Шинээр бүрдсэн УИХ намрын чуулганы хугацаанд хүлээгдэж байсан олон хууль тогтоомжийг баталж, чамгүй амжилттай ажиллаа хэмээн УИХ-ын гишүүд дүгнэж байна. Намрын чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Байнгын үйл ажиллагаатай парламентын хамгийн гол чиг үүрэг бол төрийн гадаад, дотоод чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоомжийг цаг алдалгүй батлан гаргах ёстой. Тэр утгаараа намрын чуулган маш их бүтээлч чуулган болсон …
Мэдээ мэдээлэл
February, 2017
-
10 February
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд хэрэгтэй олон арга хэмжээ авлаа
УИХ-ын намрын чуулган дуусгавар болж байна. Хэдийгээр УИХ-ын даргын захирамж гараагүй ч маргааш хаах товтой байгаа юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрдсэн шинэ парламент хагас жил орчмын хугацаанд ажиллаж, ард түмний дунд хүлээлттэй байсан олон хууль, тогтоомжийг батлан, заримыг нь хэрэгжүүлж эхлээд байна. Намрын чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч …
-
10 February
“Нарантуул” чиглэлд нэмэлт нийтийн тээврээр үйлчилнэ
Нийслэлийн Засаг даргын сар шинийн баяртай холбогдуулан гаргасан захирамжийн хүрээнд нийслэлийн Тээврийн газраас “Нарантуул” худалдааны төвийн чиглэлд том оврын автобус явуулна. Тодруулбал, автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу ирэх бямба, ням гаригт тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн автобус 10.00,12.30,15.00 цагт иргэдэд үйлчлэх юм. Тайлбар: Дээрх 11 чиглэлд үйлчлэх их багтаамжийн автобусаар том …
-
10 February
Дарсны түүх
Эрдэмтэд судалсаар л… Дарс гэх амтат ундаанд хүн төрөлхтөн хэдийнээс шимтэн дурласан гэдгийг өнөөдрийг хүртэл эрдэмтэд нарийвчлан тогтоож чадаагүй байна. Харин дарсны гол түүхий эд болох усан үзэм одоогоос 60 гаруй сая жилийн өмнө үүсжээ. Мөсжилтийн үе болон дэлхийн цаг уурын өөрчлөлтийн үр дүнд тэр үед байсан төрлүүд устаж үгүй болсон ч шинэ төрлүүд дахин бий болсон гэдэг. Анхны усан …
-
10 February
Архины 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хүргүүллээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий 37 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг байна. Үүнээс 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлжээ. Харин зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан …
-
10 February
Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр төсөл санаачлагчийн илтгэлийг …
-
10 February
ЗГ болон БНЭУ -ын нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2017.02.09/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 4 дүгээр …
-
10 February
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
2017 оны 02 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 20-25 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз …
-
9 February
Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацааны хуваарь батлагдлаа
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь, сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг тус тус хэлэлцэж баталсан байна. Сонгуулийн тухай хуульд цагийн хуваарийг сонгуулийн төв байгууллага гаргаж мөрдүүлнэ гэж заасан байдаг юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарьт: Санал авах өдөр тогтоох, Сонгууль товлон зарлахаас аваад сонгуулийн хэсэг, хороод байгуулах, …
-
9 February
ОУВС: Монгол Улс өндөр долларжилттай
Монгол Улсын хадгаламжийн нэрлэсэн долларжилтын түвшин өнгөрсөн онд 6.2 хувиар өсөж, 32.6 хувьд хүрсэн байна. Харин зээлийн долларжилтын түвшин 5.4 хувиар буурч, 19.1 хувь болтлоо доошилжээ. Тодруулбал, зээлийн долларжилтын бууралт бий болоход гадаад валютын зээл олголт хумигдсан нь голлох нөлөө үзүүлсэн байна. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн найм дахь удаагийн “Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-д “Хадгаламжийн долларжилт нэмэгдэх, зээлийн долларжилт …
-
9 February
“Хонх дарж , хаалгаа тогшъя” хөдөлгөөн өрнөнө
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хуулийг дагаж мөрдсөнтэй холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийт, төр захиргааны байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хонх дарж, хаалга тогшъё” хөдөлгөөн өрнүүлэх гэж байна. Уг ажлын хүрээнд Дүнжингарав төвд хоёрдугаар сарын 10-ны өдөр 16:00 цагт өдөрлөг арга …
-
9 February
Юнеско-гийн Монголын Үндэсний комиссын хурал боллоо
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Монголын үндэсний комиссын хуралдаан 2 дугаар сарын 8-ны өдөр Гадаад харилцааны яаманд болж, 2016 оны үйл ажиллагааны тайлан, 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав. Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн МҮК-ын дарга Ц.Мөнх-Оргил үндэсний комиссоос 2016 онд тавьсан зорилтуудаа хэрэгжүүлснийг тэмдэглэж, 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар заавар чиглэл өглөө. Хуралдааны үеэр үндэсний …
-
9 February
ХДХВ, ДОХ-ын төсөл 2021 он хүртэл үргэлжилнэ
Манай улс ДОХ,Сүрьеэ, Хумхаа өвчитэй тэмцэх Глобаль сангаас 2003 оноос хойш ДОХ, Сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоох бэхжүүлэх чиглэлээр 57.9 сая долларын төсөл хэрэгжүүлсэнээс 21,5 сая долларыг ХДХВ,ДОХ-оос сэргийлэх үндэсний арга хэмжээнд зарцуулсан байна. Глобал сангийн буцалтгүй тусламж хэлбэрээр олгогддог энэхүү санхүүжилт нь манай улсын хувьд олон улсын хэмжээнд дэвшүүлсэн зорилтоо биелүүлэх, Үндэсний хэмжээний бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэсээр …
-
9 February
“Насны хишиг”-ээ хэрхэн авах вэ?
Засгийн газрын нэгдүгээр сарын 25-ны хуралдаанаар ахмадуудад “Насны хишиг” олгох журмыг хэлэлцэж, баталсан билээ. Ингэхдээ 65-69 настанд 50 мянган төгрөг, 70-79 настанд 80 мянган төгрөг, 80-89 настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийг Цагаан сар, улсын баяр наадмын үеэр буюу жилд хоёр удаа олгохоор болсон байна. Дээрх насны болзол хангасан ахмадууд хоёрдугаар сарын 1-нээс иргэний …
-
9 February
Энэтхэг улстай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллана
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Энэтхэг Улсад энэ сарын 3-наас 7-ны өдрүүдэд ажлын айлчилал хийлээ. Энэ үеэр Дэд сайд Л.Бямбасүрэн Шинэ Дели хотноо Энэтхэг улсын Эрүүл мэнд, гэр бүл, халамжийн яам, Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан Эрүүл мэндийн технологийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон юм. Тус үзэсгэлэнд Энэтхэг улсын 100 гаруй техник технологийн компани бүтээгдэхүүнээ танилцуулсан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл