Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 28 October

    Залуу эрдэмтэн, судлаачдад БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх боломж нээгдлээ

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Гангийн урилгаар БНХАУ-д айлчлах үед ярилцаж тохиролцсоны дагуу Монгол Улсын залуу эрдэмтэн, судлаачдыг Хятад улсынэрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудад 6 сараас 1 жилийн хугацаатайгаар мэргэжил дээшлүүлэх “Авьяаслаг Залуу Эрдэмтэн Хөтөлбөр”-ийг танилцуулж байна. Энэхүү хөтөлбөрт хэрхэн хамрагдаж болох тухай зааврыг та бүгдэд толилуулж байна. Авьяаслаг Залуу …

  • 28 October

    “Эрүүл энхийн мянган жаргалан” аянд нэгдэцгээе

    Хөхүүрийн ам цаашилж Хүйтний ам наашилж байгаа энэ цаг үед “1000 хүүхэд 1000 бэлэг” ТББ-с санаачлан “Эрүүл энхийн мянган жаргалан” уриатайгаар хөдөө орон нутаг, тэр дундаа хүн эмнэлгийн салбарт чиглэсэн нэгэн сайн үйлсийн аян эхлүүлж байгаа тухай таатай мэдээ байна. Хөдөө орон нутаг алслагдсан сум орон нутагт чиглэсэн тусламж үйлчилгээ сайн үйлсийн аян төдийлөн их ороод байдаггүй. Харин “1000 хүүхэд …

  • 28 October

    Нийслэл хотын 377 жилийн ойн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

    Монгол Улсын нийслэлийн хүндэт иргэдээ Бидний хойч ирээдүй хүүхэд багачууд, Улаанбаатарын бахархал болсон залуучууд, өнөөгийн хотыг өдий зэрэгт хүргэж, дэлхийд дансалсан ахмадууд Та бүхэндээ Нийслэл хотын 377 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Хүнээ дээдэлсэн үзэлд суурилсан бодлого  хэрэгжүүлнэ гэдгээ амласан Улаанбаатар хотын удирдлагын шинэ баг ажлаа эхлүүлээд 100 хоног өнгөрчээ. “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрөө батлуулж, бидэнд итгэл хүлээлгэсэн иргэдийнхээ …

  • 28 October

    Дэлхийн түүхийг өөрчилсөн 10 үйл явдал

    Ердөө нэг жижигхэн зүйл, багахан алдаанаас болж дэлхийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх томоохон үйл явдлууд тохиосон байх юм. “Хэрвээ” гэх үгнээс үндэслэж, тэдний шалтгаан болсон багахан алдаа, буруу ойлголт, сохор аз болж өнгөрсөн түүхэн явдлуудыг эргэн дурсгаж байна. Өнгөрсөн борооны араас цув нөмөрч буй мэт санагдах боловч, эргээд үүнээсээ сургамж авч, ирээдүйд хянуур байх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ. “Хирошимагийн дэлбэрэлт” …

  • 28 October

    Нүд улайхад яах вэ

    Нүд улайж үрэвссэн үед аяга усанд 1/2 цайны халбага борын хүчил уусгаад хөвөн дүрж, нүдний эргэн тойрныг арчина. Мөн эмийн ургамлаар ханд бэлтгэж хэрэглээрэй. Балжингарам цэцэг, яншуй, хар цайг хандалж. /эмийн санд зардаг тусгай зориулалтын шилэнд  хийнэ/ шилэн аяганд хийж зовхин дээрээ тавь. Толгойгоо гэдийлгэн, нүдээ аньж нээн 8-10 удаа давтана. Нүд хавдвал үүгээр  шавшиж, эмийн ургамлаар маск тавиарай. Шавших …

  • 28 October

    О-5 насны хүүхдийн түлэгдэлтийн шалтгааныг зогсооё

    Сүүлийн жилүүдэд  эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналт суларснаас болж  0-4 насны хүүхдүүд түлэгдэх тохиолдолд их гарч байна. Нийт түлэгдэлтийн 60 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд халуун хоол цай, шингэн зүйлд түлэгдэж байгаа юм. Түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийн хүйсийн харьцаа нийт түлэгдсэн хүүхдийн  47.2 хувь нь эмэгтэй, 52.8 хувь нь эрэгтэй, Харин  түлэгдэлтэд өртөж байгаа 0-4 насны хүүхдийн 44.8 …

  • 28 October

    Дотоодын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах 4-5 үйлдвэр байгуулна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимын гишүүдийнхээ хамт Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагналаа. Эрчим хүчний салбарт л гэхэд багагүй бүтээн байгуулалт өрнөсөн. Тухайлбал, нийслэлийн зургаан дүүргийн 1562 өрх айлыг цахилгаан эрчим хүчинд холбосон нь яригдаад олон жил болсон асуудлыг нэг сарын хугацаанд шийдэж, алслагдсан гэр хорооллын өрхүүд тогтой амьдрах боломж бүрдсэнийг онцолж байна. Мөн эрчим хүч …

  • 28 October

    Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмэгдүүлэх арга

    Сэтгэл зүйчид хатуугаар: хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжинд нь асуудал байгаа цагт гэр бүл, хайр дурлалын явдалд асуудал байх л болно. Хайр дурлалын талбар тулааны талбар болж өөрчлөгдөнө. Тиймээс үнэлэмжээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэж хэлдэг. Сэтгэл хангалуун бус байгаагаар өөрийгөө үнэлэх үнэ цэнэ нь тайлбарлагдана. Тэгвэл үнэлэмжээ нэмэгдүүлэх сэтгэлзүйчидийн зөвлөгөөг хүргэе. Шүүжлэлээс бүү ай Шүүмжлэл энэ бол үнэлгээ. Бид шүүмжилснээр өөрийгөө, үйл …

  • 28 October

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогууд” сэдэвт хурал зохион байгууллаа

    Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон Монгол Улсын их сургууль хамтран “БОДЛОГЫН НӨЛӨӨЛИЙН ҮНЭЛГЭЭ БА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ БОДЛОГУУД” сэдэвт хурлыг зохион байгууллаа. Тус  хурал нь төрөөс хэрэгжүүлдэг бодлого, хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээг хийх хэрэгцээ, шаардлага ач холбогдлыг хэлэлцэх, сүүлийн үед хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хийгдсэн судалгаануудтай танилцах болон хөдөлмөрийн салбарын  судлаачид, бодлого боловсруулагчид, төрийн албан хаагчдын хамтын ажиллагааны сүлжээг бий болгох, …

  • 28 October

    Үрчлээ үүсгэдэг найман муу зуршил

    Ихэнх хүмүүс үрчлээ бол хөгширч буйн илрэл хэмээдэг. Гэсэн хэдий ч залуу хүмүүс үрчлээтэх тохиолдол олонтаа бөгөөд үрчлээнээс салах гэж хамаг мөнгөө үрдэг нь үнэн. Үрчлээ нар хамгийн их тусдаг хэсэг болох нүүр, хүзүү, гаранд үүсдэг байна. Мөн агаарын бохирдол, тамхи, архи, хэт их хуурайшилт болон буруу зуршлаас үүсэх магадлалтай. Эдгээр буруу зуршлаа зайлсхийснээр та үргэлж эрүүл, толигор арьстай байх болно. 1. Хажуу тийшээ болон түрүүлгээ харж унтах Сайн нойр …

  • 28 October

    Б.Мөнгөнтуяагийн хохирлыг барагдуулах боломжгүй гэж үзжээ

    Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр ял эдэлж буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарын хэрэгт холбогдсон нягтлан бодогч Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй шүүх хурал өчигдөр болж өндөрлөсөн юм. Л.Гансүхийн хэрэгт холбогдон зургаан сар хоригдсоны эцэст түүнд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж, цагаатгагдсан Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгч, сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн юм. Тухайлбал, зургаан …

  • 28 October

    Италид болсон газар хөдлөлтөд монгол иргэн өртөөгүй

    Италийн төв хэсэгт 2016 оны 10 дугаар сарын 26-ны оройн 19.10 болон 21.18 цагт тус тус 5,5 болон 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт болов. Газар хөдлөлт Италийн төв хэсгийн Умбриа мужийн Перужа хот, Ром болон хойд хэсгийн Венето муж хүртэл мэдрэгдсэн байна. Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл нь өнгөрсөн 8 дугаар сарын 24-нд болсон хүчтэй газар хөдлөлтийн “афтершок” буюу газар хөдлөлтийн …

  • 28 October

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ёнсу дүүргийн Засаг дарга И Жо Ху-г хүлээн авч уулзлаа

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат БНСУ-ын  Инчон  хотын  Ёнсу дүүргийн Засаг дарга И Жо Ху тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр  хүлээн авч уулзлаа. Засаг дарга Ж.Эрдэнэбат төлөөлөгчдийг Чингэлтэй дүүрэгт тавтай морилохыг уриад 2 дүүргийн хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцолсон юм. Ёнсу дүүргийн Засаг дарга И Жо Ху “Хоёр дүүргийн хүүхэд, залуучуудыг соёл, урлагаар холбож, харилцан айлчилж,  …

  • 28 October

    Төмөр бетон гүүрийн ажлын явц 95 хувьтай байна

    Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо Хувьсгалчдын “Г” гудамжны жалган дээгүүр 27.72у/м төмөр бетон гүүрийн ажлын  явц 2016 оны  10 дугаар сарын 25-ны байдлаар 95  хувийн  гүйцэтгэлтэй ашиглалтад ороход бэлэн болж байна. Дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа төмөр бетон гүүрийн гүйцэтгэгчээр“Төгс зам” ХХК, захиалагчийн хяналтаар “Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК ажиллаж байгаа юм. Дэд бүтэц, тохижилтын хэлтэс chingeltei.gov.mn

  • 28 October

    Японы “Пронтиер” компанийн захирал Маса Игатаг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Япон Улсын “Фронтиер” компанийн захирал Маса Игатаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Маса Игата “Инвест Монголиа конференц”-ийг Монгол улсад 10 дахь жилдээ амжилттай  зохион байгуулж байгаа талаараа Засаг даргад танилцуулав. Ноён Маса Игата “Есдүгээр сарын 5,6-ны өдрүүдэд олон улсын хөрөнгө оруулагчдын уулзалтыг 10 дахь жилдээ Улаанбаатар хотод зохион байгуулсан. Мөн энэ оны арванхоёрдугаар …