Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 16 November

    Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдав

    Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан /2016.11.15/ боллоо. Хуралдаанд УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Г.Мөнхцэцэг нарын гишүүд болон бусад албаны төлөөлөл оролцлоо. Хуралдаанаар “Нийслэл хол болон томоохон суурин газрын агаарын бохирдлын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Агаарын бохирдлыг бууруулах …

  • 16 November

    Түүхий эдийн гадаад зах зээлийн төлөв байдал

    Монгол улс он удаан жил уул уурхайн түүхий эд, тэр дундаа зэсийн баяжмалын экспортын орлогоос өндөр хамааралтай байсаар ирсэн. Харин 2011 оноос зөвхөн зэсийн баяжмалаар зогсохгүй нүүрсний экспорт нэмэгдэж тухайн ондоо 2.3 тэрбум ам.доллар буюу нийт экспортын 47 хувийг эзэлж, улмаар эдийн засгийн өсөлт тухайн жилдээ 17.3 хувьтай болсон нь дэлхийд хамгийн өндөр өсөлт байв. Тэгвэл үүнээс хойш түүхий эдийн …

  • 16 November

    Монголбанк дуудлага худалдааны саналыг 100 хувь биелүүллээ

    Монгол банкнаас өнгөрсөн баасан гарагт гаргасан мэдэгдэлдээ валютын ханшийг хэт хөөсөрсөн гэж үзсэн. Үүний эсрэг зоримог арга хэмжээ авна гэж мэдэгдээд байгаа. Тэгвэл өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас гадаад валютын дуудлага худалдаагаар дамжуулан 20.0 сая ам.доллар, 56.5 сая юань худалдан авах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100% биелүүлсэн байна. Валютын ханшийн өнөөгийн түвшинг Монголбанк эдийн засгийн суурь …

  • 16 November

    Улаанбаатарт 4 хэм хүйтэн

    Нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 20-25 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 2-7 …

  • 16 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 16. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 17. Буд гараг. Гөрөөсөн толгой одтой, хоёр хар мэнгэтэй хар бар өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Сансар Суудал:  Мод Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр …

  • 15 November

    “Бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр /2016.11.15/ “Бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Амарзаяа, М.Билэгт, Н.Учрал нарын гишүүд оролцов. Хэлэлцүүлгийг нээж Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, НҮБ-ын Хүн амын …

  • 15 November

    Хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, хөгжимчдийн ОУ-ын II уралдаан эхэллээ

    Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн олон улсын хоёрдугаар уралдааны нээлт өнөөдөр боллоо. Хөгжим бүжгийн коллежийн байранд болсон нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, МУГЖ Г.Эрдэнэбат болон уралдаанд оролцогчид хүрэлцэн ирсэн байв. Уралдааныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын …

  • 15 November

    Энэ сарын 17-ноос цас орж, эрс хүйтэрнэ

    11 дүгээр сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул тал хээрт тогтсон цас хайлмагтан шөнөдөө мөстөн, нягтарч хатуурах нөхцөл бүрдэж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. 17-нд баруун ба төвийн нутгаар, 18-20-нд ихэнх нутгаар, ирэх 7 хоногийн дунд үеэс нутгийн хойд хэсгээр цас орж, говь тал хээрийн нутгаар 16-18м/с, зарим газраар 24м/с хүрч хүчтэй …

  • 15 November

    “Залуучуудын хөгжил ба бидний ирээдүй” хэлэлцүүлэг болно

    Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран Нийслэлийн залуучуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцүүлэх, зөвлөмж гарган шийдвэр гаргах түвшинд хүргүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, санал санаачлагыг  дэмжих зорилгоор 2016 оны 11-р сарын 17-ны өдөр Монголын хүүхдийн ордны  бага танхимд зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт Нийгмийн идэвхтэй залуучууд, Залуу гэр бүлийн төлөөлөл, Хувийн аж ахуй эрхлэгч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, …

  • 15 November

    Нийслэлийн шилдэг хамтарсан багийг шалгаруулах “Центавр” ур чадварын тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулж байна

    Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, шуурхай хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлж буй Нийслэлийн 152 хорооны хамтарсан багийн гишүүдийн ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох, Нийслэлийн шилдэг хамтарсан багийг шалгаруулах зорилгоор “Центавр” ур чадварын тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулж байна. Эхний шат 2016 оны 10-р сарын 01-нээс 11-р сарын 14-ний …

  • 15 November

    Ерөнхийлөгчид 5 улсын Элчин сайд нар итгэмжлэх жуух бичиг барилаа

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карунасена Кодитувакку, Бүгд Найрамдах Тажикстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ализода Назирмад, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маркос Карамуру де Пайва, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас …

  • 15 November

    НББСШУ-ны байнгын хороо халдварт өвчний асуудлаар хуралдлаа

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр БЗДХ, ХДХВ, ДОХ-ын  талаар хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара болон тус байнгын хорооны гишүүд, холбогдох албаны хүмүүс оролцлоо. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тархалтыг бууруулах чиглэлээр баримталж буй бодлого, цаашид авч …

  • 15 November

    Улсын Онцгой комисс байнгын бэлэн байдалд ажиллахыг даалгалаа

    Өнөөдөр болсон Улсын Онцгой комиссын хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, Баруун аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлын мэдээлэл, Эрчим хүчний салбар, зам, тээврийн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдал, Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, Нийслэлийн өвөлжилтийн нөхцөл байдал, Цөмийн болон цацрагийн болзошгүй осол, агаарын хөлгийн …

  • 15 November

    Дулааны станцууд 12-40 хоногийн нүүрсний нөөцтэй байна

    Өнөөдөр болсон Улсын Онцгой комиссын хуралдаанаар эрчим хүчний сайдын өгч буй мэдээллээр арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар,  ТЭЦ IY – 185171 тн буюу 18 хоногийн, ТЭЦ III – 56 890 тн буюу 12 хоногийн, ТЭЦ II – 8 376 тн буюу 9 хоногийн, Дарханы цахилгаан станц – 35 877 тн буюу 27 хоногийн, Эрдэнэтийн дулааны станц – 39 773 тн буюу …

  • 15 November

    Иргэн Д.Ариун-Эрдэнэ ТҮК-ийн ажилчдад амны хаалт бэлэглэхээр болжээ

    Нийслэл хотын утааны улирал эхэлсэн энэ үед их ажлыг нугалдаг хүмүүс бол ТҮК-ийн ажилчид. Иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдруулахын төлөө өглөөнөөс орой хүртэл ажилладаг эдгээр хүмүүст төр засаг анхаарал хандуулах нь цөөн. Тэгвэл иргэн М.Ариун-Эрдэнэ 11 дүгээр сарын 21-нд Сонгинохайрхан дүүрэгт ажилладаг ТҮК-ийн 100 ажилчдад Маскута амны хаалтыг хувийн зүгээс бэлэглэхээр болжээ. Уг амны хаалтын  нийт нэг сая төгрөгний үнэтэй …