Хөвсгөл аймгийн Түнэл сумын Цэнгэл нууранд ачааны ЗИЛ-130 машин осолдсон байна. Осол өнөө өглөөний 09:00 цагийн үед гарчээ. Осол гарах үеэр тус автомашин нь ямар нэгэн ачаагүй явсан бөгөөд хүний амь эрсдээгүй. Жолооч нь өөрөө дуудлага өгсөн. Осолдсон машин эргээсээ 35 метрийн зайд байгаа юм. Ослын газарт аврагчдыг томилон ажиллуулах арга хэмжээ аваад байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас …
Мэдээ мэдээлэл
November, 2016
-
15 November
Цахилгаан шат ашигладаг байгууллагуудад хяналт шалгалт хийжээ
Дархан-Уул аймагт ашиглагдаж байгаа цахилгаан шатуудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хэд хэдэн байрнуудын цахилгаан шатыг ашиглахгүй түр хугацаагаар хаасан бөгөөд шалгалтын явцад илэрсэн зөрчил болоод төлбөрөө төлөөгүй байрнуудын цахилгаан шатыг зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болсон байна. “Дархан цэн ган” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын шинэ хорооллын 8,11,12-р багийн 14,15,16,10,12,14,16-р байрнуудын цахилгаан шатуудыг хариуцан ажилладаг бөгөөд НААҮГ-ын инженерүүдтэй хамтарч …
-
15 November
Өвлийн улиралд хүн бүхний мэдэх ёстой 15 зөвлөгөө
Дэлхийн зарим хэсэгт өвлийн улирал зэгсэн хатуу болдог. Тэдгээр зарим хэсгүүдийн нэг нь манай Монгол орон. Эрс тэс, хүйтэн ширүүн уур амьсгалтай Монгол орны өвлийн улиралд бидэнд олон асуудлууд тулгардаг. Тэдгээрийн заримыг шийдвэрлэж болох аргуудыг та бүхэнд толилуулж байна. Жавар тасхийсэн хүйтэн өвлийн улиралд мэдэж байх учиртай зөвлөгөөнүүд юм байна шүү. 1. Өглөөд машины цонх цантчихаад арилгах гэж бөөн ажил …
-
15 November
Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой төслүүдээ танилцуулав
Нийгэм эдийн засгийн таагүй үед шинээр бүрэлдсэн Засгийн газар 100 хоногт эдийн засгийг тогтворжуулах суурь үндэслэлүүдээ боловсруулж, хэтийн төлөвт уялдуулсан олон бодлого шийдвэр гарган ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд “Эдийн засгийн хүндрэлээс гарах, тогтворжуулах хөтөлбөр”-т тусгасан төсөл хөтөлбөр, арга хэмжээний танилцуулгыг өнгөрөгч баасан гарагт хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Занданшатар болон Ажлын хэсгийн гишүүд …
-
15 November
Чингэлтэй дүүргийн хүүхдийн амбулаторийн ачаалал ихэсч байна
Чингэлтэй дүүргийн хүүхдийн амбулаторийн хүүхдийн эмчийн үзлэгт өнгөрсөн 7 хоногт 170 хүүхэд хамрагдсанаас 95 хүүхэд буюу 55,8 нь Томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өнгөрсөн 7 хоногийн дундажтай харьцуулахад 0,2 хувиар нэмэгдсэн байна. Мөн 1-6 насны хүүхдийн шүдний цооролт, вирусийн гаралтай гэдэсний халдвар зонхилж байна. Хүүхдийн амбулаторийн зүгээс томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл сургалт сурталчилгаа, гарын …
-
15 November
Гэрийн босгон дээр гишгэж болдоггүйн учир
Гэрийн босгон дээр гишгэж болохгүй гэдгийг монгол хүн бүр мэднэ. Харин яг ямар учраас үүнийг цээрлэдгийг тэр бүр мэдэх болов уу? Монголчууд гэрээ улс орны дайтай зүйрлэж “туурга тусгаар улс” хэмээн ярьдаг байсан. Босгыг гэр-улсын хил зааг гэдэг тул гишгэж бус алхаж гарахыг сургадаг. Иймд тухайн айл, туурга тусгаар улсыг хүндэтгэж босгон дээр гишгэдэггүй учиртай. Мөн монголчууд гэрийн хаалгыг урд …
-
15 November
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит хөлбөмбөгийн цомын төлөөх тэмцээн амжилттай болж өндөрлөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит цомын төлөөх танхимын хөлбөмбөгийн тэмцээн өнгөрсөн бямба гаригт Монголын хөлбөмбөгийн холбооны зааланд амжилттай болж өндөрлөв. Төрийн бүх яам, тамгын газрын ажилтнуудын дунд зохион байгуулагдсан уг тэмцээнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулсан юм. Уг тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд УИХ-ын Тамгын газрын баг тэргүүн байр эзэлж алтан медаль хүртсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн …
-
15 November
Түвд лам нарын цус цэвэрлэх арга, урт наслах нууц тайлагдлаа
Түвдийн оточ нарын үздэгээр дурын өвчнийг эмчлэхийн тулд эхлээд бодисын солилцооноос цус, тунгалгийг цэвэрлэх хэрэгтэй гэнэ. Энэ нь өвчтөнг хурдан эдгээгээд зогсохгүй, төрөл бүрийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлдэг. Эрт үед анагаах ухааны “Хөх биндэрьяа” сударт эмчилгээний ургамлын чухал үүрэг, шинж чанарыг тодорхой тусгасан байдаг. Ургамлыг хэрхэн зөв ашиглах талаар лам нар нарийн бичиж тэмдэглэн хойч үедээ өгдөг үлдээдэг байж. Ингээд …
-
15 November
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
-
15 November
Чихрийн шижинтэй тэмцэх өдрөөр сургалт зохион байгуулав
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 61 дэх хуралдааны 2006 оны 12 дугаар сарын 20-ний 61/225 тогтоолоор “Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг жил бүрийн 11 сарын 14-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан байдаг. 2016 оны “Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг дэлхий нийтээрээ “Чихрийн шижин өвчнөөс сэргийлье” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Диабетийн төв, Дэлхийн эрүүл мэндийн …
-
15 November
”Уушгины хатгалгаанаас урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт сургалт зохион байгууллаа
Дэлхий нийтээрээ 2009 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 12-ны өдрийг “Уушгины үрэвсэл өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарлаж 6 тив 36 улсын нийт 167 байгууллага идэвхтэй тэмдэглэж ирсэн бол энэ жил “Уушгины үрэвсэлт өвчний тархалтыг эрчимтэй үйл ажиллагаагаар зогсооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Уушгины хатгалгаа өвчин нь дэлхий дахинд 5 хүртлэх насны хүүхдийн өвчлөл нас баралтын голлох шалтгаануудын …
-
15 November
Улсын онцгой комисс хуралдаж байна
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан яг одоо Төрийн ордон, Шадар сайдын өрөөнд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар, Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв байдал, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, Баруун аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлын мэдээлэл, Эрчим хүчний салбар, зам, тээврийн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдал, Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн …
-
15 November
Ховд аймгийн цэвэрлэх байгууламжийн барилгыг улсын комисс хүлээж авлаа
Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын тендерийн гүйцэтгэгчээр Ховдын Тулга ХХК шалгарч 2012 онд ажлаа эхэлсэн боловч төсөв санхүүгийн хүндрэлээс үүдэн жил дамнан явсаар өнөөдөр ашиглалтанд орж улсын комисс хүлээж авлаа. Энэ үеэр аймгийн засаг дарга Галсандондог, аймгийн засаг даргын орлогч Батсүх, болоод холбогдох салбарын хүмүүс тус бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцсан юм. Цэвэрлэх байгууламж ашиглалтанд орсноор олон давуу тал бүрдэж байна. …
-
15 November
“Ойрхи дорнод болон Азид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн аюулгүй байдалд тулгарч буй сорил” сэдэвт чуулга уулзалт боллоо
Франц улсын Парис хотноо энэ сарын 01-11-ний өдрүүдэд “Ойрхи дорнод болон Азид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн аюулгүй байдалд тулгарч буй сорил” сэдэвт 12 дахь удаагийн чуулга уулзалт боллоо. Афганистан, Саудын Араб, Бахрин, Бруней, Канбож, БНХАУ, Өмнөд Солонгос, Арабын Нэгдсэн Эмират, Энэтхэг, Индонез, Иран, Ирак, Япон, Кувэйт, Филлипин, Сингапур, Вьетнам, Йемен зэрэг 24 орны 30 гаруй төлөөлөгч оролцсон уг чуулга уулзалтад …
-
15 November
Хөгжмийн зохиолч Л.Балхжавын анхны уран бүтээл 40 нас хүрлээ
МУУГЗ, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” уран бүтээлийн тайлан тоглолт 18 дахь жилдээ үзэгч, сонсогчдын хүртээл болох гэж байна. Монголын рок поп, орчин ү еийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг, дуучдын хуран чуулах “Миний дуунууд-2016” тоглолт 11-р сарын 18, 19-ний өдрүүдэд 19:00 цагаас “UB Palace”-ийн концертын их танхимд болохоор товлогдсон юм. Хүний сэтгэлд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл