Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 26 December

    Архивын 20 гаруй лавлагааг онлайнаар авах боломжтой

    Иргэд архивын лавлагаа, үйлчилгээг онлайнаар авах боломжтой болсон талаар  2016 оны 12-р сарын 23-ны өдөр нийслэлийн Архивын газраас мэдээллээ. Төрийн байгууллагуудын архивын баримт бичгийн 95.6 хувийг цахим хэлбэрт шилжүүлжээ. Иймээс албан байгууллага, иргэдэд лавлагаа, үйлчилгээг онлайнаар үзүүлэх боломж бүрдсэн байна. Тухайлбал, иргэд архивын лавлагаа үйлчилгээг http://lavlagaa.ub.gov.mn/Home/Indexэнэ хаяг рүү орж, хоёр минутад авах боломжтой болсон байна. Мөн тухайн иргэн өөрийн хүсэлтийг …

  • 26 December

    Ж.Эрдэнэбат: Шинэ оны эхний өдрөөс гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат агаарын бохирдлыг бууруулах асуудлаар 2016 оны 12-р сарын 23-ны өдөр товч мэдээлэл хийлээ. Тэрээр, -Үе үеийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого гаргаж ажилласан ч үр дүн нь хангалттай байсангүй. Агаарын бохирдлын эсрэг ямар ажил, арга хэмжээ зохион байгуулсан, ямар үр дүн гарсан, гадаадын ямар байгууллагатай хамтарч ажилласан зэрэг судалгааг гаргаж үзлээ. Огт ажил …

  • 26 December

    Өнөөдөр болох үйл явдал

    Өнөөдөр буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна. АРДЧИЛСАН НАМЫН ТӨВ БАЙР 11.00 цагт: Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр намын даргын сонгууль болон гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ. ЗАСГИЙН ГАЗРЫН 4 ДҮГЭЭР БАЙР 11.00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос хэвлэлийн хурал зарлаж байна. Энэ удаа банкнаас бусад санхүүгийн …

  • 26 December

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 26-нд нутгийн өмнөд хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 2016 оны 12 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн аймгуудын зүүн өмнөд, говийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос …

  • 23 December

    Японы шинэ Элчин сайд Масато Такаока анхны уулзалтаа хийлээ

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока-г Итгэмжлэх жуух бичиг барихтай нь холбогдуулан 12 дугаар сарын 22-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон М.Такаока-д баяр хүргэж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, харилцан айлчлалын …

  • 23 December

    ТНБД Д.Даваасүрэн Япон Улсаас Монгол Улсад суух элчин сайдыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока-г Итгэмжлэх жуух бичиг барихтай нь холбогдуулан 12 дугаар сарын 22-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон М.Такаока-д баяр хүргэж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, харилцан айлчлалын …

  • 23 December

    “Яаралтай тусламж ба шийдэл” хэлэлцүүлэг боллоо

    Эмнэлгийн яаралтай тусламжийн тогтолцоог боловсронгуй болгох, тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр “Яаралтай тусламж ба шийдэл”  хэлэлцүүлгийг ЭМЯ дээр зохион байгуулж, тус яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлөөс тодорхой шийдлүүдийг тавин холбогдох албаны хүмүүстэй санал солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Үндэсний хэмжээний түргэн тусламжийн тогтолцоог боловсронгүй болгох үүднээс бодлогын түвшинд тодорхой шийдвэрүүдийг гаргах асуудлууд тулгараад байна. Яаралтай …

  • 23 December

    Кремтэй болон бялуун төрлийн бүтээгдэхүүн худалдан авах, хэрэглэхдээ анхаарах зүйлс

    Бялууны шошгон дээрх үйлдвэрлэсэн огноог шалгах /цөцгийн кремтэй бол 24 цаг, сүүн крем, жимсний чанамал, шоколодан чимэглэлтэй бол 48 цагаас илүүгүй хадгалах хугацаатай байна./; Бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд: 1. Хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоодын хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж ажиллах; 2. Бялууны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Засгийн газрын 2011 оны …

  • 23 December

    Тавантолгойн 51 хувийг эзэмших Монголын талын хөрөнгө оруулагчаар MCS тодорчээ

    -Үүний 34 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшихээр тохиролцож байгаа бололтой-   Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсгийнхэн MCS группийн “Энержи Ресурс” ХХК, “Чайна Шинхуа Энержи” компани, “Сумитомо” корпорацитай уржигдраас хэлэлцээ хийж эхэлсэн. Энэ хэлэлцээ нь гэрээний нөхцлийг сайжруулж, санал, дүгнэлт боловсруулах зорилготой гэж Засгийн газраас мэдэгдэж байгаа. Уржигдар буюу энэ сарын 21-нд эхэлсэн уулзалтад түншлэлийн …

  • 23 December

    С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилнэ

    18 жилийн өмнө УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдрийн шүүх хурлын үйл ажиллагаа 22:00 цагт өндөрлөсөн юм. Шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас эхэлж, гэрчийн асуулт хариултаар үргэлжилэх юм байна. Дашрам дурдахад, шүүх хурал хаалттай явагдана.

  • 23 December

    Өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрийн эргэлт үзлэгээ сайжруулах даалгавар авлаа

    Амьсгалын замын өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан нийт 749 эмч, сувилагч, оюутнууд дайчилгаанд хамрагдан дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа. НЭМГ-аас 533 резидент эмч, төрөлжсөн мэргэшлийн сургалтанд суралцаж буй сувилагч болон АШУҮИС-ийн VI дамжааны оюутнуудыг ӨЭМТ-дэд хуваарилсан юм. Тэгвэл өнөөдөр НЭМГ-ын удирдлагууд дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, амьсгалын замын цочмог …

  • 23 December

    Цэцэрлэгүүд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж, сурагчид амны хаалттай боллоо

    Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийнхөнтэй хамтран Нийслэлийн Засаг даргын тамгын газраас агаарын бохирдол ихтэй, гэр хорооллын дунд байрлах 50 цэцэрлэгт 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хүлээлгэн өгч байгаа билээ. Энэ хүрээнд  Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар Чингэлтэй дүүргийн 11 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж болон агаарын тоосонцорыг хэмждэг лазер төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн юм. Бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос …

  • 23 December

    “Бид архинаас татгалзаж-Шинэ ирээдүйн төлөө” цэнгүүн болов

    Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиник, Өдрийн эмчилгээний баг, Өөртөө туслах бүлэг санаачлан  “Бид архинаас татгалзаж- Шинэ ирээдүйн төлөө” уриан дор Төрийн болон төрийн бус байгууллага хамтарсан анхны архигүй шинэ жилийн баярын цэнгүүнийг  зохион байгууллаа. Уг баярын цэнгүүнд Монгол улсын Ерөнхийлөгчийн  нийгмийн эрүүл мэндийн бодлогын орон тооны бус зөвлөх, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн …

  • 23 December

    Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2016 оны 12-р сарын 22-ны өдөр / Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Д.Тэрбишдагва, З.Нарантуяа, М.Оюунчимэг, Б.Ундармаа нар өргөн мэдүүллээ. Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлж ирсэн хэдий …

  • 23 December

    АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа Хэнтий аймгаас эхэллээ

      АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа өчигдрөөс албан ёсоор эхэллээ. Сурталчилгааг Их эзэн Чингис хааны өлгий Хэнтий аймгаас эхлүүлж 40 хоногийн хугацаанд Монгол Улс даяар үргэлжлүүлэх юм. Ардчилсан нам энэ сарын 6, 7-нд болсон VI Их хурлаараа намын шинэчлэлийг эхлүүлж намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонгох шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээр намын даргын сонгуульд …