Сүүлийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шүүмжилсэн мэдээллүүд ихээр явж байгаа билээ. Ингэхээс ч өөр арга байхгүй. Ерөнхийлөгчийг буруутгасан ард түмний бухимдал дээд цэгтээ хүрч, ихэнх нь түүнийг хугацаанаас нь өмнө буулгах ёстой хэмээн үзэж байгаа юм. Агаарын бохирдол, эдийн засгийн хямрал, “Эрдэнэт” үйлдвэрийг хулгайлсан явдал, төрийн тогтворгүй байдал, шударга ёс алдагдсан зэргийн гол буруутныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэмээн үзэж байгаа нь …
Мэдээ мэдээлэл
February, 2017
-
2 February
Чингэлтэй дүүргийн Зургаан хорооны Засаг даргыг батламжлав
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Иргэдийн нийтийн хурлаасаа иргэдийн дэмжлэг авч сонгогдсон зарим хорооны Засаг дарга нарт өнөөдөр Батламж гардуулав. Батламж гардуулах арга хэмжээнд Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Oрлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар оролцлоо. Дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргаар С.Туяа, 6 дугаар хорооны Засаг …
-
2 February
“Нээлттэй ажлын байр” өдөрлөг “Дүнжингарав”-т болж байна
Нийслэлийн 22 агентлагт нарийн мэргэжлээр нээлттэй ажлын байр зарлаж, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт өдөрлөг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 33 агентлаг, нийслэл, орон нутгийн өмчит 40 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг өдөрлөгийн үеэр танилцуулах юм. Өдөрлөг 09.00-17.30 цаг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл …
-
2 February
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 жолоочийг саатуулжээ
Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 273 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 215 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртжээ. Тухайлбал: БГД-ийн нутаг Модны 2-н зүүн уулзварт T.Pruis маркийн автомашины жолооч М нь явган зорчигч 13 настай Х-г мөргөж гэмтээсэн хэрэг …
-
2 February
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон тангаргаа өргөлөө
Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өчигдөр тангараг өргөлөө.Тэрээр одоо 64 настай ба газрын тосны “ExxonMobil” компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байжээ. Рекс Тиллерсоныг тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч Майк Пенс нар оролцжээ. Рекс Тиллерсоныг Сенатын гишүүдийн 56 нь дэмжиж, 43 нь эсэргүүцсэн санал өгчээ. Рекс Тиллерсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ажил хэргийн холбоотой байжээ. Тэрээр ОХУ-ын төрийн …
-
2 February
УГТЭ амбулатори, оношлогооны тусламж үйлчилгээг 2 ээлжээр үзүүлж эхэллээ
Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 сарын 31-ны А/48 тоот тушаалын дагуу тусламж үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэн хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор тус эмнэлгийн амбулатори, оношлогооны тасгууд өчигдрөөс эхлэн оройн 20 цаг хүртэл өдөр бүр 2 ээлжээр ажиллаж эхэллээ. Тус эмнэлэг нь улсын хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлгийн хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажилладаг тул дээрхи чиглэлийн үзлэг, оношлогооны хүлээгдэл, дараалал байнгын ачаалалтай …
-
2 February
Хардалтын улмаас эхнэрийнхээ хоёр чихийг тайрчээ
2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Афганистан улсын Балх хотод 23 настай эмэгтэйн чихийг тасалсан хэрэг гарсан байна. Энэ балмад хэргийг бүсгүйн нөхөр үйлджээ. Бүсгүй одоогоор эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаа бөгөөд маш хүнд цочролд орсон байдалтай байгаа аж. Тэрээр болсон явдлын талаар “Миний нөхөр яагаад ийм үйлдэл гаргасан талаар би ойлгохгүй байна. Бас ийм үйлдэл болсонд итгэж чадахгүй байна. …
-
2 February
Нохой эзэмшигчдийн анхааралд
2017 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн 6 сум, Улаанбаатар хотын Чингэлтэй, Багахангай, Хан-Уул дүүрэгт галзуу өвчний эрсдэлд 22 хүн өртсөн байна. Та галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, хазуулж, ноцуулж, самардуулж, шүлсдүүлсэн бол хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг ЗӨСҮТ-ээс анхааруулж байна.
-
2 February
Ч.Энхбат: 580 сая ам.долларын зээлийг дотоодын нөөцөөс төлөх боломж бий
Ирэх гуравдугаар сард манай улс 580 сая ам.долларын зээлийн төлөлт хийнэ. Үүнтэй холбогдуулж Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбатаас асуудлыг тодрууллаа. -УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдааны үеэр тус банкны удирдлагууд 580 сая ам.долларын зээлийн төлөлтийг хийхээр гурван ч хувилбар гаргаад ажиллаж байна гэсэн тайлбар өгч байсан. Ямар хувилбарууд дээр ажиллаж байна вэ? -Нэгдүгээрт бондын төлөлтийг 100 хувь төлөх, хоёрдугаарт …
-
2 February
Ж.Эрдэнэбат: Иргэдийн хандивыг бондын өр төлөхөд зарцуулахгүй
Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав болон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь зэрэг манай улсын зарим иргэд хандивын аян санаачилсан билээ. Үүнийг нь Засгийн газрын захиалга, төр иргэдээсээ хандив авч бондын өрөө төлөх гэж байгаа мэтээр санаатай санаандгүйгээр гуйвуулсан мэдээлэл гарч байгаа юм. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байр сууриа илэрхийлж, зарим сайд нарт үүрэг өглөө. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат …
-
2 February
Засгийн газрын хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.02.01-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Утааг бууруулах зорилгоор Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дэд бүтцийн төсөл хэрэгжүүлнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд олгох 40 сая еврогоор дараах төслүүдийг санхүүжүүлэхээр болов. Үүнд, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, гэр хорооллын утааг бууруулах чиглэлээр нийслэлийн Баянзүрх, …
-
2 February
3000 ширхэг “Харвони” эмийг үнэ төлбөргүй олгоно
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928,110 ам.долларын өртөг бүхий 3000 хайрцаг “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ болох 354,0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Элэгний С вирусыг эмчлэх “Харвони” эмийн нэг курсын өртөг нь дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.доллар бөгөөд манай улсын хувьд “Хүртээмж” төслийн хүрээнд АНУ-ын …
-
2 February
Сэжигтнийг баривчлах хугацаа 72 цаг байсныг 24 цаг болгохоор төсөлд тусгажээ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалгах, шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдон боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хуулийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх талаар тодорхой заалтууд оруулсан байна. Тухайлбал, сэжигтнийг баривчилж цагдан хорих хугацаа 72 цаг байсныг 24 цаг …
-
2 February
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой тохиож байна
Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхаглагч, ХХ зууны эрх чөлөөний тэмцэгч Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрээр 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат ард Дамдины гэрт төржээ. Д.Сүхбаатар нь 1921 онд ЗХУ-тай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, эх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл