Мэдээ мэдээлэл

November, 2023

  • 2 November

    Ногоон нуурын гудамжинд 320 автомашины зогсоол байгуулж байна

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамжинд явган хүний зам, дугуйн зам, авто зогсоол байгуулах ажил өнгөрсөн аравдугаар сарын 25-нд эхэлсэн. Тус ажлын хүрээнд 10,000 ам метр талбайд 320 автомашины зогсоол байгуулах бөгөөд Ногоон нуурын гудамжны хоёр талаар 1.2 км урттай, гурван метр өргөнтэй явган хүний болон дугуйн зам хийх юм. Мөн иж …

  • 2 November

    Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.11.02/ хуралдан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын …

  • 2 November

    Б.Бат-Эрдэнэ:”Петрочайна дачин тамсаг” ХХК-д улсын байцаагчийн албан даалгавар биелүүлэх нэг сарын хугацаа өгье

    БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн удирдлагуудтай байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, зөрчлийг арилгуулах асуудлаар хоёр талын уулзалт хийв. Уулзалтад “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн Ерөнхий захирал Жү Дали, Гүйцэтгэх захирал Кан Дэчуан, тус компанийн Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн У.Начин БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх, Салбарын хяналтын газрын байцаагч,мэргэжилтнүүд оролцлоо. Уулзалтын эхэнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ …

  • 2 November

    Гэрэл зурагчин О.Бат-Эрдэнийн “Бетонон ой” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

    Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимт архитектор, гэрэл зурагчин О.Бат-Эрдэнийн “Бетонон ой” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ. Тэрбээр 2018 оноос эхлэн гэрэл зураг сонирхож эхэлсэн бөгөөд өөрийн мэргэжилтэйгээ хослуулан архитектурын гэрэл зургийн чиглэлээр дагнаж гэрэл зургийн хальсанд Улаанбаатар хотын өнгө төрхийг буулгадаг юм. Түүний “Бетонон ой” гэрэл зургийн үзэсгэлэн нь Улаанбаатар хотын барилга байгууламжийн эмх цэгцгүй төлөвлөлтийг харуулахын зэрэгцээ түүхэн дурсгалт барилга байгууламжаа …

  • 2 November

    Гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд БНХАУ-тай хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих, Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах зэрэг хоёр улсын хамтарсан олон төсөл Улаанбаатар хотод хэрэгжиж байна. Нийслэлийн өмнөх удирдлагын багийн …

  • 2 November

    “Эрдэнэс Тавантолгой” ХК- ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт 60 оюутан шалгарлаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор жил бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг уламжлалтай. 2023-2024 оны хичээлийн жилд  зарласан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 60 оюутан шалгарч өнөөдөр батламжаа гардаж авлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2013 оноос хойш …

  • 2 November

    Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид 22 алтан медаль хүртлээ

    Филиппин улсын Манилла хотод 10-р сарын 28-29 -ний хооронд зохион байгуулагдсан Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монгол, БНХАУ, Филиппин, Индонези, Австрали зэрэг 7 орны 82 шилдэг тамирчид хоёр  өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Тэгвэл тус тэмцээнд манай улсын 16 тамирчин олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 22 алт, 14 мөнгө, …

  • 2 November

    “Соёлын бүтээлч сар-2023” аян эхэллээ

    Соёлын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулагддаг “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” аяныг “БҮТЭЭЛЧ ЗАЛУУС” уриан дор 3 дахь жилдээ уламжлал болгон улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, соёлын байгууллагууд “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд 100 гаруй үйл ажиллагааг төр, хувийн …

  • 2 November

    Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтрэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө, маргаашдаа буюу 3,4-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. Үүнд: Арваннэгдүгээр сарын 3-нд Монгол орны нутгийн баруун хагаст, Арваннэгдүгээр сарын 4-нд төв болон говийн аймгуудын нутгаар, Арваннэгдүгээр сарын 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Агаарын температур  өмнөх хоногуудаас  5-15 градусаар эрс хүйтрэх төлөвтэй байна. Цас орж, цасан …

  • 2 November

    Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг өргөн барилаа

    Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. Нийслэл 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван сая ширхэг үнэт цаасыг арилжаалж, ₮500 тэрбумыг татан төвлөрүүлэхээр шийдвэрлээд байсан. Улмаар Нийслэлийн ИТХ-аас холбогдох төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 429.1 тэрбум төгрөгийн нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах …

  • 2 November

    “УБТЗ” ХНН: Галт тэрэгний тасалбарыг өдөр, шөнийн аль ч цагт буцаах боломжтой

    Энэ сарын 01-ний өдрөөс эхлэн галт тэргээр зорчигчдын цаг завыг хэмнэх үүднээс eticket.ubtz.mn веб сайт болон “УБТЗ тасалбар-UBTZ ticket” апплейкшинээр худалдан авсан тасалбарыг өдөр, шөнийн алинд ч буцаах боломжтой боллоо. Ингэхдээ та тухайн галт тэрэг аялахаас 24 цагийн өмнө eticket.ubtz.mn веб сайтаар дамжуулан буцаах хүсэлт илгээх ёстой юм. Цахим тасалбарын буцаалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 21-242472 дугаарын утсаар аваарай. Онлайнаар буцаалт хийхэд анхаарах зүйлс: 1. …

  • 2 November

    Л.Оюун-Эрдэнэ:Хувийн хэвшил зовлонгоо яриад өнгөрдөг, төр сонсоод мартдаг нүдэн балай, чихэн дүлий байдлыг өөрчлөх цаг болсон

    Монгол Улсын Засгийн газар өчигдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж, хувийн хэвшлүүд үүсэж бий болсноос хойш 30 жил өнгөрлөө. 30 жилийн ололт амжилт, алдаа дутагдлыг хамтдаа бодитоор дүгнэх цаг болжээ. Энэ нь манай улсын эдийн засгийн цаашдын хөгжилд чухал алхам  болох …

  • 2 November

    ЦЕГ: “Эмээлт” орчимд байрлах махны үйлдвэрт муудсан мах боловсруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна

      Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Эмээлт” орчимд байрлах “Мах”-ны үйлдвэрт “муудсан мах дахин боловсруулаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох ажиллагааг хийжээ.  Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 13.5 дахь хэсэгт заасан /Мал, махны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх журам зөрчих/ зөрчлийн шинжтэй байж болзошгүй байх …

  • 2 November

    Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

    Малч­ид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд мөстөлт үүсэж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна. 2023 оны арваннэгдүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, …

  • 1 November

    Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамбаар Д.Жавзандоржийг томиллоо

    МБШ төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр /2023.11.01 /хийдийн Захиргааны өргөтгөсөн хурлаар хэлэлцэв. Уг Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлаар доорх асуудлуудыг шийдвэрлэлээ. Үүнд; Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэв. …