Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 5 September

    Амралтын өдрүүдээр зам тээврийн ослын улмаас 28 хүн гэмтсэн байна

     Өнгөрсөн амралтын өдрүүд буюу 9 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 564 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 392 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 26 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч, 28 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 5 …

  • 5 September

    ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн ДЭМБ-ын суурин төлөөлөгчтэй уулзав

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Доктор Су Нюунт-У-тай уулзлаа.     Уулзалтын эхэнд Доктор Су Нюунт-У ДЭМБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар тэр дундаа “орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөр”-ийг онцгойлон танилцуулав. Уг хөтөлбөр нь орон нутгийн эрүүл мэндийн удирдлага, засаглал, хүний нөөцийн чадавхи, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг …

  • 5 September

    Шарилжгүй Улаанбаатар аяны хүрээнд нийт 228 га талбайн зэрлэг ургамлыг устгалаа

    Хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн хэмжээнд “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг 8 дугаар сарын 6-наас эхлэн 3 үе шаттайгаар зохион байгуулж 2 сая 280.0 мян.м2 талбайн зэрлэг ургамлыг ногоон байгууламжийн технологийн дагуу үрээ хаяхаас нь өмнө хадаж устгав. Сэлбэ, Туул, Дунд гол, Амгалан өртөөнөөс Толгойт өртөө, Нисэх-Яармаг, Богд уулын арын замаас Баянзүрхийн товчоо, Наадамчдын зам дагуу, гэр болон орон сууцны хороолол доторх …

  • 5 September

    Ice top гадаа +20 градусыг+100 болтол бут авна

    Уйлах эрхгүй хайраас эхлээд бид бүгдийн зүрх сэтгэлийг 20 жил байлдан дагуулж ирсэн ICE TOP хамтлагийн 20 жилийн ой 9 сарын 9 нд төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. тоглолтын цаг агаар албны мэдээгээр +20 хэмийн дулаантай байх бол үнэнч пенүүдийнх нь сэтгэл дотор +100 хэм болж гал дүрэлзэн асах төлөвтөй байна. Билет 5000 төгрөгийн үнэтэй бөгөөд тоглолтоо үзээд тоглолтын …

  • 5 September

    10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулбал хариуцлага тооцно

    Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу өнгөрөгч есдүгээр сарын 1-нд зам тээврийн осолд 8 хүүхэд өртжээ. Үүнээс 3 хүүхэд нь хичээлээ тараад асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ машинд мөргүүлжээ. Тиймээс Монгол Улсын ЗХАБТХ-ийн 13.2.7-д заасан /13.2.7. Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх/ заалтын …

  • 5 September

    Ил захидал

    Эрхэм улсын их хурлын гишүүдээ! Улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ цаг үед энэхүү нөхцөл байдлаас гарахын тулд бүсээ чангалан, зардлуудаа танах, шаардлагатай бүхийл арга хэмжээг авах нь зүй ёсны хэрэг боловч зарим төрлийн татварыг нэмэх асуудал тухайлбал, алтны роялтийг нэмэх нь эдийн засагт хувь нэмэрээ өгөхөөс илүүтэй, байдлыг дордуулж, олж байгаагаа алдах нөхцөл байдал үүсэхийг Эрхэм гишүүд …

  • 5 September

    Хип Хоп хамтлагууд “Ice Top”-ын дууг дуулна

    “Ice Top” хамтлаг 20 жилийн ойгоо нижгэр хийхээр хэдийнээ товоо зарлаад байгаа билээ. Энэ сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тэдний 20 жилийн ойн “Баярлалаа” тоглолт олон гэнэтийн бэлгээр дүүрэн байх нь ээ. Гэнэтийн бэлгүүд эхнээсээ задарч эхэлсэн бөгөөд монголын рок, поп, хип хоп хамтлагийн төлөөлөл энэ л тайзнаас тэдний хамт ая дуугаараа мэндчилэн уран бүтээлээ толилуулахаар болсон билээ. Тэгвэл …

  • 5 September

    “Баянзүрх”-ийн товчоог нүүлгэн шилжүүлнэ

    Улаанбаатар хоттой хил залгаа оршдог  зарим сумын нутагт  хүн, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд энэ өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Авто тээврийн шалган бүртгэх товчоодод  ариутгал, халдваргүйжүүлэлт хийж  эхэлсэн.  Өнгөрсөн бямба гарагт Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, нийслэлийн Засаг даргын  Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан болон холбогдох албаныхан …

  • 5 September

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 7-р хороо Яармагийн 7-12-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор, 13:00-14:30 цагт: 1-р хороо …

  • 5 September

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Ажигч, гярхай өдөр. Ихэнх хүмүүс зөн совингоороо амьдралд юу хэрэгтэй, түүнийг хэрхэн авах вэ гэдгээ мэддэг. Од эрхсийн нөлөө танд юу хэрэгтэйгээ мэдэх онцгой гярхай ухаан өгч байгаа. Санхүүгийн асуудалдаа анхаарлаа хандуул. Та олсноосоо илүү ихийг үрж байна. Магадгүй маяглах гэж хэт хичээж байгаа учраас тэр байх. Орлогоо гайгүй хэвэнд ортол ямар нэгэн зүйл худалдаж авахгүй хойшлуулах нь …

  • 5 September

    Улаанбаатарт 16 хэм дулаан байна

    Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. …

  • 3 September

    Хүнсний сода-ны ахуйн хэрэглээний ач тус /зөвлөгөө/

    Хүнсний содаар талх нарийн боов хийхээс гадна ахуйн асуудлуудыг шийдэхэд ч үргэлж хэрэглэдэг гэдгийг уншигч та бүхэн мэдэх байх. Харин яг яаж хэрэглэдэг, ашиг тус нь юу болох зэргийг мэдэхийг хүсвэл доорх мэдээнд анхаарлаа хандуулаарай. 1. Амнаас тань эвгүй үнэр үнэртээд байна уу? Тэгвэл өглөө оройдоо шүдээ угаасныхаа дараа нэг стакан буцалсан усанд нэг жижиг халбага сода хийж хутгаад зайлж …

  • 3 September

    Баярлалаа, “Ice Тop”

    “Ice Тop” хамтлаг тун удахгүй буюу энэ сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 20 жилийн ойн тоглолтоо хийх гэж байгаа билээ. Энэхүү тоглолтын ерөнхий зохион байгууулагч, спонсороор Дэлхийн Монголчууд Глобал нийгэмлэг ажиллаж байгаа юм. Тэдний үнэнч фенүүдээ зориулан тоглох гэж буй “Баярлалаа” тоглолтын тасалбар ирэх даваа гарагаас эхлэн худалдаанд гарна. “Баярлалаа” тоглолтын тасалбар 5000 төгрөг бөгөөд VIP тасалбар 100 мянган төгрөг …

  • 3 September

    Намхан биетэй бүсгүйчүүд хэрхэн хувцаславал зохимжтой вэ

    1. Нэг өнгөөр дагна. Толгойноосоо хөл хүртлээ нэг өнгөөр дагнаж хувцаслах нь биеийг уртасгаж харагдуулахад нөлөөлдөг. Энэ нь илүү өндөр болгож харагдуулдаг ид шидтэй. Хэт олон өнгийн хувцас нэг дор өмсөх нь жижиг биетэй бүсгүйчүүдэд тун тохиромжгүй. Учир нь энэ нь олон блок давхарлаж өрсөн юм шиг харагдуулна. 2. Өндөр суудалтай өмд юбка өмс. Цээж, хөлний пропорцоо өөрчилснөөр илүү өндөр …

  • 3 September

    ОУВС Монголд туслахад бэлэн байна

    ЛОНДОН. /Reuters/. Олон улсын валютын сангийн /ОУВС/ хэвлэлийн төлөөлөгч Герри Райс пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ “ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газрыг өнгөрсөн наймдугаар сарын дундуур Улаанбаатар хотод байгуулсан. ОУВС Монголд тусламж үзүүлэхэд бэлэн байна” гэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “ОУВС-гийн ажилтнууд Монголын шинэ Засгийн газрын албаны хүмүүстэй уулзаж, өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцсэн. Бид тус улсын нөхцөл байдлыг нухацтай ажиглаж байна. Тулгарсан сорилтуудыг даван туулахаар …