Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 10 November

    Татвараа төлөөгүй жолоочдыг энэ сарын 20-ны дотор төлбөрөө төлөхийг санууллаа

    Нийслэлийн татварын газраас авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг Замын цагдаагийн албатай хамтран 2016 оны 11 дүгээр сарын 07-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Албан татвар, төлбөрөө тогтоосон хугацаанд хууль, журмын дагуу төлөөгүй, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татварт хамруулах зорилготой юм. Тиймээс албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээдүүд 2016 оны …

  • 10 November

    С.Буяндэлгэр: Фракц гэдэг тар гээд тарчихдаг бүтэц биш

    Манай нам босоо ч биш хэвтээ ч биш эрлийз тогтолцоотой АН-ын ҮЗХ-ны хурал энэ сарын 16-нд товлогдоод байгаа. Хоёр ч удаа хойшилсон эл хурлаар намын үндсэн дүрмийн шинэчлэлийн асуудал болоод намын даргын тухай хөндөгдөх юм. Энэ талаар “Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ий зохицуулагч С.Буяндэлгэртэй ярилцлаа. -АН-ын ҮЗХ-ны хурал хоёр ч удаа хойшилсон. Энэ удаа товлосон хугацаандаа хуралдах болов уу …

  • 10 November

    Оюутан оюутнаа дэмжих уулзалт Төрийн ордонд болно

    Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 11 дүгээр сарын 17-нд тохиодог бөгөөд энэ жил тус  тэмдэглэлт арга хэмжээний хүрээнд оюутан залуус дуу хоолойгоо нэгтгэн үе тэнгийн нөхдөө зөв чиг хандлагад уриалахаар болжээ. Манай улсад сурч буй гадаад оюутан болон гадаад улсад суралцаж байгаа монгол оюутнууд энэ өдөр нэгэн дээвэр дор цугларан мэдлэг боловсролоо дээшлүүлэх, боловсролын үнэ цэнийг мэдрүүлэх …

  • 10 November

    “Эрүүл орчин-Эрүүл ирээдүй” аян үргэлжилж байна

    Дархан-Уул аймгийн Эрүүл Мэндийн Газар, Нийгмийн эрүүл мэндийн төвөөс “ЭРҮҮЛ ОРЧИН-ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” аяны уриан дор 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл орчны эрүүл мэндийг дэмжих, иргэд хог хаягдлаа ангилан ялгаж, дахин боловрсуулах арга ухаанд бие биенээсээ суралцан байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй, орчны эрүүл мэндийг дэмжих, эдийн засгийн хувьд үр …

  • 10 November

    “Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэх өдөр” ням гарагт тохионо

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас “Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг  жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гарагт дэлхий нийтээр зохион явуулдаг билээ. Манай улсын хувьд “Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр”-ийг зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олог нийтэд …

  • 10 November

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд авто замын барилга угсралтын ажил үргэлжилж байна

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд БЗД, 14-р хорооны нутаг дэвсгэр “В” хэсэгчилсэн талбайн авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Лорд Скай” ХХК, “Бумбат Даваа” ХХК-дын түншлэл шалгарч, гэрээт ажлыг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусгахаар  гэрээ байгуулсан. Тодорхой шалтгааны улмаас  зам барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээний хугацааг сунгажээ. Өнөөдрийн байдлаар 840 у/м замын хашлага суурилуулах, далан, цементээр бэхжүүлсэн …

  • 10 November

    2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталлаа

    Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээ Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.10 Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа тогтсоны дараа Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай …

  • 10 November

    Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна

    Энэ сарын 10,11-ний өдөр баруун, төв, зүүн аймгуудын  нутгаар цас орж, салхи 14-16 м/с, зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байна. Иймээс орон нутгийн замд зорчиж буй жолооч нар  хурдаа зөв тохируулах, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд гэрлээ шилжүүлэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой зорчихыг  замын цагдаагийн газраас зөвлөж байна!!!.

  • 10 November

    Хотын дарга нийслэлийн цахилгаан, дулаан хангамжийн үйл ажиллагаатай танилцлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК дээр ажиллаж, нийслэлийн өвлийн цахилгаан болон дулаан хангамжийн нөхцөл байдалтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очирын танилцуулснаар 2016 оны зуны засварын батлагдсан графикаар 15 магистраль шугамыг 5 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 25-ны хооронд 12 хэсэгт хуваан, …

  • 10 November

    20 метрийн гүнээс иргэний амийг аврав

    Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны 57 дугаар уклонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-гийн бичил уурхайн /налуу ам/ 20 метрийн гүнд агааргүйдэж нэг иргэн ухаан алдаж унасан тухай дуудлага өчигдөр  орой 19:55 цагт /20:01 цагт/ ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангид ирсэн байна. Дуудлагын дагуу Уул уурхайн аврах ангийн албан хаагчид ажиллаж иргэн Г.Тогмид /40 настай, эрэгтэй/-г уурхайн гүнээс эсэн …

  • 10 November

    Хүйтний улиралд хэрэглэхэд тохиромжтой зургаан хүнс

    Хүйтний улирал эхэлсэн үед биеэс хүйтнийг гадагшлуулах хоол унд хэрэгтэй болдог. Мэргэжилтнүүд үхэр хонины махны шөл, хөөрүүлсэн сүү, аарц, байгалийн цэвэр жимсний халуун шүүснээс гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй хүнсийг хэрэглэхийг зөвлөж байна. 1.    Цагаан гаа: Шинэхэн цагаан гааны 80.9%-ийг чийг эзлэх бөгөөд уураг 2.3% , тос 0.9% , эслэг 2.4%-ийг эзэлдэг. Эрдэс бодисоос түүнд төмөр, кальци, фосфор элбэг байхаас гадна …

  • 10 November

    Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү БНХАУ-ын Чанарын хяналт шинжилгээ, хорио цээрийн ерөнхий газрын Дотоод хяналтын газрын дэд дарга Люү Чүн Янь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр төлөөлөгчдийн ажлын айлчлалд амжилт хүсээд цаашид хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж итгэж байгаагаа онцолсон. Уулзалтаар хоёр орны мэргэжлийн хяналт, хорио цээрийн байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мэргэжлийн …

  • 10 November

    Алтай хотхоны замыг дунд голын авто замтай холбох гүүрийн ажил дууслаа

    Нийслэлд концессын гэрээгээр хэрэгжиж буй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих ажлын гүйцэтгэгчээр “Ди Вай Кэй Би” ХХК шалгарч, 2016 оны 4-р сард гэрээ байгуулжээ. Барилга, байгууламжийн ажил хугацаандаа дуусч, ашиглалтад оруулах комисс 2016 оны 10 дугаар сарын 20-нд ажилласан байна. Комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр гүүрийг ашиглалтад оруулахаар …

  • 10 November

    Барилгын үндэсний ассоциацитай санамж бичигт гарын үсэг зурлаа

    Монгол Улсын  хот байгуулалт, барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, харилцан үр ашигтай тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд,  Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нар санамж бичиг байгуулав. “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хот байгуулалт, барилгын салбарын хөгжилд хамтын хүчин чармайлтаар хувь нэмрээ оруулахад Санамж бичгийн зорилго нь оршиж байгаа …

  • 10 November

    Төв аймгийн Баянцагаан сумын шинэ соёлын төвийн барилга ашиглалтад оров

    Төв аймгийн Баянцагаан сумын төвд Монгол Улсын гавьяат жүжигчин, ерөөлч, магтаалч, Д.Жанцанчойн нэрэмжит “Соёлын төв”-ийн барилгын нээлт боллоо. Соёлын төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, сумын ИТХ-ын дарга Ц.Лувсандагва, Сумын Засаг дарга Ж.Жаргалбаяр болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцов. Одоогоос гурван жилийн өмнө 60 гаруй жилийн түүхтэй тус сумын …