Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 28 October

    Кампучи улсад ISO/IEC 17065 стандартын сургалтад хамрагдлаа

    Итгэмжлэлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Оюунчимэг, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Чимгээ нар APLAC/PTB-ийн мэдлэг хуваалцах хөтөлбөр(SANAP)-ийн хүрээнд Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагаа /PAC/-ны байгууллага болон Германы Физик Техникийн хүрээлэн/PTB/-гээс хамтран Кампучийн Вант Улсын нийслэл Пномпеньд зохион байгуулагдсан  “ISO/IEC 17065:2012  “Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага” стандартын сургалтад 2016 оны 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд хамрагдлаа. …

  • 28 October

    “Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо

    Эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, түрүүлж хөгжүүлэх шаардлагатай эдийн засгийн суурь салбар юм. Тиймээс 2013 оноос “Эрчим хүчний салбарын чанарын удирдлагын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Германы Физик техникийн хүрээлэнгээс хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хугацаа 2015 оны 7 сард дууссан ба …

  • 28 October

    Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг хорих хугацааг хоёр сараар сунгалаа

    Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг  шүүгчийн захирамжаар цагдан хорих хугацааг 60 хоногоор сунгасан байна. АТГ-аас сэжигтнээр тооцон Н.Мөнхбатыг  ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм. Түүний хорих хугацааг 60 хоногоор сунгаснаар дахин хоёр сар саатуулагдана. Н.Мөнхбатыг албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгө үрэгдүүлсэн, “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг зүй зохисгүй зарцуулсан хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн 150.3, 265.2-т зааснаар буруутган шалгаж байна.

  • 28 October

    Орон нутаг руу зорчих тасалбарыг ТҮЦ машинаас авдаг болно

    Зам тээврийн хөгжлийн яамнаас орон нутгийн галт тэрэг, автобус болон нислэг зэрэг тээврийн үйлчилгээнд тасалбар түгээх нэгдсэн систем “ТҮЦ” машин үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү системд иргэд суудлын тоо, зорчих өдөр, цаг гэх мэт мэдээллээ оруулан тасалбараа худалдан авах боломжтой. Ингэснээр үйлчилгээ түргэн шуурхай болж, билетийн кассын ачааллыг бууруулах ач холбогдолтой юм. Тасалбар түгээх машиныг ирэ оны нэгдүгээр улирлаас томоохон …

  • 28 October

    “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа

    Нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд их, дээд сургуулиудын дунд зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдаанд 19 сургуулийн 58 эсээ өрсөлдлөө. Удирдамжийн дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг ажиллаж шилдгүүдийг тодруулсан байна. Эсээ бичлэгийн уралдааны 1 дүгээр байранд: ШУТИС-ын  Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн Соёл судлалын IV курсийн оюутан Н.Ариумаа, 2 дугаар байранд: Санхүү эдийн засгийн их сургуулийн  бизнесийн удирдлагын …

  • 28 October

    ХААХҮ-ийн сайд Колумб улсын Элчин сайд Тито Саул Пинияаг хүлээн авч уулзлаа

    ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн /2016.10.27/  Колумб улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Тито Саул Пинияа тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн Элчин сайд Тито Саул Пинияаг хүрэлцэн ирсэнд талархаж, хоёр орны Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцох болсондоо таатай байгаагаа илэрхийллээ.  Тэрбээр  “Монгол Улс   Колумб улсын …

  • 28 October

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Осолтой өдөр. Таныг мухардалд оруулах таагүй мэдээ ирж болзошгүй. Сексийн харьцаа тогтворгүй байна. Баярын итгэл найдвар ойрд биелэшгүй нь. Таны амьдралын эрч хүч буурч байна. Хэрвээ та үүнд өндөр ач холбогдол өгч, хэт их анхаарвал сэтгэл гутарна. Үндэслэлгүй түрэмгий зан авир гаргана. ҮХЭР (4/20-5/20) Урт өдөр. Аливаа шинэ үйл хэрэгт оролцох гэсэн хүсэл таныг илүү өгөөмөр, бусдад нээлттэй …

  • 28 October

    Тархины харвалттай дэлхий нийтээр тэмцэх өдрийн хүрээнд иргэдэд үзлэг хийлээ

    Тархины харвалттай дэлхий нийтээрээ тэмцэх өдрийн хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Шастины улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран өдөрлөг зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны хүрээнд иргэдийн дунд артерийн даралт, цусан дахь сахар, биеийн жин, өндөр зэргийг хэмжиж, тархины харвалтын эрсдэлийн үнэлгээ хийлээ. Өнөөдрийн үйл ажиллагаанд НЭМХ-ийн зүгээс биеийн жингийн индекс, хүний …

  • 28 October

    Хууль зөрчиж олгосон газруудыг чөлөөлж, ногоон байгууламж, тоглоомын талбайг нэмэгдүүлнэ

    ъНийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт газрын харилцааны шинэ төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын “Газрын сан” байгуулах тухай тусгасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор эхний ээлжид нийтийн эдэлбэрийн газар дээрх зөрчлийг арилгаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах чиглэлээр хэд хэдэн ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэ тухай  нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэв. Нийслэлийн Газрын албанаас эхний ээлжинд …

  • 28 October

    Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд хугацаатай үүрэг өглөө

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн  үйл ажиллагаанд шуурхай арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 24 байршлыг газрын хэмжээ хүн амын нягтаршил зэргийг харгалзан 75 хэсэгчилсэн талбайд хувааж, төслийг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар дээрх 75 талбайгаас 25 талбайд төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй, 22 …

  • 28 October

    Хууль, тогтоолын төслүүд өргөн мэдүүллээ

    ИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод /2016.10.27/ дараах хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ. 1.“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийн төслийг боловсруулсан байна. Хөтөлбөр нь Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, …

  • 28 October

    “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд Хан-Уул дүүрэг мод тарих ажлыг зохион байгууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Харин өнөөдөр тэрхүү мод тарих өдөр тохиож байгаа бөгөөд  Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Дэд бүтэц тохижилтын хэлтэс нь мод тарих ажлыг дүүргийн 10 дугаар хорооны Иргэний нисэхийн Ерөнхий газрын нийтийн эзэмшлийн талбайд зохион байгууллаа. …

  • 28 October

    Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцлаа

    Дэд бүтцийн хяналтын улсын байцаагчдын зөвлөгөөнд оролцогчид Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалт, барилга байгууламжтай танилцлаа.

  • 28 October

    Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагналаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд  танхимын гишүүдийнхээ хамт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөдөр Монгол Улсын нийт иргэдийн тоо гурван сая нэг зуун дөрвөн мянга хоёр зуун нэгд хүрлээ. 28938 хүүхэд энэ зуу хоногийн хугацаанд мэндэлсэн байна. Монголын үрс маш олон болох болтугай гэснээр Ерөнхий сайд мэдээллээ эхэллээ. Монгол Улсын Засгийн …

  • 28 October

    “Дэлхийн хамгийн том Хүннү дээл”-ийг Монголчууд урлав

    “Дэлхийн хамгийн том Хүннү дээл” төслийн хүрээнд  “Батзүү” ХХК-ийн хамт олон 6 давхар барилгатай дүйцэхүйц 14 метр өндөр, 18 метрийн өргөн,  хаан хээтэй Хүннү загварын дээл урласнаа өнөөдөр МҮХАҮТ-д танилцууллаа. Энэхүү дээлийг тус компанийн оёдолчдоос гадна Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь аймгийн 50 гаруй үйлчин бүсгүй 500 метр даавуугаар хоёр сарын турш уламжлалт гар оёо, зээгт наамал, үндэсний хээ угалз гэх мэт …