 2017 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлүүллээ. Уг ажлын хүрээнд хариуцсан нийтийн эзэмшлийн хуваарьт гудамж талбайн ногоон байгууламжийн мод, ургамлын хашлагын хог, навчийг цэвэрлэн мод, бут сөөгний тогооны хөрс сийрүүлэлтийг хийж байна. Мөн хаврын цэнэг усалгааг эхлүүлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ …
-
5 April
С.Зоригийн хэргээр “хэлмэгдсэн” Д.Энхбатын үхэлд хэн хариуцлага хүлээх вэ
Нэлээд хэдэн жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц нарын дөрвөн хүн Дамирангийн Энхбат хэмээх Монгол Улсын иргэнийг Франц Улсаас хулгайлан авчирсан байдаг. Түүнийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг “хөнөөсөн” нөгөө “Батаа”, “Оюунаа” хоёрын “Батаа” нь хэмээн сэжиглэж Францаас хулгайлж Германаар дамжуулан Монголд авчирсан. Улмаар түүнийг С.Зоригийг хөнөөснөө хүлээ хэмээн хэрцгийгээр тамлаж амь насыг нь хохироосон юм. …
-
5 April
Ж.Эрдэнэболд: Камержуулалт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой
ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд нар өнөөдөр камержуулалтын болзолт уралдаан зарлаж байгаа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тодруулбал, ГХУСАЗЗ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Нийслэл хотын хэмжээнд дүүрэг, хороо, сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлгүүд, иргэд олон нийтийн дунд 60 сая төгрөгийн шагналын …
-
5 April
Иргэдийн орлогыг дээшлүүлж, залуучуудын ажил эрхлэлтийн дэмжих хөтөлбөр хэрэгжинэ
“Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийн нээлт боллоо. Мэрси Кор олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй уг төсөл хөтөлбөрийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт тэргүүтэй төлөөлөгчид оролцов. “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн …
-
5 April
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа байрлуулах байршлууд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах байршлуудыг дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталлаа. Хавсралтаар уг байршлуудыг хүргэж байна. Дүүргүүдийн нэр дээр дарж, нэмэлт мэдээллийг харна уу. Хан-уул Баянзүрх Сүхбаатар Налайх Баянгол Багахангай Багануур Сонгинохайрхан Чингэлтэй
-
5 April
УИХ-ын дарга М.Энхболд:Монголын ард түмэн биднээс сахилга хариуцлагыг, ёс жудгийг нэхэж байна
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хаврын анхны чуулган эхэлж байна. Намрын ээлжит чуулган өндөрлөснөөс хойших завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд эх орныхоо 21 аймгийн 250 гаруй …
-
5 April
Д.Эрдэнэбат: МАН-ын “согтуу” бодлогыг өөрсдөөс нь асуу
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг “Чухал хүн” буландаа урьж ярилцлаа. УИХ-ын хаврын чуулган эхэлж буй энэ үед сөрөг хүчний бүлэг хэрхэн ажиллаж, улс төрийн ямар акц хийх нь тун сонирхолтой байгаа. Тэр дундаа улс төрийн “хатуу самар” гэгддэг Д.Эрдэнэбатаар Ардчилсан нам бүлгээ удирдуулж эхэлснээс хойш анхны чуулган өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Түүний зүгээс улс төрийн ямар тоглолт …
-
5 April
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-ын Хаврын чуулганд хэлсэн онцлох ишлэл
Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Улсын Их Хурлын Хаврын чуулганы нээлтэд төрийн тэргүүний хувиар сүүлчийн удаа үг хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чуулганы нээлтэд хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. -Хариуцлагагүй төрд их мөнгө гай л болно .Монголыг улам хямраана -Манай сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцохын тулд бусдаас валютын зээл авах хэрэггүй – Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй хариуцлага гэдгийг мартаж болохгүй -“Олдвол өлддөг” зовлонг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл