Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 20 December

    Шинэ жилийн баярын хамгийн том тоглолт “Snow melody”

    Дэлхийн улс орны ард түмний шашин шүтлэг, яс үндэс, гарал угсаа үл хамаарч улс хоорондын эв нэгдэл тэр дундаа гэр бүл, хүүхэд залуучуудын баярлан өнгөрүүлдэг баярын нэг бол шинэ жилийн баяр юм. Шинэ жилийн баярыг гэр бүл, анд нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ хамт байж зугаатай өнгөрүүлдэг баяруудын нэг билээ. Энэ шинэ жилийн баяраар улсын Филармони уламжлал болгон хүргэдэг “SNOW MELODY” new …

  • 20 December

    Зул сарын баярын үзэсгэлэн худалдааны үеэр халдлага гарч, 9 хүний аминд хүрэв

    Зул сарын баярыг угтсан үзэсгэлэн худалдаанууд дэлхийн улс орон, хотуудад зохион байгуулагдаж, олон сая хүн баяртаа бэлтгэж байна. Гэвч Берлин хотод Зул сарын баярын үзэсгэлэн худалдааны үеэр ачааны машин дайран орж, 9 хүнийг хөнөөж, олон арван хүнийг гэмтээсэн аймшигт хэрэг гарлаа. Орон нутгийн цагаар 20.00 цагт энэ хэрэг болсон байна.   Польш улсын дугаартай автомашинд хоёр хүн явсан бөгөөд нэгийг …

  • 20 December

    Монгол улсын барилга, авто замын чанарт тавих хяналт сайжирна

    Өнөөдөр Монгол Улсад барилга, зам, гүүр, уул уурхайн салбар өргөжин хөгжихийн зэрэгцээ олон улсын түвшинд хүрсэн итгэмжлэгдсэн  лабораториуд олноор бий болж байгаа. Эдгээр лабораториудын ашиглаж буй хэмжих хэрэгслүүдийг шалгалт тохируулга, баталгаажуулалтад бүрэн хамруулж чадахгүй байгаагаас улс орны аюулгүй байдал, зам барилгын чанарт бүрэн хяналт тавьж чадахгүй байна. Хүч, хатуулгын хэмжлийн салбарт ойролцоогоор 500 гаруй хэмжих хэрэгсэл ашиглаж байгаа ба эдгээр нь …

  • 20 December

    Эцэг эхчүүд утааны эсрэг жагсана

    Монгол Улсын ирээдүй болсон хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь агаарын бохирдол болоод байна. Жил бүрийн өвөл бидэнтэй нүүр тулдаг агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй амьсгалын замын халдвар үүсгэж, хүүхдийн амь насанд ч аюул учруулж байна. Уг нь өргөн уудам нутагтай Монгол Улс агаарын бохирдолд өртөхгүй байх боломжтой боловч Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ …

  • 20 December

    Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд эмнэлгийн хуудас олгодог болно

    Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдийн асран хамгаалагчид эмнэлгийн хуудас /лист/ олгох, эмчилгээний төлбөрийг даатгалын сангаас гаргадаг байх нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуулинд оруулах чиглэлээр ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнбат сайд нарт даалгалаа. Эрүүл мэндийн яамны танилцуулгаас үзвэл улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт амбулаториор үйлчлүүлэгсдийн 5.5 хувийг эзэлж байгаа нь дэгдэлт /10-15 хувь/-ийн хэмжээнд хүрээгүй. Гэхдээ амьсгалын замын …

  • 20 December

    Солонгосын нисэхийн мэргэжилтнүүд туршлага судаллаа

    Энэ сарын 15, 16-ны өдрүүдэд БНСУ-ын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний төв (AIS Center)-ийн таван мэргэжилтэн ИНЕГ-ын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албанд зочилж туршлага судлаад буцлаа.  Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Инчеон НМҮ-ний төвийн NOTAM-ийн менежер ноён Kim, Guk-Chul, НМҮ-ний төвийн НМҮ-ний менежер Ahn, Sung-Ho, Нисэхийн мэдээллийн төвийн менежер Kil, Goo-Hyung, Инчеон НХУ-ын төвийн холбооны менежер Kim, Cheol-Min, НХУ-ын төвийн зураг зүйч Park Hyung-Jin нар багтжээ. …

  • 20 December

    Цементбетон хучилттай автозам барьж байгуулснаар дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ

    Зам, тээврийн хөгжлийн яамныхан хувийн хэвшил, дотоодын үйлдвэрлэгчидтэйгээ хамтарч Цементбетонон хучилттай авто зам барих боломжийг судалж байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн 4 эгнээтэй автозамыг энэхүү технологиор барьж байгуулахад давуу болон сул тал, шийдвэрлэх боломжийн талаар танилцуулга хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр урт хугацаатай, бага хүүтэй зээлийн боломжийг судалж, дотоодын үйлдвэрлэгчдийн нөөц боломжийг  ашиглан, тэдний үйл ажиллагааг дэмжих үүднээс харилцан санал …

  • 20 December

    Хувийн мэдээллээ фэйсбүүктээ байршуулахгүй байхыг зөвлөв

    Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ онод иргэн, аж ахуй нэгж байгууллагад 2 тэрбум 44 сая төгрөгийн хохирол учруулсан 34 гэмт хэргийг илрүүлжээ. Үүнээс цахим орчинд  компьютер, мэдээлэл аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хамгийн их үйлдэгджээ. Иймд Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим орчин дахь худал мэдээлэлд итгэн, хохирол амсахгүй байхыг анхааруулж байна. Иргэн фэйсбүүк, твиттер хуудсандаа …

  • 20 December

    Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

    Нийслэлийн төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон хотын удирдлагууд оролцож, иргэдтэйгээ хамтдаа сүлд модны гэрлээ асаасан юм. Мөн энэ үеэр Сүхбаатарын талбайд байгуулсан мөсөн гулгуурын талбайн нээлтийн арга  хэмжээ боллоо. Хотын дарга С.Батболд “Улсын маань нийслэл Улаанбаатар хотын төв цэгт их жанжиныхаа талбайд хуран цугласан та …

  • 20 December

    ӨНӨӨДӨР: Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг буулгана

    Өнөөдөр буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 20-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна. ЭМЯ 08.30 цагт: “Эрүүл мэндийн салбарын хөгжилд-Эрдэмтдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг ЭМЯ-ны Б зааланд болно. Хэлэлцүүлэгт яамны удирдлагууд болон 100 гаруй эрдэмтэд оролцох юм. Утас: 99079043 ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО 09.00 цагт: хэвлэлийн байгууллагын сэтгүүлчид, төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нарт статистикийн тоон мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр …

  • 19 December

    Эрчим хүчний салбарын 2016 оны шилдгүүд тодорлоо

     Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбар 2016 онд хийсэн ажлаа дүгнэж,бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрт гар бие оролцсон инженер, мэргэжилтнүүдээс шилдгүүдээ тодрууллаа. Салбарын багана болсон шилдэг ажилтнууд болон онцлох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч хамт олныг өнөөдөр Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан нар хүлээн авч, баяр хүргэсэн юм.        Эрчим хүчний салбарын 2016 оны …

  • 19 December

    Зуслангийн чиглэлийн замын цасыг цэвэрлэлээ

    Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээний компани” 2016 оны 12 дугаар сарын 15-19-ны амралтын өдрүүдэд зуслангийн зам болон Дамбын цагдаагийн постоос Гүнт хүртэлх авто зам болон явган хүний зам талбайг цэвэрлэж хальтиргаа гулгаа, осол гэмтлээс урьдчилан сэргийлэн ажиллаа. Уг ажлын хүрээнд 1 ковш, 77 зам талбайн үйлчлэгч, 753м3 цасыг нийт 82 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэн ажилласан байна.    

  • 19 December

    “Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэний оролцоо” сэдэвт олон улсын бага хурал болж байна

    “Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэний оролцоо” сэдэвт олон улсын бага хурлын нээлт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр өглөө болов.Хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгууллаа. Уг хуралд Монгол Улс, Индонез, Киргизстан, Узбекистан, Непал, Лаос, Камбож, Мьянмар зэрэг орны төлөөлөгчид оролцож байгаа юм. Бага хуралд зарим аймаг, сум, дүүргийн төлөөлөл оролцон илтгэл хэлэлцүүлж, …

  • 19 December

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Казахстан улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Казахстан Улсаас манай улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландиныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хоёр орны харилцаа 25 жилийн ойн босгон дээр ирж буйг тэмдэглээд энэ хугацаанд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ. Мөн Казахстан Улс тусгаар тогтнолоо зарласны 25 жилийн ойн …

  • 19 December

    Шинэ нисэх буудлын нислэгийн журмын зохиолт дуусах шатандаа орж, төсөл зургуудыг танилцууллаа

    Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын хэрэглэлийн нислэгийн журам, тэдгээрийн төсөл зургуудыг Нислэгийн журам боловсруулалтын алба (НЖБА)-наас өнөөдөр  танилцууллаа. НЖБА нь нислэгийн журмын зохиолтыг энэ оны зургаадугаар сараас “JICA” байгууллагын зөвлөхийн дэмжлэгтэй эхэлж өнөөдрийн  байдлаар тус журмуудыг нислэгээр баталгаажуулахад бэлэн болсон байна. Өнгөрсөн хугацаанд НЖБА нь Зам, тээвэр хөгжлийн яамны Нислэг, техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах алба, ИНЕГ-ын …