Мэдээ мэдээлэл

February, 2017

  • 4 February

    Луврийн музейд гарсан халдлагыг зогсоожээ

    Францын нийслэл Парис хотод байрлах  Луврийн музейн харуулын дөрвөн цэрэгрүү  зэвсэглэсэн этгээд довтолсон хэрэг өчигдөр гарчээ. Парисын цагдаагийнхан энэхүү хэргийг террорист халдлага гэж үзэж байгаа аж. Цагдаа нар Сэжигтэнг 29 настай Египетийн хүн байх магадлалтай гэж үзжээ.Сэжигтэн өнгөрсөн 1 дугаар сарын 26-ны өдөр жуулчны визээр Францад иржээ. Египетийн аюулгүй байдлын эх сурвалжууд ч тэд түүнийг тодорхойлсон хэлж байна, Reuters агентлаг мэдээлсэн байна. Ажил үүргээ …

  • 4 February

    “Мөнгөн Улаанбаатар” арга хэмжээний үеэр иргэдэд нийтийн тээврээр үйлчилнэ

    “Мөнгөн Улаанбаатар”  өвлийн спорт наадмын цасны  баярын үйл ажиллагаа  өнөөдөр “Хүй 7 худаг” дахь “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр нийслэлийн Тээврийн газраас иргэдэд том оврын 2 автобусаар үйлчлэх юм. Иргэдэд үйлчлэх автобус маргааш Хувьсгалчдын музей /Хэлмэгдэгсдийн хөшөө/ – “Хүй 7 худаг” чиглэлээр явах бөгөөд өглөө 08:45-09:00, орой 17:00-17:30 цагт тус тус үйлчилнэ. Тайлбар: Нийслэл, дүүргийн …

  • 4 February

    Сангийн яамнаас хандивын данс нээлээ

    Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргаравын санаачилсан “Эх орны төлөө” хандивын аяныг иргэд дэмжин оролцож байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хандив өгөх боломжоор хангах үүднээс Сангийн яамнаас хандивын орлогыг төвлөрүүлэх төгрөгийн болон валютын дансуудыг Төрийн сан, Төрийн банк болон Монгол банкинд нээснийг мэдээлж байна. Хандивын дансууд: Банкны нэр: Төрийн сан, Дансны дугаар: 100900080800, Дансны нэр: Хандив Мөнгөний нэгж: …

  • 4 February

    ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Япон Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа

    ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд П.Сэргэлэн элчин сайд Масато Такаокад Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллах болсонд баяр хүргээд, хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн зорилтын талаар товч мэдээлэл өгөв. Мөн Монгол Японы хөдөө аж ахуйн салбарын …

  • 4 February

    “Эрдэнэ-зуу” музейгээс бурхан алдагдсан хэргийг шүүхээр шийдвэрлэлээ

    Т, Д, М нар нь 2014 оны 05 сарын 18-19-нд шилжих шөнө бүлэглэн, шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ-зуу” музейд хууль бусаар нэвтрэн орж, 7 ширхэг бурхан хулгайлж, нийт 96.077.505 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас 2016 оны 12 дугаар сарын 05-ны …

  • 4 February

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 5-нд нутгийн хойд хэсгээр, 6,7-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ. 2017 оны 02 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ.Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхинутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур …

  • 3 February

    Ж.Ганбаатар: ДНБ өсөх өндөр ач холбогдолтой хууль батлагдлаа

    Улсын Их Хурлын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий найман гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг баталсан.   Хууль санаачлагч Ж.Ганбаатар энэ талаар тайлбарлахдаа “Миний бие УИХ-ын ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргын хувьд өргөн …

  • 3 February

    Ерөнхийлөгч ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн хоккейчдыг хүлээн авч уулзлаа

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж Монголын өвлийн болон багийн спортын түүхэнд бичигдэх амжилт гаргасан хоккейн багийн тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ нь Монголын багийн спортын түүхэнд насанд хүрэгчдийн ангиллын ДАШТ-ээс хүртэж буй анхны медаль юм. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Даваасамбуу, Монголын бөмбөгтэй болон шайбтай хоккейн ахлах дасгалжуулагч ОУХМ Мэргэн, багийн ахлах дасгалжуулагч, …

  • 3 February

    “Улаанбаатар уушги нэгтэй” хөтөлбөрийн элчүүд тодорлоо

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Улаанбаатар уушги нэгтэй” хөтөлбөрийн элчүүдэд өнөөдөр батламж гардууллаа. Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан, “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат, “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр, Гэр бүл судлаач Л.Нарантуяа, Жүжигчин Ж.Баясгалан, Хийлч Х.Дэлгэрцэцэг, Эдийн засагч Д.Жаргалсайхан, Жүжигчин Б.Баттөмөр, ОУХМ, МУГТ Б.Гангаамаа гэсэн 10 алдартан агаарын бохирдлыг бууруулахад ард иргэдийг уриалан ажиллахаар ийнхүү элч төлөөлөгчид боллоо. Элчүүд …

  • 3 February

    Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийг хэлэлцлээ

    Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.   Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 07 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажпыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажпын хэсгийг байгуулж, …

  • 3 February

    Хайрт минь чи дуугаа дуулаач

    МУСГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатарын үг, МУГБ, хөгжийн зохиолч Л.Галмандахын уран бүтээл “Хайрт минь чи дуугаа дуулаач” дууг дахин дуулсан байна. Тодруулбал, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар уран бүтээлч хүний хатуу шалгуураар хандаж хоёр ч удаа хөгжмийн найруулгыг нь өөрчилж эдүгээ эцэслэн дуулсан байна. Эхнийх нь ритмтэй, цолгиун байсан бол сүүлийнх нь аядуу намуун уянгын энгийн болсон нь зөв шийдэл болсон бөгөөд уг уран бүтээлийг …

  • 3 February

    УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон АНУ-ын Элчин сайдтай уулзав

    Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2017.02.03/ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдалыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Женифер Зимдал УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлээд хоёр орны …

  • 3 February

    Ж.Ганбаатар: Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлнө

    Улсын Их Хурлын чуулганы пүрэв гарагийн  хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг баталсан билээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар  дээрх хуулиудын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Энэ хууль …

  • 3 February

    НӨАТ-н буцаан олголтын төлбөр тооцоог амжилттай гүйцэтгэв

    Татварын Ерөнхий газраас 483 мянган харилцагчийн 34.5 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтын мэдээлэл ирүүлснээс Монголбанк 462 мянган харилцагчид 32.9 тэрбум төгрөгийн гүйлгээг амжилттай гүйцэтгэв. Харилцагчийн нэр данс зөрүүтэй, дансны мэдээллээ буруу оруулсан зэрэг асуудлаас шалтгаалан 21 мянган татвар төлөгчийн гүйлгээ буцаагдсан байна. Монголбанк уг гүйлгээг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 08.50 цагт дуусгав. Эх сурвалж:Монголбанк

  • 3 February

    Богдыгоо залах уу

                   Богдыгоо залах уу, яах бол    Шашинаа яаж шинэчлэх вэ?, бурхны олон шавь нараа             Сүүлийн үед монголын интернет орчинд халхын богдын хойт буюу 10 дугаар дүрийг залах тухай, Далай ламтны тухай, мөн шарын шашны хоцрогдлын тухай нэлээд бичих болов.             Монголчууд бидний өвөг дээдэс ер нь бол бүр Нирун буюу Жоужан улсын …