Мэдээ мэдээлэл

March, 2017

  • 28 March

    Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны сургалт боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан сургалтыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Иргэний танхимд зохион байгууллаа. Сургалтыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж эхлүүлж Сонгуулийн Ерөнхий хорооны Хууль зүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ, шинжээч З.Билгүүн нар удирдан …

  • 28 March

    Манай улсын Энхийг сахиулагчид 30 иргэнийг барьцаалагдах аюулаас аварчээ

    Бүгд найрамдах Өмнөд Судан Улсын Бентью хотод UNMISS ажиллагаанд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчид үүргээ амжилттай гүйцэтгэж байна.  Өнгөрөгч хоёрдугаар сарын 22-ны өдөр баазын орчимд Засгийн газрын эсрэг хүчний цэргүүд гэнэт модон дундаас гарч ирэн ногооны талбайд ажиллаж байсан орон гэрээсээ дайжигч энгийн 30 орчим иргэнийг хүч хэрэглэн зодож, дотоодын дүрвэгсдийн хуаран руу орж явсан иргэдийг саатуулж, …

  • 28 March

    Шүүхийн шийдвэр биелүүлээгүй Засгийн газрыг шүүхэд өгнө

    Хүүхдийн эрхийн байгууллагууд нэгдэж шүүхийн шийдвэрээ биелүүлээгүй Засгийн газрыг шүүхэд өгөхөөр болсноо дуулгалаа. Тодруулбал,  Хүүхдийн эрхийн үндэсний төв, Өсвөр үеийн хөгжлийн төв, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний сүлжээ зэрэг байгууллагууд нэгдэж, шүүхийн шийдвэр биелүүлээгүй Засгийн газрыг шүүхэд өгөхөөр болсон байна. Хаврын морин уралдааныг хориглосон шүүхийн шийдвэрийг үл тоон “Дүнжингарав-2017” уралдаан зохион байгуулж, хүүхдийн аминд хүрсэнд …

  • 28 March

    Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгэв

      Монголын хүний төлөө нам /МХТН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Х.Бат-Ялалт нарын хүсэлтийг Улсын дээд шүүх 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцжээ. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улстөрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн тул Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж Дээд шүүх үзжээ. …

  • 28 March

    Ли Кэчян Шинэ Зеландын ерөнхий сайдтай хэлэлцээ хийв

    Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 27-ны үдээс өмнө Веллингтон дахь ерөнхий сайдын ордонд Шинэ Зеландын ерөнхий сайд Билл Инглиштэй хэлэлцээ хийсэн байна. Хэлэлцээний үеэр, Ли Кэчян: Хятад, Шинэ Зеланд дипломат харилцаа тогтоосноос хойших 45 жилд, хоёр тал харилцан хүндэтгэсэн, эрх тэгш хамтран ажиллах зарчмын дагуу улс төрийн дээд түвшний итгэлцэл тогтоосон бөгөөд ажил хэрэгч баялаг үр дүнд хүрлээ. …

  • 28 March

    Ерөнхий сайд “Дүүриймаа”-гүй угтуулж чадсан уу?

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн хэдхэн хоногт Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллаад иржээ. Тун чиг үр дүнтэй ажиллаж, дээрх аймгуудад олон чухал асуудал шийдэж өгөөд ирсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна. Үнэндээ, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношлогооны төвд түргэн тусламжийн найман автомашин, 4.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий 22 нэр төрлийн 193 тоног төхөөрөмж, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн …

  • 28 March

    Налайх дүүрэг бямба гариг бүрт бүх нийтийн их цэвэрлэгээтэй

    Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай Налайх дүүргийн Засаг даргын албан даалгавараар энэ сарын 20-ноос тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” болгон ажиллаж байна. Албан даалгаврын дагуу бямба гариг бүр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөж байгууллагууд өөрийн ажлын байрны орчны 50м талбайгаас гадна нийтийн эзэмшлийн хуваарьт газрыг тогтмол цэвэрлэж хэвшихийг …

  • 28 March

    Нийслэлийн Засаг дарга С.Батболдын Европын хотуудад хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-26-ны өдрүүдэд Европын хотуудад айлчлал хийгээд ирлээ. Хотын даргын гадаад дахь анхны айлчлал нь Польш улсын нийслэл Варшав хотоос эхэлсэн. Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Варшав хотын дарга хатагтай Ханна Гронкиэвич Валцтай уулзан хоёр хотын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хатагтай Ханна өөрсдийн туршлагаасаа …

  • 28 March

    М.Энхболд: Монголд Японы ард түмний тусламж дэмжлэг хүрээгүй айл өрх бараг байхгүй

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр  (2017.03.27) Токио хотод хүрэлцэн ирлээ. Тэрбээр Япон-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагуудын зохион байгуулсан уулзалтад оролцсоноор айлчлалаа эхлүүлэв. Энэхүү арга хэмжээг Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын парламентын бүлэг, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлэг, Япон-Монголын нийгэмлэг, Япон-Монголын найрамдлын нийгэмлэг, Япон-Монголын эв найрамдлын нийгэмлэг, Япон-Монголын эмэгтэйчүүдийн соёлын солилцооны “Солонго” …

  • 28 March

    К.Сейтханы нэрэмжит Таеквондогийн АШ 24 дэх удаагийн нээлттэй тэмцээн боллоо

    Олон Улсын Таеквон-догийн Монголын Холбоо, Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран зохион байгуулсан Дэлхийн Хошой аварга, Ази тивийн аварга, олон улсын хэмжээний мастер, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Кенеесарын СЕЙТХАН-ы нэрэмжит “Монгол улсын аварга шалгаруулах 24 дэх удаагийн нээлттэй тэмцээн” 2017 оны 03-р сарын 25,26-ны өдрүүдэд Спортын төв ордонд боллоо.        Тэмцээний нээлтэд дэлхийн …

  • 28 March

    Нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын админуудын сургалт боллоо

    НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Монголика амралтын баазад 2017 оны 03-р сарын 24,25-ны өдрүүдэд 9 дүүрэг болон Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын админуудын сургалт боллоо. Сургалтад khural.mn цахим хуудас хөтлөгч админ, хэвлэл мэдээлэлэл хариуцсан 24 албан хаагчид хамрагдаж, цахим хуудасны стандарт, цэс, ангилал, төрөл, мэдээ нийтлэх сэдвийн хүрээнд хэрэглээний дадлага хийж, сайн туршлагаа харилцан …

  • 28 March

    Ирэх долоо хоногоос Налайх дүүргийн тээврийн хэрэгсэл хуучин маршрутаар явна

    Налайх дүүргийн нийтийн тээврийн автобус Налайх-Дүнжингарав чиглэлд явдаг нь ард иргэдэд чирэгдэл үүсгэж, оюутан залуус, ахмад буурлууд 2-3 дамжин явдаг асуудалтай тулгарч байсан юм. Тэгвэл дүүргийн иргэд энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан санал хүсэлтэд тулгуурлан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амарсайхан Нийтийн тээврийн газар болон бусад холбогдох байгууллагатай хамтран уг асуудлыг шийдвэрлэсэн байна. Ирэх долоо хоногоос Налайх-Багшийн дээд-Налайх чиглэлээр нийтийн тээвэр …

  • 28 March

    Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм дулаан

    2017 оны гуравдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи  баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос  секундэд 6-11 метр. Сангийн далай орчмоор 10-15 хэм, Увс нуурын хотгор, Богдын гол, Идэрийн голын хөндий,  Хүрэн бэлчир орчмоор 0-5 хэм хүйтэн,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн …

  • 27 March

    У.Хүрэлсүх: Хуулиар хүлээсэн үүргээ Монголын улаан загалмай нийгэмлэг амжилттай биелүүлж чадна гэдэгт итгэл төгс байна

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн /МУЗН/ үйл ажиллагаатай танилцлаа. Гамшгаас хамгаалах эрх зүйн орчин, менежментийн тогтолцоог боловсронгуй болгож, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг нь бууруулах, эртнээс сэрэмжлүүлэх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, бүх нийтийн оролцоог сайжруулах, гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх зорилт Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан юм. Энэ дагуу УИХ-ын намрын чуулганаар Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэн …

  • 27 March

    Жудо бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид УАШТ-д тэргүүн байр эзэллээ

    Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнээс багийн дүнгээрээ тэргүүлээ. Үүнд: Жүдо бөхийн залуучуудын 2017 оны улсын аварга   шалгаруулах тэмцээн 3 дугаар  сарын 20-21 ны өдрүүдэд СХД-ийн спорт зааланд  зохион  байгуулагдсан билээ. Тэмцээнд дүүргийн өсвөрийн шигшээ   багийн тамирчид алт-2, мөнгө-4, хүрэл-4 нийт 10 медаль    хүртэж  байгууллагын дүнгээр  1-р байрт …