Монгол улсын хүн амын хоол тэжээл, өрхийн хүнсний баталгаат байдал, хоол тэжээлийн байдалд ядуурал, эдийн засгийн хямралын үзүүлэх нөлөөг судлах зорилгоор үндэсний “Хүн амын хоол тэжээлийн байдал” тавдугаар судалгааны багийнхан 9 сарын 28-нд өглөө 08.00 цагаас Улаанбаатар хот, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хөдөллөө. Энэхүү судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Эрүүл мэндийн яамны дэмжлэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр тав дахь удаагаа …
Мэдээ мэдээлэл
September, 2016
-
29 September
Оюутан суралцагчдад үзүүлэх ЭМ-ийн тусламж үйлчилгээний тушаал гарлаа
Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд оюутан суралцагчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зарим арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нар болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаал гарлаа. Г.Нараа
-
29 September
“Үйлдвэрийн ослын шалтгаан, нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх арга замууд” сэдэвт зөвлөгөөн болжээ
Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран “Үйлдвэрийн ослын шалтгаан, нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх арга замууд” сэдэвт хамтарсан сургалтыг аж ахуй нэгж байгууллагын, захирал, инженер техникийн ажилтны дунд зохион байгуулжээ. Тус арга хэмжээний үеэр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Гипэлмаа Нийслэлийн хэмжээнд 2013-2016 онд гарсан хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн эрүүгийн хэргийг …
-
29 September
Хорих 435 дугаар анги нэг цонхны үйлчилгээ үзүүлэх байрыг ашиглалтанд оруулжээ
ШШГЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар анги нь байгууллагаа сурталчлах, иргэдийг хүлээн авч уулзан санал, хүсэлтийг сонсох, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх “Нэг цонхны үйлчилгээ”-ний байр, мөн ялтныг ажлын байраар хангах зорилгоор “Оёдлын үйлдвэр”-ийн барилгыг тус тус шинээр барьж байгуулан 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ашиглалтад оруулан, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Дээрх байруудыг ашиглалтад өгөх арга …
-
29 September
“Сүү амтагдсан шүлгийн мөрүүд 2” номын нээлт “Явуугийн цэцэрлэгт хүрээлэн”-д өнөөдөр болно
“Сүү амтагдсан шүлгийн мөрүүд 2” номын нээлтийн ажиллагаа ба “Чөлөөт уран уншлага”-ын удирдамж ЗОРИЛГО: Тус групп нь нийт гишүүдийнхээ шилдэг уран бүтээлүүдийг эмхэтгэн жилд нэг удаа ном болгон хэвлүүлж, уран бүтээлчдээ номонд мөнхлөн түүх болгон хадгалж үлдээдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу группийн хоёрдох номоо тун удахгүй бид өлгийдөн авч, нээлтээ хийх гэж байна. Олон уран бүтээлчид тодорхой шалгуур цензурээр …
-
29 September
“Сутайн буянт” ХХК-д шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурын мэдэгдэл хүргүүллээ
Тээврийн Прокурорын газраас харьяалан хяналт тавьж, шийдвэрлэж байгаа гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийн дийлэнх хувийг зам тээврийн осол эзэлж, тоо нь буурахгүй байгаа тул гарч байгаа шалтгаан нөхцлийг тогтоох, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүднээс нийтийн тээврийн хэрэгслийн жолооч осол гаргасан, ослын улмаас учирсан хохирол, насанд хүрээгүй хүн өртөж байгаа байдлыг тусгайлан судалж, судалгааны дүнг үндэслэн зарим ажлуудыг …
-
29 September
ГХ-ны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хайминыг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Элчин сайд Син Хаймин Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнд хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайд Лю Жөньмин, туслах сайд Кун Сюньюгийн зүгээс хүргэсэн …
-
29 September
Татвар шинээр бий болгохгүй, нэмэхгүй
Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Тэгвэл 2017 онд шинэ төрлийн татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэхгүй байхаар …
-
29 September
“Төрөл садангийн” томилгоонд төрийн албаны зөвлөл буруутай юу
Төрийн албаны зөвлөл ажлаа хийсэн шиг хийж чадахгүй байгаа болохоор өнөөдөр төрийн томилгоо яг хүүхдийн цэцэрлэг шиг болж байна. Замбараагүй, учраа мэдэхгүй ажиллаж байна. Хүүхдийн цэцэрлэгт ханш тогтоосон байдаг шиг төрийн албаны суудалд ч мөн ханштай болсон сураг хаанаас л бол хаанаас дуулдана. Хаанаас ч хамаагүй хэн нэгнийгээ “суга” татан гаргаж ирж, мэдэхгүй салбарын дарга, нарийн бичиг, өөрийн гарын хүн, …
-
29 September
ЭМ-ийн дэд сайд гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох гемодиализын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, аппарат тоног төхөөрөмж, хүний нөөц, бололцоог судлах, хүлээгдэл, чирэгдлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авах зорилгоор Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлдэг Нарт эрдэнэс, LUX мед, Интермед, Агапе, UB мед, Эрин, ICU хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, …
-
29 September
ГХ-ны сайд Ц.Мөнх-оргилын Япон улсал хийж буй айлчлал үргэлжилж байна
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 27-29-ний өдрүүдэд Япон улсад айлчилж байна. Тэрээр Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишидатай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанар хадгалагдаж, “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч буйг нотлов. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг аль болох богино хугацаанд даван туулж, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн Монгол …
-
29 September
Зүүднийхүүгийн тухай домог
Хүнчүүдийн хаан удмын хүн ард маань сөнөхийн цагт отгон гэр бүлд бэрлэж ирээд удаагүй байсан залуухан хатан нэгэн шөнө үзэсгэлэн төгс бяцхан хөвгүүнтэй боллоо хэмээн зүүдэлжээ. Тэр хатан сарын дараа хөөрхөн хүү төрүүлсэнд баярлаж хөхийсөн ханхүү эцэг хатан эх хоёр нь нэр хайрлажээ. Жонон эцэг, хатан эх нь нуган хүүдээ хэтэрхий хайртай байсан тул хэтийн хувь заяанд нь санаа зовж, …
-
29 September
Хорио цээрийн бүсэд ажиллаж буй албан хаагчдад тусламж үзүүллээ
Төв аймгийн Баян, Баянцагаан, Баянжаргалан, Мөнгөнморьт, Баянхангай зэрэг сумдад малын гоц халдварт цэцэг болон шүлхий өвчний дэгдэлттэй байгаа. Аймгийн Онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудаас томилогдсон ажлын хэсэг 15 хяналтын цэгт хяналт, шалгалт, хорио цээрийн дэглэмийг тогтоон ажиллаж байна. Аймгийн Улаан загалмайн хорооноос голомтын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа 50 гаруй албан хаагчид дулаан хөнжил, гудас, …
-
29 September
“Манжерок”-оос надад дайсан тэмдэглэл
Чуйн хөндий дагасан дардан замаар нутгийн зүг буцаж явнам. Намрын сар нэгэнтээ талдаа орж, сэрүү унах дөхсөн хэдий ч бин битүү ой хөвч нь нов ногооноороо сүглийлдэх “Уулын Алтай” нутаг яагаад ч юм нэг л танил дотно хийгээд сэтгэлд ойрхон санагдана. Юунд ч юм хоргодох, эсвэл ямархан нэгнийг учиргүй санагалзах лугаа хөнгөн гэгэлзүүр аяс сэтгэлд минь мэдэгдэх төдий эгшиглэж, цэнхэр …
-
29 September
Баянзүрхчүүд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Олон Улсын Ахмадын баярыг тохиолдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газар, Ахмадын хорооноос дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Бөхийн өргөөнд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн 24 мянган ахмадын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл