Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 10 November

    Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн олголтыг зогсоохгүй, “Түр журам”-аар зохицуулна

    Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх арваннэгдүгээр сард УИХ-аар хэлэлцэнэ. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд жижиг, дунд үйлдвэрлэгчдэд олгодог хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг саадгүй, тасралтгүй явуулах нь эдийн засгийн болон нийгмийн ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна. Тийм учраас уг хуулийн төслийг батлагдах хүртэлх хугацаанд үйлчлэх Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх …

  • 10 November

    Валютын ханшийн өсөлтийг зогсоохыг сангийн сайдад үүрэг болголоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар валютын ханшийн өсөлтийг барих талаар холбогдох байгууллагуудтай зөвшилцөн судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулахыг Сангийн сайдад үүрэг болголоо. Тухайлбал: -Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын Элчин сайдын яамдыг визийн хураамжаа Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр авдаг болох, -Арилжааны банкуудыг  Монголбанкны  зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох эсэхийг судлах, …

  • 10 November

    Нийгмийн даатгалын сан, хүүхэд харах үйлчилгээний талаар ХНХ-ын сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ

    Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны /2016.11.09/ хуралдаан 09 цаг 43 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр …

  • 10 November

    Өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар үүрэг өглөө

    Засгийн газрын ээлжит  хуралдаан боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зарим асуудлаар холбогдох сайд нарт үүрэг өглөө. Тухайлбал, Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллахдаа тэнд үйл ажиллагаа явуулж байгаа Оюутолгой, Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, орон нутгийн Тавантолгой зэрэг компанийн удирдлагуудад тодорхой үүрэг өгсөн. Энэ үүргийн биелэлтийг хангах, хяналт тавих, мөн Гашуунсухайтын боомтын талаар авах арга хэмжээний талаар санал боловсруулах …

  • 10 November

    БОАЖЯ “Дэм дэмэндээ” аянд нэгдсэн анхны байгууллага боллоо

    БОАЖЯ –аас “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” аяныг эхлүүлээд байгаа билээ. Тус аяны хүрээнд Ариг банк болон Монголын Улаан загалмайн нийгэмлэг хамтран хэрэгжүүлж буй “Дэм дэмэндээ” төсөлд нэгдлээ. Ногоон хэрэглээг амьдарлын хэв маяг болгон төлөвшүүлэх зорилгоор БОАЖЯ-ны ажилтан албан хаагчид аяны уутанд өөрсдийн хэрэглэдэггүй хувцас, хүүхдийн тоглоом зэргийг хандивласан юм.  Ийнхүү өөрт хэрэгцээгүй эд зүйлсээ хэрэгтэй хүмүүст нь хандивлах нь хог …

  • 10 November

    Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар тамгаа хүлээн авлаа

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нар өнөөдөр батламжаа гардсан Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарын ажлыг хүлээлгэн өглөө. Шинэ Засаг дарга нарын ажлыг хүлээлгэн өгөх үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр “Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-аас дүүргийн Засаг даргад нэр дэвшин дэмжигдэж өнөөдөр батламжаа …

  • 10 November

    Төв болон харгиа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллалаа

    Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Сүхбат, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар /2016.11.09/ Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлахаар Төв болон Харгиа цэвэрлэх байгууламж, мөн Шувуун фабрикийн орчимд хайрга олборлодог карьеруудын үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь …

  • 10 November

    Улаанбаатарт 9 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас …

  • 10 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 11. Бархасвадь гараг. Шувуун хушуут одтой, найман цагаан мэнгэтэй улаан бич өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Авахуй Суудал:  Гал Өдрийн наран 7 цаг 56 минутад мандан, 17 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр …

  • 9 November

    Чингэлтэй, Багануур, Налайх, Сонгинохайрхан дүүргийн засаг дарга нарыг батламжиллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд   хуульд заасан  эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаар Цэндийн Сандаг-Очир, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Жамсрангийн Эрдэнэбат, Налайх дүүргийн Засаг даргаар Чойжинсамбуугийн Раднаабазар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Жигжидсүрэнгийн Сандагсүрэн нарыг батламжиллаа. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С. Батболд хэлэхдээ  “Өнгөрсөн 10 дугаар сард явагдсан Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн  сонгуулийн …

  • 9 November

    Хеликобактериас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

    ХЕЛИКОБАКТЕР 1.    Ерөнхий мэдээлэл Хеликобактери пилори нь спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм. Хоол боловсруулах ферментүүд болон давсны хүчил агуулсан ходоодны шүүс нь хоол тэжээлийг боловсруулахаас гадна хоол боловсруулах замд орж ирсэн нянг устгадаг. Харин ходоодыг дотор талаас …

  • 9 November

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийлээ

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.11.09/ хуралдаан 14 цаг 32 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарагддаг төрийн байгууллагуудын удирдлагууд болон Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд оролцов. Тогтоолын төслийн талаархи танилцуулгыг Засгийн …

  • 9 November

    Уламжлалт эмийн хяналтыг сайжруулах зөвлөмж өглөө

    МХЕГ-аас “Эм биобэлдмэлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчдыг чадавхижуулах” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав. Уг арга хэмжээнд 21 аймаг, нийслэл, дүүрэг, хилийн боомтын 38 байцаагч оролцож, мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, улсын байцаагчийн ёс зүйн дүрэм, эм, биобэлдмэлийн хяналтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, хяналтын хуудсыг шинэчлэн боловсруулах зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл авлаа. МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү сургалт, хэлэлцүүлэгт оролцсон улсын байцаагчдад хандаж …

  • 9 November

    Америкийн нэгдсэн улсын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп боллоо

    Америкийн нэгдсэн улсын 45 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдлоо. Тэрээр 275 төлөөлөн сонгогчдын санал авснаар ялалт байгууллаа. Харин түүнтэй өрсөлдөж байсан Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон 218 төлөөлөн сонгогчдын санал авч Дональд Трампаас 57 санал дутаж ялагдав. Хиллари Клинтоныг АНУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч болох эсэх нь   тодорхой байсан. Хоёр нэр дэвшигчийн хооронд болсон …

  • 9 November

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит хөлбөмбөгийн тэмцээн болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай 53 дугаар зарлиг, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн 114 дүгээр зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдраа хөгжүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг дэмжих зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит цомын төлөөх танхимын …