Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 24 November

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 24-нөөс өдөртөө хүйтний эрч суларна. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, …

  • 23 November

    Гэр хорооллыг хөгжүүлэх сэдвээр хэлэлцүүлэг зохиов

    Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, Азийн Хөгжлийн банкны “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-тэй хамтран өнөөдөр “Гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөхөд төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Монгол Улсад суугаа …

  • 23 November

    Элчин сайд Ж. Гаалт “Ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр”-ийг онцлов

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Гаалтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хатагтай Женифер Гаалттай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд “Зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар манай нам ард түмнийхээ итгэлийг хүлээж парламентад олонхи болж, шинэ Засгийн газраа бүрдүүлээд байна. Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал …

  • 23 November

    Лаосын Элчин сайд УИХ-ын даргыг БНАЛАУ -д айлчлахыг урилаа

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сиалункон Сэнг Утхоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Элчин сайд МАН парламентад олонхи болж, УИХ-ын даргаар сонгогдсонд нь М.Энхболдод баяр хүргээд Лаосын парламентын тэргүүний мэндчилгээг уламжлав. Тэрбээр “Монгол Улс, Лаосын хооронд 1962 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд харилцаа, хамтын …

  • 23 November

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хуулийн ажлын хэсгүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

    Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Д.Цогтбаатар нар өчигдөр /2016.11.22/ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын байдалтай танилцахаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд тус тус батлагдан хэрэгжиж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан хохирогчдод …

  • 23 November

    Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлье

    Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн барилга, байгууламж, орон сууцны халаалт, гэр хороололд галлагаа эхэлсэнээр сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Улсын хэмжээнд 2016 он гарсаар нийт 3282 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж, гал түймрийн аюулаас 386 иргэний амь насыг аварч, 35 иргэн түлэгдэж гэмтэн, 41 хүн гал түймэрт өртөж нас барсан байна. Харин …

  • 23 November

    УИХ-ын дарга М.Энхболд Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох өсвөрийн шатарчдыг хүлээн авч уулзав

    ОХУ-ын Сочи хотноо энэ оны 12 дугаар сарын 02-12-нд болох Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох өсвөрийн шатарчдыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 35 орны 520 гаруй сурагч оролцох юм байна. Манай улсаас 2016 оны Азийн аварга, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Лхагважамцын Очирбат, 2016 оны Азийн аварга …

  • 23 November

    Алдарын оргилд “тэмүүлэгч” М.Алдар гэж хэн вэ?

    Монголын хууль эрх зүйн салбар сүүлийн хэдэн жил  нам улс төр, салбарын сайд нарын “золиос” болоод багагүй хугацааг өнгөрүүллээ. Өнгөрсөн  4 жилд АН засгийн эрх барьж байх цаг үед Хууль зүйн сайдаар ажиллаж  байсан Х.Тэмүүжин Эрх зүйн салбарт шинэчлэлийг  бий болгох нэрийн дор энэ салбарынханыг дотор нь баахан бужигнуулсан. Тахарын албыг байгуулсан, Шүүхийн байгууллагуудыг нэгтгэж дүүргүүдийн дунд нэг шүүхтэй болсон. …

  • 23 November

    Шинэ жилийн цэнгүүндээ эрчүүд ингэж хувцасласан ч болно /бичлэг/

    2016 оны эрэгтэйчүүдийн шилдэг 20 хувцаслалтын санаанудыг хүргэж байна. Та шинэ жилийн баяртаа санаа авч хувцаслаарай.

  • 23 November

    Хотын даргад илгээх захидал

    Хангарьд ордонд тухлан суугаа Хотын дарга аа, Сайн байна уу? Түгжрээ, халтиргаа, бас стресстэй нийслэлийн тань Тэвдэж ядарсан иргэдийн төлөөлөл болох сэтгүүлч бүсгүй би Сайн байна Халуун зунаар та манай хотыг Хачин сайхан нийслэл болгоно гэж амлан гарч ирсэн Сэтгэл баясгасан тэр амлалт тань “Сэрэх” цаг болоогүй юм уу Саарал хотын минь зам талбай мөсөөр хучигдаад Савж унасан иргэд, саяхан …

  • 23 November

    АН-ын удирдлагын төлөөлөл мэдээлэл хийнэ

    Ардчилсан намын Их хурлыг зарлан хуралдуулахтай холбогдуулан тус намын зарим удирдлагын төлөөлөл мэдээлэл хийх болжээ. Энэ оны долдугаар сард хуралдсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас намын Их хурлыг ирэх 12 дугаар сарын 6-нд хуралдуулахаар товлосон. Уг их хурлаар Ардчилсан намын шинэ даргыг сонгох хүлээлттэй байсан ч энэ удаад зөвхөн Дүрмийн өөрчлөлтөө батална гэж зарласан. Намын шинэ Дүрмийн төсөл боловсруулах …

  • 23 November

    2021 он гэхэд Хятадын саятнуудын тоо 2 сая 700 мянгаас давах болно

    “Кредит” судалгааны хүрээлэнгийн 22-ны өдөр нийтэлсэн 7 дахь жилийн “Дэлхийн баялаг тайлан”-гаас үзвэл, Хятадын долларын саятангуудын тоо 1 сая 600 мянгад хүрч, хөрөнгийн нийт хэмжээ нь 6.6 триллион ам.долларт хүрчээ. Жил бүрийн өсөлтийг 11.6 хувиар бодвол 2021 он гэхэд саятны тоо 2 сая 700 мянгад хүрэх юм байна. Тайлангаас үзвэл, 2016 онд бүх дэлхийн саятны тоо 1.8 хувиар өсөж, 33 …

  • 23 November

    Нүүрсний бизнес дахин унах эрсдэл ойрхон байна

    Монголчууд бид аливаа асуудалд судалгаа тооцоотой хандахаас илүүтэй сураг чимээг “үнэн” мэтээр ойлгодог ард түмэн. Нэг хэсэг дэлхийн зах дээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн болох алт,  зэс, нүүрсний үнэ өсөхөд бид төр засгийн түвшинд арабын хаад шиг загнаж,  уул уурхайн баялагаас олсон орлогыг нийгмийн халамжид тараасан. Гэвч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш эргэж унахад бид амаа барьсан удаатай. Тэгвэл энэ …

  • 23 November

    49 хувийг авахаас ӨМНӨ ба ХОЙНО

    Монгол, Орос хоёр улс Эрдэнэт үйлдвэрийг 50:50 хувиар эзэмшдэг байхад 1992 онд Шадар сайд Да.Ганболд тэргүүтэй Засгийн газрын баг олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд нэг хувийг Монголдоо авчирсан. Ингэснээр манайх давуу эрхтэй болж, гүйцэтгэх захирлаа томилох тийз өвөртөлж байлаа. Тэр цагаас хойш Эрдэнэт үйлдвэрийн эзэмших хувийг нэмэгдүүлэх талаар огт хөндөлгүй өдий хүрсэн. Өнөөдөр зуун хувь монголын талд авчихсан хойно буруутган …

  • 23 November

    Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парктай хамтран ажиллах санамж бичиг байгуулж эхэллээ

    “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” -ийн зүгээс 2016 оны аравдугаар сард ажлын хэсэг гарган Арьс, шир боловсруулах 29 үйлдвэрийн удирдлагатай уулзалт зохион байгууллаа.  Уулзалтаар паркийн хийсэн ажил болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн. Энэ үеэр хамтран ажиллах хүсэлтээ гаргасан Монгол Шевро ХК болон Буурал гол ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус  хоёр үйлдвэр нь арьс ширийг …