Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 16 November

    Ногоон пасспорттай иргэдийг Япон уруу визгүй зорчуулж эхэллээ

    Ногоон паспорттой иргэд Япон Улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээр өчигдрөөс  хэрэгжиж эхэллээ. Ногоон пасспорттой иргэд заавал албан хэргээр тухайн улсыг зорихоор болсноо албан бичгээр баталгаажуулах шаардлагатай. Харин хувийн ажлаар ногоон пасспорт ашиглан визгүй зорчвол боомт дээрээс буцах юм байна. Иймээс ногоон пасспорттой иргэд хувьдаа албаны пасспортоо битгий ашиглаарай гэдгийг Гадаад харилцааны яамаас сануулж …

  • 16 November

    Г.Уянга “Эрдэнэт”-ийн асуудлаар бусад нам эвслийг тэмцэлд уриаллаа

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар өнөөдөр Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсныг эсэргүүцэж буйгаа мэдэгдэв. Тус намын зүгээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлдээ, “Монгол Улсын төсвийн 40 хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийг МАНАН бүлэг хувьчилсныг Тусгаар тогтнол нам эсэргүүцэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэт”-д хувьчлал болоогүй худалдан авалт болсон …

  • 16 November

    “Цагаан шонхор шувууг цэнгүүлэх” ёслолын арга хэмжээ зохион байгууллаа

      Дэлхийн шувуулахуйн /шувуугаар ан хийх/ өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн хүрээнд Монголын Шувуулахуйн холбоотой хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дахь Алтан Шонхорын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цагаан шонхорыг цэнгүүлэх хүндэтгэлийн ёслолын зохион байгуулав.  Анх 1994 оны 6-р сарын 6-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга, МУ-ын гавьяат хуульч, …

  • 16 November

    Хятадуудын хадсан өвсийг экспортод гаргахгүй байхаар шийджээ

    Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Дорнод аймгийн Матад сумуудаас Хятадууд их хэмжээний хадлан бэлтгэсэн талаарх мэдээлэл явж байсан. Уг асуудлаар орон нутгийн малчид  салбар яамандаа гомдол гаргасны дагуу газар дээр нь очиж ажилласан байна. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Саяхан ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтод ажиллаад ирлээ. Сүхбаатар, Дорнод аймгийн нутагт 200 мянган тонн өвс, экспортод гаргах зориулалтаар …

  • 16 November

    М.Энхсайханг Швед, С.Баярыг Английн элчин сайдаар томилно

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдаар томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.  Үүнд: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшиг, Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалаг, Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болд, Бельгийн Вант Улсад суух …

  • 16 November

    Чингэлтэй дүүрэг: “Хувь хүний санаачлага” сэдэвт сургалт боллоо

    Төрийн албан хаагчдын албан үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, чадавхыг нь сайжруулах, практик болон арга зүйн боловсрол олгоход чиглэсэн “Хувь хүний санаачилга” сэдэвт  сургалт энэ сарын 14-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдлаа. Тус сургалтыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцаа Нийтийн удирдлагын сургуультай хамтран зохион байгуулж, Герман улсын …

  • 16 November

    Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн “бүтээгдэхүүнээс” ч дор их дээд сургуулийн сургалттай болжээ

    Их дээд сургууль төгсөж байгаа залуусын боловсрол хөдөлмөрийн зах зээлд гологдоод удаж байна. Үүнийг засахын тулд үүнийг хийлээ гэх дорвитойхон зүйл хийсэнгүй. Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ Монгол их дээд сургуульд сургах нь үр өгөөжгүй гэдэгт санал нийлэх болж. Чадалтай, чансаатай амьдарч байгаа эцэг эхчүүд гадаад боловсрол эзэмшүүлэхээр хүүхдээ “илгээх” болж. Нэг  үгээр өндөр төлбөртэй ч гадаадаад сургуулийн чанар илүү байгаа …

  • 16 November

    Л.Балхжав: Ард түмнээ дуугаараа даллаж, догдлол, баяр гунигаа хуваалцаж явна

    Монголын орчин цагийн хөгжмийн урлагийг Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Л.Балхжавгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний “Миний дуунууд-2016” тоглолт энэ жил 18 дахь жилдээ үзэгч түмэндээ хүрэх гэж байна. Тэгэхээр энэ эрхэм 18 жил ард түмэндээ бүтээсэн ажлаа тайлагнаж, 40 жил Монголын хөгжмийн урлагт зүтгэжээ. Түүний хамгийн анх аялгуу зохиосон,  Төрийн шагналт, яруу найрагч Д.Пүрэвдоржийн үг “Амин нутаг” дуу 40 …

  • 16 November

    Ши Жиньпин, Дональд Трамп нар юу ярилцав

    Ши Жиньпин дарга, Дональд Трамп нарын утсаар ярьсан гол сэдэв нь “Хамтын ажиллагаа”-ны тухай байв.         Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тухайн өдөр Хятад улсын дарга Ши жиньпин даруй баярын захидал илгээсэн. Таван өдрийн дараа буюу энэ сарын 14-ний өдөр дарга Ши Жиньпин Дональд Трамптай утсаар ярилцсан байна. Хятад улсын дарга АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай цаг тухайд нь холбоо барьсан явдал …

  • 16 November

    Хүүхдийн эрхийн тухай конвенци батлагдсаны 27 жилийн ойн үйл ажиллагаанууд эхэллээ

    Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн тухай конвенци батлагдсаны 27 жилийн ойн өдрийг угтан Хүүхдийн эрхийн тухай Монгол улсын хууль, Хүүхэд хамгааллын тухай Монгол улсын хуулиудын талаар мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэх, түгээх зорилгоор олон ажил зохион байгуулж байна. Үүний нэг болох “ХҮҮХДИЙН ЭРХ, ОРОЛЦОО, ҮҮРЭГ” чадваржуулах сургалтыг 2016 оны 11 сарын 16, 17-нд Нийслэлийн иргэний танхимд 12:00 …

  • 16 November

    Гадаад паспорт дээрээ заавал наалт наалгах шаардлагагүй

      Дүнжингарав худалдааны төв дэх Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээний цонх сүүлийн үед иргэдийн хөлд дарагдаж, урт цуваа үүсэх болжээ. Тодруулбал, өмнө нь өдөрт 6-8 хүн үйлчлүүлдэг байсан бол одоо хилийн автомат хаалгаар гарах эрх буюу наалт наалгах гэсэн иргэдийн хөлд дарагдаж цаг тутамд 30-40 хүн хандах болж ажилчдад ихээхэн хүндрэл учруулах болсон байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаадад паспортад …

  • 16 November

    ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат БНАЛАУ-д ажиллалаа

    Монгол улсын төрийн албаны зөвлөл болон БНАЛАУ-ын дотоод хэргийн яам хоорондын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд монгол улсын төрийн албаны бүтэц, зохион байгуулалт, төрийн болон орон нутгийн удирдлага, зохион байгуулалттай танилцаж, харилцан туршлага судлан, зөвлөмж санал боловсруулан ажиллахаар болжээ.  Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат багтан ажилласан юм. Айлчлалаар үеэр БНАЛАУ-ын ерөнхий сайд Др, Тонглун …

  • 16 November

    Ши Жиньпин Эквадор, Перу, Чили гурван улсуудаар тун удахгүй айлчилна

    Эквадор, Перу, Чили гурван улсын урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин 2016 оны 11 дүгээр сарын 17-ноос 23-ны өдрүүдэд энэхүү гурван улсад албан ёсны төрийн айлчлал хийхээр болсон байна.       Ши Жиньпин айлчлалын хугацаандаа бас 11 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд зохион байгуулагдах АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус XXIV хуралд оролцоно.  

  • 16 November

    Автомашинтайгаа мөсөнд цөмөрсөн иргэдийг аварчээ

    Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн Ужигийн гол гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ 18-93 ЗАН улсын дугаартай Ланд-80 загварын автомашин голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагаар /2016.11.15-ны өдрийн 19:30 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Б.Баянмөнхийг /38 настай, эрэгтэй/ аварч, автомашиныг голоос татан гаргажээ. Дархан-Уул аймгийн Шарын …